нүүр хуудас / арга зүйн зөвлөл

 

Үндэсний статистикийн хорооны арга зүйн байнгын зөвлөл

Аргачлал, судалгааны байнгын зөвлөлийн үндсэн зорилт  нь   статистикийн мэдээ цуглуулах арга хэлбэр, маягт, түүнийг нөхөх заавар, үзүүлэлтийн тогтолцоо, хамрах хүрээ, тооцох арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох , олон улсын нийтлэг аргачлалд нийцүүлэх талаар баримтлах бодлого, чиглэлийн үндэслэлийг тодорхойлох, статистик мэдээллийн үнэн бодит, шуурхай байдлыг хангах зорилгоор улсын хэмжээнд мэдээллийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, давхардлыг арилгаж, сайжруулах чиглэлээр тавих хяналтыг өндөржүүлэх. Статистик судалгааны арга зүйг тодорхойлж, нэвтрүүлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй, практик амьдралд нийцсэн мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулж , шийдвэрлүүлэн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино.