Баян-Өлгий  аймгийн Статистикийн  хэлтсийн  порталь сайт

 

Баян-Өлгий аймгийн Статистикийн эмхэтгэл-2013 он

 СТАТИСТИКИЙН ҮНДСЭН  МЭДЭЭЛЛИЙН САН, ТООЛЛОГО, СУДАЛГААНЫ  ҮНДСЭН  ҮР ДҮН, ХЭРЭГЦЭЭТЭЙ  МЭДЭЭЛЛЭЭ  АВАХЫГ ХҮСВЭЛ  ДООРХИ  ХАЯГААР  НЭВТЭРНЭ ҮҮ.

                                                               

                   Баян-Өлгий аймгийн "Статистикийн  эмхэтгэл 2012 он"

 

 


admin
2013-11-08
  Уншсан [562] 

Байгууллагын танилцуулга

 Эрхэм Танд энэ өдрийн  мэнд  хүргэе!
Та манай вэб  хуудаст  зочилж  байгаад  талархаж  байна.Манай хэлтэс нь аймгийн эдийн засаг, нийгмийн  хөгжлийн  тоон үзүүлэлтийг  нэгтгэн боловсруулж, хэрэглэгчдэд  статистикийн  мэдээллийн  үйлчилгээг  хүргэдэг.Интернэт хэрэглэгч  та бүхнийг манай вэб  сайтаар  аялж, хайж буй мэдээ, мэдээллээ олж,  бидний үйл  ажиллагаа болон  аймгийн эдийн засаг, нийгмийн  бүхий л  мэдээ, мэдээлэлтэй  танилцахыг хүсье!.

           Танд баярлалаа,    Хүндэтгэсэн,    Хэлтсийн  дарга 
   Х.Бахыт  
     
             Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн танилцуулга, хөгжил

 Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн дарга  Хаби овогтой  Бахыт  1984 онд хуучин ЗХУлсын Львов хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн, 1988-1997 онуудад   инженер-програмист,мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 1997 оноос хэлтсийн даргаар, ахлах мэргэжилтэнээр Хантарбай овогтой Рыс  нь 2004 оноос ажилладаг, 1983 онд МУИСургуулийг статистикч-эдийн засагч мэргэжилээр төгссөн, 1985 оноос  тасралтгүй ажиллаж байна,  Мэргэжилтэн Шакиза овогтой Манзелхан 1984 онд Санхүү техникумыг тооцоолон бодох техник МЕРА-100 машины операторчин мэргэжилээр төгсөнөөс хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.
  Мэргэжилтэн Марат овогтой Дина 2005 онд ХААИСургуулийг эдийн засагч мэргэжилээр төгссөн, ХАС банкны аймаг дахь салбарт теллерээр ажилласан, 2008 оны 8-р сараас тус хэлтэст аж үйлдвэр, тээвэр, холбоо, барилгын салбарыг хариуцсан ажиллаж байна. Дэлгэрэнгүй ...

 

dina
 
    Хэлтсийн  дарга
          Х.БАХЫТ

 Ахлах мэргэжилтэн
          Х.РЫС 

        Мэргэжилтэн
      Ш.МАНЗЕЛХАН
    Мэргэжилтэн
       М.ДИНА
      Мэргэжилтэн
      Н.МАНАРГУЛ
   

admin
2013-01-07
  Уншсан [946] 

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын сарын бюллетень, танилцуулга 2013 он

 

 

2013-01
 2013-022012-03
2013-04
2013-05
2013-06
2013-07
2013-08
2013-09
 2013-102013-11
2013-12
 zurag_flash_pp           
 pdf.zurag           

 


admin
2014-01-10
  Уншсан [277] 

Жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Тус аймаг 2013 оны жилийн эцсийн мал тооллогоор 1 сая 583 мянга 185 толгой мал тооллуулж, үүнээс тэмээ-4043, адуу-57074, үхэр-102794, хонь-650457, ямаа-759087 толгойд хүрч өнгөрсөн онтой харьцуулахад 172682 толгой буюу 12.2 хувиар өссөн, тэмээн сүрэг өнгөрсөн оныхоос 43 толгойгоор буурсан байна.


admin
2013-12-31
  Уншсан [79] 

Жилийн эцсийн мал тооллого саадгүй хэвийн явагдаж байна

 

Засгийн газрын 2003  оны 224 дүгээр тогтоол  дагуу Мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын 07-наас эхлэн 10 хоногт багтаан зохион байгуулж явуулдаг.Мал тооллогын энэ жилийн бэлтгэл ажлыг сайн хангасан бөгөөд сум, багийн мал бүхий өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр амьтны тоог тоолох ажил ид явагдаж, одоогийн байдлаар оны эхний малын 2,0 орчим хувь буюу 28410 толгой малыг Ногооннуур, Алтанцөгц, Алтай, Буянт сумын Багийн Засаг дарга нар онлайн систем ашиглан өөрсдөө оруулаад байна.Мал тооллогын ажилд цаг агаар бэрхшээл тулгараагүй саадгүй явдаг байна.Мал тооллогын хяналтын ажлаар Баяннуур, Алтанцөгц, Бугат сумуудад ажилласан.

 


admin
2013-12-11
  Уншсан [64] 

Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа хорооны тооллогын нэгдсэн семинар зохион байгуулав.

Жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа, хорооны тооллогыг чанартай зохион байгуулж явуулах, малыг тооллогод бүрэн хамруулах, ялангуяа өнгөрсөн зун манай аймагт гарсан малын гоц халдвар шүлхий өвчины үр дагавараас сургамж авч, малын вакцины хэрэгцээ шаардлагыг төвлөвлөхөд  ямар их ач холбогдолыг ойлгуулах, малчин болон мал бүхий иргэдийн малыг үнэн зөв цахим хэлбэрт оруулах зэрэг асуудлыг хөндөж тавин уг сургалтанд сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга эрхлэгч нар болон төрийн сангийн төлөөлөгч нарыг хамтран оролцуулж, уг сургалтын нээлтэнд аймгийн Засаг дарга Х.Дармен ач холбогдол өгч оролцон үүрэг даалгавар өгөв.


admin
2013-11-18
  Уншсан [87] 

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Статистикийн албаны үүсч хөгжсөн 89 жилийн ой, албаны  өдөрийг тохиолдуулан статистикийн байгууллагатай байнга хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчид болон төрийн захиргааны байгууллагын бодлого боловсруулагчид болон  хэрэглэгчидийн төлөөлөл оролцсон нээлттэй  хаалганы өдөрлөг  зохион байгуулав.
 
 

admin
2013-11-24
  Уншсан [61] 

Статистик- хөгжилд хөтлөгч хүч сэдэвт хичээл заав.

Монгол улсад Статистикийн алба үүсэн хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан аймгийн төвийн 2-р 10 жилийн сургуулийн Х.Айнур багштай 11 "А" бүлгийн 28 сурагчидад  Статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт "Статистик хөгжилд хөтлөгч хүч" сэдэвт нэг цагийн хичээл зааж салбарын үүсэл хөгжил, бүтэц зохион байгуулалт, албаны онцлог, аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлт, тооллого, судалгааны зорилго, ач холбогдол зэрэг олон сэдэвээр өргөн хүрээний мэдээлэлийг сурагчидад өгч сонирхсон асуултанд хариулж хүн бүрт "статистикийн цагаан толгой" ном, хэлтэсээс бэлтгэсэн нугалбар зэрэгийг  бэлэглэв.

 


admin
2013-11-11
  Уншсан [65] 

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны ажлын явц байдалтай мониторинг хийгдэв.

 

Манай аймагт явагдаж байгаа Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд 10 дугаар сарын 24, 25-ний өдрүүдэд НҮБ-ын Хүүхэдийн сангийн ажилтан Хүрэлмаа, Үндэсний Статистикийн хорооны ахлах мэргэжилтэн Даваахүү нар ТВ-5 телевизийн  сурвалжлагч Түвшинжаргал, оператор Пүрэвжав нар Өлгий, Алтай суманд ажиллаж судалгааны ажилд мониторинг, хяналт үнэлгээ хийж судалгааны багийнханд заавар зөвлөлгөө өгч  танилцав.

   СУДАЛГААНД   ИДЭВХИТЭЙ  ХАМРАГДАЦГААЯ!



admin
2013-11-01
  Уншсан [74] 

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013 мэдээлэл цуглуулах ажил манай аймагт явагдаж байна.

Хүүхэд хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэндийн, хүн ам зүй, эрүүл мэндийн судалгаануудыг нэгтгэж "нийгмийн үзүүлэлтийн  түүвэр судалгааны ажил орон даяар эхэлж, манай аймагт хэвийн явагдаж байна.Манай аймагт мэдээлэл цуглуулах багийн ахлагчаар  ахлах мэргэжилтэн Х.Рыс ажиллаж байгаа ба нэг сар гаруй УБ хотод сургалтанд хамрагдаж, 5 судлаачийг ахалж сум орон нутагаар явж  түүвэрээр сонгон авсан багийн айл өрхүүдээр орж мэдээлэл цуглуулах бөгөөд манай аймагаас 11 сумын 17  багийн 425 өрх хамрагдана,мэдээлэл цулуулах үйл ажиллагаанд орчин техник хэрэгсэл Ipad таблет ашиглаж байгаа нь ажил хөнгөвчилсөн, цаг хугацаанаас үл хамааран өгөгдөлийг тухайн орон зайгаас шууд мэдээлэх боломжоор хангагдан  ажиллаж байна.

 
 

admin
2013-10-15
  Уншсан [77] 

Баян-Өлгий аймгийн Статистикийн эмхэтгэл-2012 он бэлэн боллоо.

 

 

 Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтүүдийг багтаасан "Баян-Өлгий аймгийн Статистикийн эмхэтгэл-2012 он" хэвлэгдэж нийт хэрэглэгчдийн хүртээл болж байна. Энэ жилийн статистикийн  эмхэтгэлийг товлосон хугацаанаас өмнө бэлтгэж олон шинэ санаа, үзүүлэлтүүдийг нэмж, диаграмм оруулж өнгөтөөр өөрсдөө хэвлэн бэлтгэж тархааж  байна.                                                              

 


admin
2013-05-06
  Уншсан [214] 

Наурыз баярын мэндчилгээ хүргүүлэв.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан гуай НАУРЫЗ баярыг  тохиолдуулан Статистикийн хэлтсийн хамт олонд МЭНДЧИЛГЭЭ  хүргүүлэв.

 

              mend_nso      

 

 

 

 Казах түмний уламжлагдан ирсэн  "НАУРЫЗ" баярыг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлж, тус хэлтсийн хамт олны Статистикийн салбарын хөгжил цэцэглэлтэд оруулж буй  хувь нэмэрийг өндөрөөр үнэлж урам хайрлаж үндэсний баяраа сайхан тэмдэглэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэв.                                                                                          

 

 


admin
2013-03-21
  Уншсан [180] 

Ховд аймгийн статистикийн хэлтсийн хамт олон туршлага судлав.

 Ховд аймгийн статистикийн хэлтсийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээр манай аймагт ирж тус хэлтсийн хамт олны ажлын тэргүүн туршлагаас судалж, ажил хэрэгч уулзалт, ярилцлагууд болж, хоёр хэлтсийн ажилтнуудын дунд биеийн тамир, спортын арга хэмжээнүүд зохиогдож гар бөмбөг, теннисийн төрөлд хоорондоо өрсөлдөж тоглов.

 

 


admin
2013-03-16
  Уншсан [202] 

Засгийн газрын ХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллав.

Наурыз баярын арга хэмжээнд оролцохоор УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид хоёр хоног манай аймагт ажиллаж, аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга, иргэдтэй уулзаж, шинээр ашиглалтанд орсон өргөн нэвтрүүлгийн радио станцын нээлтэнд оролцож, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудын ажилтай танилцаж Наурыз баярын арга хэмжээнд оролцов.    
                                   
 
 

admin
2013-03-24
  Уншсан [200] 

2012 онд хийж бүтээсэн ажлын үр дүнгээр тэргүүн байрт шалгарав.

 Статистикийн салбарын хамт олны удирдах ажилтаны зөвлөгөөн болж, 2012 онд хийсэн ажлаа дүгнэж, 2013 онд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлын талаар ярилцав.Өнгөрөгч онд хийж бүтээсэн ажлыг үнэлж Тэргүүн байрт Баян-Өлгий аймгийн статистикийн хэлтсийн хамт олон шалгарч, "Өргөмжлөл" нэг сая төгрөгөөр шагнуулав.Статистикийн хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгохоор 2013 оны зорилгоо тодорхойлов. 


admin
2013-02-06
  Уншсан [302] 

Статистикийн Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Монгол Улсад Статистикийн алба үүсэн хөгжсөний 88 жилийн ойн баярыг тохиолдуулан Статистикийн "Нээлттэй хаалганы" өдөрлөгийг 2012 оны 11 дүгээр сарын 09 өдөр зохион байгуулж, статистикийн мэдээлэгч, харилцагч, хэрэглэгч байгууллагуудын төлөөлөлүүд, зарим сумдын төрийн  сангийн төлөөлөгч нар  оролцов.Уг арга хэмжээний үеэр статистикийн салбарт шинээр хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмжүүдийн дэвшилттэй /Apple ipad, Apple TV/ талуудыг оролцогчидод таниулж, асар их статистикийн мэдээлэлүүдээс өөртөө хэрэгтэй тоон мэдээлэлийг яаж олж авах, бэв сайтуудыг хэрхэн ашиглах талаар  сурталчилгааны ажлуудыг хийж, ҮСХорооноос болон статистикийн хэлтэсээс бэлтгэн гаргаж буй хэвлэмэл бүтээгдэхүүний дээжээс үнэгүй үйлчилж таархаалтын ажлуудыг зохион байгуулж, хэрэглэгчдийн дунд сэтгэл ханамжийн судалгаа авч дүнгээ нэгтгэв.  

 

 


admin
2012-11-16
  Уншсан [307] 

Тогтвортой бичил уурхай төслийн удирдлага манай аймагт ажиллав.

Орон даяар явагдсан Бичил уурхай эрхлэгчдийн бүртгэл, тооллого, судалгааны ажлын хяналт, мониторингийн ажлаар Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн Захирал Үржинлхэндэв, хуулийн зөвлөх Энхцэцэг нар манай аймагт ажиллаж гар аргаар гянт болд олборлогч хэсэг бүлэг хүмүүс олноор үйл ажиллагаа явуулдаг Цэнгэл сумын Кемелек, Улаанхус сумын Усай гэдэг газарт ажиллаж тэнд ажиллаж буй хүмүүстэй уулзаж үнэтэй санал зөвлөгөө өгч, сайн дураараа эвлэлдэн нэгдэж нэгдсэн нөхөрлөлийн зохион байгуулалтанд орох, гарч буй хууль, тогтоомжуудыг судлаж мөрдөж ажиллах, бүртгэл, тооллогод бүрэн хамрагдахыг зөвлөв.


admin
2012-10-30
  Уншсан [289] 

Статистик-2012 Улсын зөвлөлгөөнд хамт олноор оролцов.

 

 

 

 

 

Үндэсний Статистикийн хорооноос нийслэл, аймгийн статистикийн газар, хэлтсийн нийт ажилтнуудыг хамруулсан "Статистик-2012" үндэсний зөвлөлгөөнийг Төрийн ордны Их танхимд 2012 оны 8 дугаар сарын 9-10-нд амжилттай зохион байгуулж, манай хэлтсийн 5 ажилтан зөвлөлгөөний үйл ажиллагаа болон урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцлоо.Уг зөвлөлгөөний хүрээнд урлаг спортын наадамд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл зэрэг 5 аймгийн статистистикийн хэлтсүүдийн хамтарсан "Алтай хангайн шонхорууд" баг спортын бүх төрөлд амжилттай оролцож буухиа тэмцээнээс 2-р байр эзэлж мөнгөн медаль болон мөнгөн шагналаар шагнуулав.


admin
2012-10-09
  Уншсан [265] 

Аймгийн Статистикийн эмхэтгэл 2011 хэвлэгдэн гарлаа.

 

  

 

 Статистикийн хэлтэсээс аймгийн нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг өмнөх онуудынхтай зэрэгцүүлэн харуулсан "Статистикийн эмхэтгэл 2011" номыг бэлтгэн хэвлэн гаргаад байна.Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан статистикийн үзүүлэлт, стандарт хэм хэмжээнд нийцүүлэн эмхэтгэлийн үзүлэлтийн хүрээг өргөжүүлсэн төдийгүй хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээжмжтэй болгох зорилгоор  үндсэн гол үзүүлэлтийн нэр томьёоны тайлбарыг бүлэг бүрийн өмнө оруулж зарим нэмэлт тодотгол тайлбар хийсэн болно.

Тус хэлтэс нь жил бүрийн Статистикийн эмхэтгэлээс гадна аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдлын  тухай сар, улирлын бюллетень, танилцуулгын үр дүнг боловсруулан хэвлэмэл болон электрон хэлбэрээр  бэлтгэж аймгийн удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон бусад хэрэглэгчдэд тархааж  байна.


 


admin
2012-10-09
  Уншсан [339] 

Хөдөө аж ахуйн тооллогын сургалтыг зохион байгуулж, тооллогын явуулж дуусав.

Хөдөө аж ахуйн тооллогыг гардан хийх тоологч нарыг сургах сургалтыг аймагт зохион байгуулж 13 сум, нэг тосгоноос сонгон авсан 65 тоологчийг 2 өдрийн сургалтанд хамруулж  тооллогын бэлтгэл ажлыг  хангуулж, хөдөө аж ахуйн тооллогыг амжилттай зохион байгуулан явуулж, тооллогын материалыг сумуудаас шалгаж  хүлээн авах ажлуудууд үргэлжлэн хийгдэж байна, Хагас жилийн мал тооллогыг мэдээлэлийг МИД төслийн программанд шивж дуусган нэгтгэсэн.

 

 

 


admin
2012-06-25
  Уншсан [266] 

УИХ-ын дарга Дэмбэрэл Баян-Өлгий аймагт ажиллав.

Наурыз баярыг тохиолдуулан  УИХ-ын эрхэм дарга  Дэмбэрэл гуай дагалдан яваа ЗГ-ын гишүүдийн хамт баярын арга хэмжээнүүдэд оролцож иргэдтэй уулзаж, үзүүлэн төрийн одон медалиар шагнагдсан хүмүүст  шагналыг гардуулж  казахын ард түмэнд гүн хүндэтгэл үзүүлэв.  

 

 

 


admin
2012-04-03
  Уншсан [345] 

Үйл явдлын зурагнууд

 2012-03-13/17:39:44

 

 


 


admin
2012-03-25
  Уншсан [376] 

Аймгийн эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүд /2008-2011 он/

 

 

 


admin
2012-04-03
  Уншсан [362] 

Том малын зүй бус хорогдол нэмэгдсэн байна.

Өнтэй өвөл болж мал сүрэг эсэн мэнд онд орсон ч том малын зүй бус хорогдол  2 дугаар сарын 29 өдрийн мэдээгээр нийлэн нэмэгдэж 2574 толгойд хүрсэн байна,  ялангуяа бог мал үүнээс ямаан сүрэг дийлэнхийг эзэлж 1352 толгой хорогдсоний Алтанцөгц 264, Баяннуур 287, Дэлүүн 217 ямаа хорогдсон байна, мөн хээлтэгч мал ихээр хээл хаяж төл авах найдлага талаар болж байна, Алтанцөгц суманд 2902, Булган 1915, Дэлүүн 8652, Ногооннур 1224, Сагсай 2055, нийтдээ 16748 толгой хээлтэгч мал хээл хаясан байна, малчид болон мэргэжилтэнүүдийн ярьсанаар малын ихээр хээл хаясан явдал нь урьдчилан сэргийлэх тарилга/ивомик/ халдваргүжүүлэлтийн арга хэмжээтэй холбон тайлбарлаж байна. 

admin
2012-03-02
  Уншсан [283] 

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын 2011 оны биелэлт.

Аймгийн Засаг даргын 2009-2012 онуудын үйл ажиллагааны хөтөлбөрт статистикийн үйл ажиллагааны талаар тусгасан  бодлогын зорилт 2, зорилтыг хэрэгжүүлэх 5 арга хэмжээ төлөвлөж биелэлтийг гаргав.1.Үүнд: Аймгийн ДНБ-ний жилийн дундаж өсөлтийг улс, аймгийн дундаж түвшинд барина.2.Албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлтийн тоо, нэр төрлийг нэмэгдүүлж, хамралтыг сайжруулан, шуурхай байдлыг хангаж, эдийн засаг, нийгмийн салбарын мэдээллийн  сантай  болно.Энэхүү бодлогын зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний 2011 оны биелэлтийг дэлгэрэнгүйгээр энд дарж үзнэ үү.

admin
2011-12-05
  Уншсан [329] 

Мал тооллогын бэлтгэл ажил хийгдэв.

Жилийн эцсийн  мал, тэжээвэр амьтдын тооллогын ажлыг Засгийн газрын 2003 оны 224 дүгээр тогтоолд зааснаар уламжлал ёсоор 2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийн хооронд 10 хоногт  багтаан явуулна. Уг тооллогын ажлын бэлтгэл ажлын хүрээнд сумын төрийн сангийн төлөөлөгч нарт сургалт семинар зохион байгуулж маягт зааварыг хуваарилан олгож, аймгийн Засаг даргын "мал тооллогын  тухай" 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 2-01/1355  албан тоотыг олгож тооллогын ажлыг чанартай зохион байгуулан явах талаар ажлын чиглэл үүрэг даалгавар өгч, сумуудад хуваарилсан мал тооллогын зардлыг шилжүүлэв.

admin
2011-12-03
  Уншсан [497] 

Спорт, биеийн тамирын арга хэмжээ зохиов.

  Монгол Улсад Статистикийн алба үүсэн хөгжсөний 87 жилийн ойн баярыг угтаж сумдын төрийн сангийн төлөөлөгч нар, аймгийн эрүүл мэндийн газрын статистикч эмч, Өлгий сумын Багийн Засаг дарга нар, аймгийн Татварын хэлтэсийн баг зэрэг 5 спортын команд болейбол, олс таталтын төрлөөр хурд, хүч, ур чадвараа үзүүлсэн өрсөлдөөнтэй спортын арга хэмжээ болж, Өлгий сумын Багийн Засаг дарга нарын баг 1-р байр, Татварын хэлтсийн баг 2-р байр, Статистикийн хэлтсийн баг 3-р байр эзэлж "Өргөмжлөл"  мөнгөн шагналаар шагнагдав. 

admin
2011-11-22
  Уншсан [319] 

Статистикийн албаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсад Статистикийн алба үүсэн хөгжсөний 87 жилийн ойн баярыг аймагтаа тэмдэглэн өнгөрүүллээ, энэ жил онцлог үйл явдалаар дүүрэн жил бөгөөд 11.11.11  давхцсан цаг тооллолд ховор тохиолддог жил, салбарын шагнал-"Бүртгэл Статистикийн тэргүүний ажилтан" цол тэмдэгээр Цэнгэл сумын ЗДТГазрын ахмад ажилтан Дыба,  Эрүүл мэндийн газрын Статистикч эмч Ж.Гулжан, Дэлүүн сумын Багийн Засаг дарга А.Жулдыз, "Хүндэт Жуух бичиг"-ээр Эрүүл мэндийн газрын статистикч эмч Х.Бухан  нар шагнагдсаны шагналыг гардуулав.Баярын хуралд аймгийн ЗДТГазрын дарга Б.Зархум, ХШҮТасгийн дарга Т.Галбаа нар оролцож баяр хүргэж шагнал гардуулав.

admin
2011-11-22
  Уншсан [312] 

Сумдын төрийн сангийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулав.

 Сумдын төрийн сангийн төлөөлөгч нарт засаг захиргааны анхан шатны нэгжид өрх бүрээр хөтөлдөг хүн ам, өрхийн бүртгэлийн шинэ дэвтэрт орсон өөрчлөлтүүд болон багийн дарга нарт дахин сургалт хийж заавар зөвлөгөө өгөхөд анхаарах зүйлүүд мөн жилийн эцсийн суурин хүн амын мэдээ тайланг цахим хэлбэрээр авахад тулгарч буй асуудалуудыг ярилцав.Уг сургалтанд 13 сумын төрийн сангийн төлөөлөгч, аймгийн төвийн сумын 8 багийн Засаг дарга нарыг хамруулав.Сургалт, семинарт албан ёсны статистикийн мэдээ, тайлан, тооллого судалгааны ажилд анхаарах асуудлуудыг хэлж өгөв.

admin
2011-11-22
  Уншсан [346] 

Аж ахуйн нэгжийн тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Тус аймагт аж ахуйн нэгж, байгууллагын  улсын  тооллого амжилттай явагдаж  сумуудаас тооллогын материалыг хүлээн авч боловсруулах, шалгах, коджуулах, шивэх үйл ажиллагаанууд хийгдэж  байна.Тооллогын  урьдчилсан  дүнгээр 1004 аж ахуйн нэгж, байгууллага тооллогдсоноос аж ахуйн нэгж 717, төрийн бус байгууллага 108, төсөвт байгууллага 179, мөн хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж  буй 74 аж нэгж тоологдсон байна.
 
 

admin
2011-05-27
  Уншсан [710] 

ҮСХорооны Тамгын газрын дарга тус аймагт томилолтоор ажиллав.

ҮСХорооны Тамгын газрын дарга Б.Ганбат гуай орон нутагт  зохиогдож байгаа тооллого, судалгааны  явц,  статистикийн  хэлтсийн  үйл ажиллагаатай танилцаж аж ахуйн нэгжийн тооллогын аймгийн комиссын гишүүдтэй уулзаж, тооллогын явц байдал, хүндэрэл бэрхшээлтэй зүйлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хэлтсийн хамт олонтой уулзаж санал бодлыг сонсов.Тооллого судалгааны явцыг Цэнгэл, Алтанцөгц сумуудад шалган зааварчилж заавар зөвлөлгөө өгч ажиллав.Аймгийн ИТХТ-ийн дарга Х.Баян, Засаг дарга С.Хавал нартай уулзаж орон нутгийн статистикийн албадад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж 2010 оны Тэргүүний статистикийн  мэдээлэгч байгууллагаар шалгарсан "Көшелик" ХХКомпаний удирдлагыг хүлээн авч шагналыг  гардуулав. 
              tg-01  tg-2
 

admin
2011-05-04
  Уншсан [689] 

Аж ахуйн нэгжийн тооллогын сургалт болов.

Аж ахуйн нэгж, байгууллагын улсын  тооллого орон даяар 2011 оны 4 дүгээр сарын 15 өдрөөс 30 өдрийн хооронд явагдахтай  холбогдуулан засаг захиргааны анхан шатны нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа болон улсын бүртгэлд бүртгүүлсэн нэгжүүдийг тоолох тоологч нараар сумын төрийн сангийн төлөөлөгч нарыг сонгон авч тэдэнд зориулагдсан 2 өдрийн сургалт 2011 оны 4 дүгээр сарын 11-12 ны өдрүүдэд амжилттай болж өнгөрөв. Уг сургалтанд  Ногооннуур сумын төрийн сангийн төлөөлөгчээс бусад нь бүрэн оролцсон, аймгийн төвийн тоологч нарыг оролцуулсан 30 гаруй хүн хамрагдав.Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Хавал өндөр ач холбогдол өгч өөрөө оролцож сумын төрийн сангийн төлөөлөгч,  байгууллагын  нягтлан  бодогч нарт үнэтэй санал, зөвлөлгөө өгч аж ахуйн нэгжийн тооллогын ажлыг амжилттай зохион байгуулахыг үүрэг  болгов.

аан-1 

admin
2011-04-13
  Уншсан [521] 

Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллогын явагдана.

Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,7 дугаар  зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн  Монгол  Улсын Засгийн газараас 61 дүгээр Тогтоол  гарч  Аж ахуйн нэгжийн  тооллогыг  2011 оны  4 дүгээр сарын 15-наас 2011 оны 5 дугаар сарын 15-ны  хооронд  багтаан орон даяар  зохион байгуулах болсон. Тус аймагт аж ахуйн нэгжийн тооллогын  бэлтгэл ажлууд  хийгдэж зохион байгуулалтын  арга хэмжээнүүд  авагдаж байна. Үүнд: Тооллогын  комиссыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Сериктесээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын төлөвлөгөөг боловсруулан ажилд орсон ажиллаж байна.Дэлгэрэнгүй .......  

admin
2011-05-26
  Уншсан [565] 

Цаг ашиглалтын судалгаа тус аймагт явагдаж байна.

"Статистикийн тухай" хуулинд  "Цаг ашиглалтын судалгааг" 4 жил  тутамд  улирлаар" зохион байгуулж байхаар заасны дагуу  энэ удаагийн судалгаанд тус аймаг сонгогдож, эхний улиралд Алтай сумын Хар нуур, Бугат сумын Хатуу, Дэлүүн сумын Далакөл, Ногооннуур сумын Чихтэй, Улаанхус сумын  Их Ойгор, Цэнгэл сумын Борбургас, Өлгий сумын Бөхөнуул, Хөхтолгой зэрэг багийн 80 өрх хамрагдаж  судалгааны ажлууд тусгайлан бэлтгэгдсэн ярилцлага авагч нар хийж хэрэгжүүлэн  ажиллаж  байна.
Цаг ашиглалтын судалгааны зорилго нь хүн амын эрхэлж байгаа үйл ажиллагааг тодорхойлж, тэдгээрийг ангилан хэмжих явдал бөгөөд  энэ утгаар нь судалгааны зорилтыг дараах байдлаар  тодорхойлж байна.
 1.Хөлстэй болон хөлсгүй хөдөлмөрт  зарцуулж буй цагийг  хүйсээр  гаргах.
 2.Хүн амын  амьдралын  хэв маягийг тодорхойлох, түүнд  гарч байгаа өөрчлөлтийг  судлах.
3.Албан бус секторын нэмэгдэл  өртгийн  тооцоог  сайжруулах.
4.Жендерийн тэгш  байдлыг  хангах үндэсний  хөтөлбөрийн  хэрэгжилтийг  дүгнэхэд  шаардлагатай  мэдээллийг  бий болгох зэрэг  оршино.

admin
2011-03-29
  Уншсан [716] 

Жилийн эцсийн байдлаар өрх, хүн ам, мал тооллогын дүн гарлаа.

Жилийн  эцсийн өрх, хүн ам, малын  тооллогын аймгийн  дүн  нэгтгэл  гарлаа.аймгийн нийт хүн амын тоо 89191, өрхийн тоо 20696 болж  урьд  оныхоос суурин  хүн ам 4,1 хувиар буурсан, 1000 хүнд  ноогдох төрөлт 22,8, нас баралт 5,7, цэвэр өсөлт 17,1 болсон нь төрөлт өмнөх  оныхоос 3,8 хувиар буурч, нас баралт 0,1 пунктээр  нэмэгдэж, цэвэр өсөлт 3,8 пунктээр  буурсан байна, үүнд орон даяар явагдсан иргэний  шинэчлэсэн бүртгэл болон хүн ам орон сууцны улсын тооллогын  бэлтгэл  ажлын хүрээнд болон тоолох үед иргэний бичиг баримтын  зөрчилүүд  арилсан, гадаад шилжих  хөдөлгөөн  тодорхой  хэмжээгээр  явагдсан нөгөө талаас  хүн амын өрхийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулсанаар давхардал багассаж  арилсан зэрэг нөлөөлсөн, нийт хүн амын 39,3 хувь нь 16 хүртэлх  насны хүүхдүүд, 55,6 хувь нь 16-59  насны  хөдөлмөрийн насны , 5,1 хувь нь 60-аас дээш  насны ахмад хүмүүс эзэлж байна.2010 оны жилийн жилийн эцэст 1 сая 126 мянга 859 толгой мал тоолуулсан нь өнгөрсөн оныхоос 174598 толгой буюу 13,4 хувиар  бага, үүнд тэмээ 3766, адуу 43451, үхэр 66049, хонь 459834,  ямаа 553759.


admin
2011-01-14
  Уншсан [937] 

Тооллогын материал хүлээн авах ажил эрчимтэй явагдаж байна.

Хүн ам орон  сууцны 2010 оны улсын тооллогын ажлын  дараа тооллогын нөхөгдсөн асуулгын хуудас, нэгтгэлийн маягт, газрын зураг зэрэг тооллогын материалыг сумуудаас   хүлээн авах ажлууд  тус аймагт  11 дүгээр сарын 23 өдрөөс аймгийн төвийн  Өлгий сумын багуудаас  эхэлсэн бөгөөд  алслагдсан Булган сум  материалаа хуваарь хугацаандаа тушаасан ба Улаанхус, Толбо, Буянт, Алтанцөгц , Өлгий  сумын 2, 5, 6, 4 дүгээр багуудын тооллогын материалыг  шалгаж хүлээн авч дусаад байна.Дэлгэрэнгүй....

admin
2010-12-02
  Уншсан [735] 

Тоолох ажил өнөөдөр дуусна, тооллогод ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ!

11-р сарын 11-нд орон даяар  эхэлсэн Хүн ам, орон  сууцны 2010 оны улсын  тооллого тус аймагт  амжилттай  явагдаж өндөрлөхөд 6 цаг орчим үлдлээ.Тооллого явагдсан энэ өдрүүдэд хамт, олон, аймаг сумаараа нэгдмэл нэг зорилгын төлөө шат шатандаа хариуцлагаа ухамсарлаж идэвхи зүтгэл гарган ажилласаны ачаар ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй хэвийн явагдаж  дуусаж  байна.  Дэлгэрэнгүй...

   Хүн ам орон  сууцны 2010 оны улсын  тооллогын  ажлын  өнөөдөр  сүүлчийн  өдөр учир тооллогод хамрагдаагүй иргэд  байвал  амжиж  тооллогод  заавал  хамрагдаарай.2010 оны 11-р сарын 17-ны өдрийн 15 цагийн байдлаар ХАОСТ-3  тооллогод зориулсан урьдчилсан бүртгэлд  бүртгүүлсэн өрхийн 94.5 хувь, хүн амын 93.8 хувь нь  хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогод хамрагдаж тоолуулсан  гэрчилгээ авсан  байна. Энэ мэдээнд  алслагдсан зарим сумын хөдөөгийн багийн мэдээ ороогүй болно.
 

admin
2010-11-17
  Уншсан [616] 

Хүн ам орон сууцны тооллогын үед ажиллах тооллогын ажилтануудтай тооллогын комиссынхан уулзав.

 Хүн  ам орон сууцны 2010 оны тооллогын үеэр аймгийн төвийн Өлгий суманд 102 тоологч, 122 шалгагч, 32  сум багийн түр товчооны ажилтанууд ажиллахаар бэлтгэгдсэн учир тооллого эхлэх урьд өдөр нь аймгийн Тооллогын түр товчооноос санаачлан уулзалт, семинарыг  зохион байгуулав.Уг арга хэмжээнд аймгийн ЗДТГазрын дарга Б.Зархум, Өлгий сумын Засаг дарга Х.Онтуган, Статистикийн  хэлтсийн дарга Х.Бахыт, 8 багийн Засаг дарга, статистикийн хэлтсийн мэргэжилтэнүүд зэрэг 150 гаруй хүн  оролцов. Өлгий сумын 8-р багийн Засаг дарга Жулдыз: Тооллогын үе буюу хагас, бүтэн сайн өдөр томоохон Тирлик, Ахдам, Яармаг захуудыг хаах, баар, рестораны ажиллах цагийг орой 8-9 цагаар хязгаарлах зэрэг санал тавьсаныг удирдлагууд хүлээн авч  шийдвэр гаргахаар боллоо.

 Хүн ам орон сууцны 2010 оны улсын  тооллого Баян-Өлгий  аймагт  аймгийн төвийн 5-р багийн өндөр настан на сүүдэр 94 зооглож буй Тапал  овогтой Алданышын гэр бүлийг тоолох ажлаас эхэлсэн бөгөөд буянтай өвгөн ахсакалын гэрт тухай дэвсгэрийн айл өрхийг тоолохоор  томилогдсон тоологч Жанибек, Багийн Засг дарга Малшы, Статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт, тооллогын ажилтан м.Бейбитхан, хэвлэл мэдээлэлийн  ажилтан А.Нурамхан  нар зочилон очиж тооллогын ажлыг  эхлүүлж аксахалаас ерөөлийг үг хэлүүлж  тооллогын ажлаас амжилт хүсэв.
  Аймгийн  төв Өлгий сумын хүн ам орон сууцны  тооллогын  бэлтгэл ажлыг  хангуулахад тооллогын түр товчоо буюу Статистикийн хэлтсийн хамт олон хүчин зүтгэж хяналтандаа байлгаж тооллого эхлэх өдрийн өмнөх өдөр тус суманд  ажиллах  нийт 102 тоологч, 28 шалгагч сум багийн 32 түр товчооны ажилтан оролцсон  160 гаруй  тооллогын  ажилтаны уулзалт, семинарыг аймгийн ЗДТГазарын  хурлын зааланд  цуглууруулан ЗДТГазрын дарга Б.Зархум, Өлгий сумын Засаг дарга Х.Онтуган, Статистикийн  хэлтсийн дарга Х.Бахыт нар тоологч шалгагч нарт үүрэг  даалгавар өгч тооллогын  ажилд  амжилт хүсэв.
Хүн ам орон сууцны 2010 оны улсын  тооллогын үед тооллогын  түр товчоонд хариуцлагатай  жижүүр  ажиллуулан тооллогын явцыг өдөр бүр цаг минутаар ажиглаж аливаа асуудлыг  шуурхай  шийдвэхлэхэд  тус дэм олох үүднээс хэлтсийн  ажилтануудыг оролцуулан өдөрт 2 ээлжээр оройн 22 цаг  ажиллахаар хуваар гарган батлуулан мөрдөн ажиллаж байна.Хариуцлагатай жижүүрд тусгай дугаар буюу 22215 тооллогын үед ажиллуухаар тавьж өгч тооллоготой холбоотой бүхий л мэдээлэлээр  ханган  ажиллаж  байна.Тооллогын явц байдлын  тухай тэмдэглэл хөтлүүлж шуурхай  арга  хэмжээ авч ажиллаж  байна.
  

admin
2010-11-17
  Уншсан [718] 

Ойн баярыг угтаж салбарын ажиллагсадын дунд спорт биеийн тамирын арга хэмжээ зохиогдов.

 

  Дэлхийн Статистикийн өдөр болон Монгол улсад Статистикийн  алба  үүсэн  хөгжсөний  86 жилийн  ойн  баярыг  тохиолдуулан Статистикийн  салбарын  ажиллагсадын дунд спорт биеийн тамирын арга хэмжээ зохион байгуулагдаж үүнд сумын Засаг даргын орлогч, төрийн сангийн төлөөлөгч, Багийн Засаг дарга нар, Статистикийн хэлтсийн ажилтан нарын 6 багийн 36 тамирчин оролцож өрсөлдөөнтэй бөгөөд сонирхолтой болж, Өлгий сумын Багийн Засаг дарга нарын Жулдыз ахлагчтай баг 1-р байр, Статистикийн хэлтсийн ажилтан нар 2-р байр, Толбо, Дэлүүн, Булган сумын хамтарсан баг 3-р байр эзэлж "Өргөмжлөл" мөнгөн шагналаар шагнагдав.                                                                                                                                                                        

admin
2010-11-11
  Уншсан [710] 

Өлгий сумын Багийн Тооллогын түр товчооны гишүүдэд зааварчилгаа өгөв.

 

 Хүн ам орон сууцны тооллогод  зориулагдсан өрх хүн амын бүртгэл хийгдэж байгаатай  холбогдуулан аймгийн төвд өрх  хүн ам  олноор төвлөрөн сууршдаг учир   бүртгэлийн ажиллагааг эхнээс чанартай  хийлгүүлэх зорилгоор 8 багийн 35 орчим түр товчооны ажилтан  нарт зааварчилгаа өгч тэдний хөтөлсөн ХАОСТ-3 маягтыг үзэж алдаа оноог хэлж өгч хамтран ажилласан.         

 


admin
2010-10-15
  Уншсан [510] 

Монгол Улс дахь Хүн амын сангийн суурин төлөөлөгч Виктор менежер Б.Оюуна нар айлчилав.

 

                                ---
                                              
  Монгол  улс  дахь суурин төлөөлөгч Виктор болон хүн ам хөгжилийн асуудал эрхэлсэн менежер  Б.Оюун нар  тус аймагт ажиллаж Хүн ам  орон сууцны 2010 оны улсын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа  тооллогын түр  товчоо, тоологч,шалгагч  нарыг бэлтгэх сум орон нутагт хийгдэж байгаа сургалтын явцтай газар дээр нь танилцаж Цэнгэл суманд ажиллав.Хүн  амын сангийн суурин төлөөлөгч аймгийн  эрүүл  мэндийн салбарын төсөл хөтөлбөр хариуцсан ажилтан Рымхан, аймгийн ЗДТГазрын Нийгмийн хөгжлийн  хэлтсийн  дарга Хуанган нартай уулзаж санал бодлыг сонсов.

 


admin
2010-10-22
  Уншсан [626] 

Тооллогын тоологч, шалгагчийг бэлтгэх сургалт орон нутагт эхэллээ.

Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын ажлыг хариуцсан гүйцэтгэх түр товчооны бүрэлдэхүүн, тоологч, шалгагч нарын сургалт тус аймагт  батлагдсан хуваарийн дагуу явагдаж байна.Сургалтыг  бэлтгэгдсэн сургагч-багш нар хоёр чиглэлд  3 сум дамжин хийхээр бэлтгэл ажлыг хангаж Толбо, Буянт сумын чиглэлд гарч  сургалтын ажлыг эхлүүлсэн. Толбо сумын сургалтын нээлтэнд хэлтсийн дарга  Х.Бахыт өөр биечлэн оролцож сум орон нутагт сургалтын бэлтгэл хэрхэн хангагдсан байдал, оролцогчдийн ирц, сумын тооллогын комиссын дарга бөгөөд сумын Засаг дарга Х.Саулеш, түр товчооны дарга Ш.Садет нар  нээлтэнд оролцож тэдний санал бодлыг сонсов.
Сургалтын хуваарийг дарж үзнэ үү.....

admin
2010-09-15
  Уншсан [740] 

Төрийн сангийн төлөөлөгч, Засаг даргын орлогч нарт сургалт зохион байгуулав

  Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын  бэлтгэлийг хангах, албан ёсны статистикийн үйл ажиллагааг  эрчимжүүлэх,уг ажлыг төрийн сангийн төлөөлөгч нарт хариуцуулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулав.Уг сургалтын үйл ажиллагаанд ЗДТГазрын санхүү эдийн засаг, төрийн сангийн төлөөлөгч М.Даку, Статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт нар оролцож үүрэг даалгавар өгөв.Сургалтаар хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэлийг хангах, тоологч, шалгагч нарыг сонгон авах, тэдний үйл ажиллагааны чиглэл, тооллогын асуулгын хуудас, нөхөх заавар, тооллогыг хэрхэн зохион байгуулалт сайтай чанартай явуулах талаар  илтгэлүүд тавигдаж тэдний санал бодолыг сонсов.Тооллогын тоологч, шалгагчийг бэлтгэх сургалтын хуваарийг харилцан тохиролцож, сургалтыг  чанартай зохион байгуулахад анхаарч ажиллахыг  даалгав.  

admin
2010-09-15
  Уншсан [716] 

ҮСХорооны Тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од Баян-Өлгий аймагт ажиллав.

 

 
 Хүн ам, орон  сууцны  тооллогын бэлтгэл  ажлын хүрээнд  хийгдэж  буй аймгийн  тооллогын комисс, түр товчоо, сумын тооллогын комиссын дарга нарын  ээлжит  сургалтыг   Үндэсний  Статистикийн Хорооны  тэргүүн  дэд  дарга Г.Гэрэлт-Од, Хүн ам орон  сууцны  тооллогын  товчооны  дарга А.Амарбал, мэдээллээр  үйлчилэх  төвийн дарга Х.Бажийхүү, шинжээч Ш.Эрдэнэцэцэг, Э.Эрдэнэсан, Лхагвадулам, Нямбаяр  нар 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий  хотод  зохион байгуулж  явууллаа.
Сургалтыг ҮСХорооны  тэргүүн дэд дарга Г.Гэрэлт-Од  нээж Хүн ам орон сууцны  2010 оны  тооллого  явуулах  зарчим, эрх зүйн үндэс,  шаардлага, зорилго, ач холбогдол сэдвээр, Амарбал, Бажийхүү Тооллогын төлөвлөлт, зохион байгуулалт, анхаарах  асуудлууд, газрын зураглалын  зорилго, ач холбогдол, ашиглалтын  сэдвээр сургалт явуулж, хэлтсийн үйл ажиллагааг хянан шалгаж зөвлөгөө өгөв.

 


admin
2010-06-25
  Уншсан [689] 

Аймгийн тооллогын комиссын ээлжит хурал болж бэлтгэл ажлын явцыг хэлэлцэв.

 

 Хүн ам орон сууцны 2010 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах аймгийн комиссын ээлжит хурал 2010 оны 5 дугаар сарын 3-ны өдөр  10 цагаас Засаг даргын албан  тасалгаанд болов.Хуралд тооллогын комиссын дарга С.Хавал,  түр товчооны дарга Х.Бахыт, комиссын гишүүд Бекен, Т.Бахыт, Даку, Онтуган , Саяси, Амангул, Хуанган, Мингай, Мухит, Кану, Рыс  нар оролцов.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсож, бэлтгэл үйл ажиллагааг  эрчимжүүлэх талаар холбогдох албадын дарга нарт үүрэг даалгавар өгөв.                                                                        


admin
2010-05-07
  Уншсан [630] 

Жана дауир сонин материал хэвлүүлэв.

    ЖАНА  ДАУИР  СОНИНД  СТАТИСТИКИЙН  ХЭЛТСИЙН  МЭДЭЭЛЭЛ  ХЭВЛЭГДЭН  ГАРАВ.

 Статистикийн албаны эрхэм зорилго, дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт,  хэлтсийн 2009 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон аймгийн эдийн засаг нийгмийн байдлын эхний хоёр сарын тойм, үндсэн үзүүлэлтүүд, хамт олон болон сумдын засаг даргын орлогч нарын ажлын арга барил, 2010 онд дэвшүүлсэн зорилт, хүн ам орон сууцны  тооллогын бэлтгэлийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлэх нэн  тэргүүний ажлуудын талаар уншигчидад  сонин хэвлэлээр дамжуулан хүргүүлж,  Наурыз баярын  мэндчилгээ дэвшүүлэв.

 


admin
2010-04-09
  Уншсан [673] 

Статистикийн эмхтгэл-2009 он бэлэн болж хэрэглэгчидийн хүртээл болов.

 

          БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН    СТАТИСТИКИЙН  ЭМХТГЭЛ  2009 ОН

 Баян-Өлгий  аймгийн  2009 оны эдийн засаг, нийгмийн байдлын статистикийн  эмхтгэлийг хэлтсийн хамт олон  бүтэн  гурван сар гаруй  уйгагүй ажиллаж,  номонд орсон хүснэгт, тойм танилцуулгуудыг  боловсруулан нэгтгэж  хэрэглэгчидийн хэрэгцээнд  нийлүүлж тархааж эхэллээ.Уг эмхтгэл нь 25 бүлэг үзүүлэлтүүдээс бүрдсэн 101 хуудас бүхий эдийн засаг, нийгмийн бүхий л салбарыг бүрэн хамруулж, сүүлийн 4 жилийн үндсэн үзүүлэлтүүдийг зэрэгцүүлж, харьцуулж болох боломжтой, дэлгэрэнгүй тоо мэдээлэлээр баяжуулан,  хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бодолцож өнгөрсөн оныхоос  илүү нэмэлт үзүүлэлтүүдийг тусгасан болно.Энэ ном бол манай хамт олноос аймаг байгуулагдсаны 70 жилийн ойн баярт барьж том бүтээлч ажлын эхлэл болно. 

admin
2010-03-29
  Уншсан [877] 

Хэлтсийн дарга Х.Бахыт Алтан гадас одонгоор шагнуулав.

Казах түмний үндсэний  Наурызын баяр 3-р сарын 22-нд болж уг  арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай аймагт айлчилж баярын арга хэмжээнд оролцож иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, үр бүтээлтэй ажилласан  олон хүнийг   төрийн одон медалиар шагнав.
Статистикийн албыг чадварлаг удирдаж, нэр хүндийг өндөр өргөн, үр бүтээлтэй ажиллаж буй Статистикийн хэлтсийн дарга Х.Бахыт төрийн дээд  шагнал "Алтан гадас"  одонгоор  шагнуулж, гэр бүл, үр хүүхэдүүд,  ахан дүүс, хамт олноо баярлуулсан тэмдэглүүштэй үйл явдал боллоо.  

admin
2012-10-09
  Уншсан [701] 

Жилийн эцсийн өрх, хүн ам болон малын тоо гарлаа.

2009 оны жилийн эцсийн  байдлаар аймгийн нийт хүн амын тоо 93.0 мянга, өрхийн тоо 21253  болж  урьд оныхоос  суурин хүн ам 1,0 хувиар буурсан байна.1000 хүнд ноогдох  төрөлт 27,2, нас баралт 6,3, цэвэр өсөлт 20,9 болсон нь төрөлт   өмнөх   оныхоос 4,5 хувиар буурч, нас баралт 0,7 пунктээр нэмэгдэж, цэвэр өсөлт 8,7 хувиар бурч, нөгөө талаас хүн амын өрхийн бүртгэлийг цахим хэлбэрт  оруулсанаар давхардал багасч суурин хүн амын тоо өмнөх оныхоос буурахад нөлөөлж байна.Хүн амын 37,3 хувийг 16 хүртэлх насны хүүхдүүд,  5.1 хувийг 60-аас дээш насны  ахмад хүмүүс  эзэлж  байна. Аймгийн хүн амын  57,6  хувь   нь  16-59    насны хүмүүс  байгаа  нь  хөдөлмөрийн  хангалттай нөөц байгааг харуулж  байна.                 

Хөдөө аж ахуй

 2009 оны жилийн эцсийн байдлаар нийт 1301457 толгой мал, үүнээс Тэмээ 3865, Адуу 50953, Үхэр 70703, Хонь 524340, ямаа 651596 тоологдсон байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 228105 толгойгоор буюу 14,9 хувиар буурсан байна. Малын тоо нь өнгөрсөн оныхоос хамгийн их хэмжээгээр буурсан сумууд бол Алтанцөгц суманд 46 хувь, Бугат суманд 33,5 хувь, 26,1 хувиар буурсан байна.  Харин Алтай сумын малын тоо 756 толгой мал буюу 7 хувиар, Булган суманд 571 толгой буюу 5 хувиар тус тус өссөн байна.


admin
2010-01-09
  Уншсан [830] 

Мал тооллогын урьдчилсан дүн гарлаа.

Манай аймаг Жилийн эцсийн мал  тооллогын урьдчилсан дүнгээр 1 сая 284 мянга 472 толгой мал тооллуулсан байна, Үүнд: Тэмээ 3795, Адуу 50987, Үхэр 69773, Хонь 520513, Ямаа 639404  байна, Өнгөрсан онтой харьцуулахад 264870  толгойгоор  бага байна.Малаа Алтай, Булган сумууд өсгөж, бусад сумынхан хорогдсон байна, малын төрлөөс хамгийн их хорогдсон ямаан  сүрэг байна, 139297  толгойгоор багассан байна.

admin
2009-12-23
  Уншсан [737] 

Жилийн эцсийн мал тооллогын хяналтын ажлаар хөдөө сумуудад төлөөлөгч гарав.

Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого тус аймагт 12-р сарын 07-ноос эхлэн хэвийн явагдаж байна, 12-р сарын 10-наас эхлэн нийт сумуудад  төлөөлөгч томилон явуулж байна. Төлөөлөгчидийг хэлтэс, агентлагийн дарга нараар удирдуулж, мал тооллогын зардалаас  бензин шатууханаар хангаж, хийж гүйцэтгэх ажлын   удирдамж боловсруулан  өгөв.

admin
2009-12-09
  Уншсан [752] 

Ахлах мэргэжилтэн Х.Рыс Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулав.

Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхэн өдөр, Статистикийн алба үүсэн хөгжсөний 85 жилийн ойгоор   Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Хантарбай овогтой Рыс "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнуулав.
Статистикийн алба үүсэн хөгжсөний 85 жилийн ойгоор тус аймагаас дараах хүмүүс ҮСХорооны даргын тушаалаар  салбарын шагналаар шагнагдав. Үүнд:
А."Бүртгэл статистикийн  тэргүүний ажилтан" цол тэмдэгээр:
1.Билисбайгийн  Муса- Улаанхус сумын  Засаг даргын орлогч
2.Аханайн Авил- Алтай сумын Засаг даргын орлогч
Б."Хүндэт Жуух"-аар
1.Жекейн Алтанбагана-Булган сумын Улаагчин багийн Засаг дарга
2.Тарихын Ерболат- Өлгий сумын Цагаан эрэг багийн Засаг дарга
3.Заханы Саулетхан- Баяннуур сумын  Акарал багийн Засаг дарга
4.Исагийн Амантай- Цэнгэл сумын  Партизан багийн Засаг дарга
5.Магайн Саулегул- Өлгий сумын  Хөх хад багийн Засаг дарга

Төрийн болон салбарын шагналаар шагнагдсан нэр бүхий хүмүүсүүдэд баярын мэнд хүргэж, ажлын амжилт сайн сайханыг хүсэн ерөөе! 


admin
2009-11-29
  Уншсан [810] 

Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярыг угтсан ажил

Тус хэлтэсээс Статистикийн  алба үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баярыг угтаж нэг сарын бүтээлч ажлын аян өрнүүлж хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэлээ, Үүний заримаас дурьдвал:-"Баян-Өлгий аймгийн хүн ам, өрхийн үндсэн үзүүлэлтийн төлөв байдал", "Баян-Өлгий аймгийн аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар-2008 он" зэрэг 2 танилцуулгыг арга зүй, зөвлөмжийн дагуу хийж гүйцэтгэсэн.Мөн Хүн ам өрхийн бүртгэлийн мэдээлэлийг цахим хэлбэрт оруулах ажлыг нийт дүнгээр 98,0 орчим хувьд/оны эхэнд 67,0 орчим хувтай байсан/ хүргэсэн, Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд нийт сумдын Тооллогын түр товчооны дарга нарын 2 өдрийн сургалтыг зохион байгуулан явуулж, заавар, гарын авлагаар хангав.
 
                                                                                 мэндчилгээ

admin
2009-11-03
  Уншсан [787] 

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2009 оны хэрэгжилтийн дүнгийн тухай

Аймгийн Засаг даргын 2008-2012  оны үйл ажиллагааны хөтөлбөрт албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар  дэвшүүлсэн 3 зорилт, түүнийг хэрэгжүүлэх 5 арга хэмжээний 2009 оны биелэлтийн явцын урьдчилсан дүнг гаргаж ЗДТГазарт  хүргүүлэв.
Уг 5 арга хэмжээний 4 тухайн жилд 96.0-100.0 хувь биелэгдэж, нэг арга хэмжээ нь хэрэгжих шатандаа явж байна.

admin
2009-10-28
  Уншсан [808] 

Авлигын талаарх Олон нийтийн төсөөллийн судалгаа явагдлаа

Авлигын талаарх олон нийтийн төсөөллийн судаалгааг аймгийн төвийн Өлгий, Улаанхус, Цэнгэл  сумуудын иргэд, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч нарын төлөөллийг оролцуулсан 145 нэгжээс асуулгын дагуу явуулж  дуусгасан.Уг судалгаанд  Улаанхус, Цэнгэл сумаас тус бүр  26, Өлгий сумаас  93  нэгж  хамрагдсан  болно. 

admin
2009-10-23
  Уншсан [632] 

Сумын Засаг даргын орлогч дарга нарын сургалт болов.

 

 

 

Сумын Засаг даргын орлогч нарын  сургалтыг 2009 оны 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд аймгийн төвд  зохион байгуулан явуулж, Статистикийн мэдээлэл, хүн ам өрхийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулах ажлын явц, Хүн ам орон сууцны 2010 оны ээлжит тооллогын бэлтгэлийг  хангах, Статистикийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг гол гол ажлуудын талаар сургалт хийж ажлын чиглэл өгч харилцан санал солилцож ярилцав. 

 


admin
2009-09-28
  Уншсан [631] 

Өрхийн нийгэм эдийн засгийн болон ажиллах хүчний судалгааны явцыг шалгах ажил хийгдэв.

Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газраас эрхлэн явуулж буй томоохонд тооцоогдох Өрхийн нийгэм эдийн засгийн болон Ажиллах хүчний судалгааны явцыг Баян-Өлгий аймагт шалгах ажлын хэсгийн ахлагчаар Болормаа, ажиллах хүчний судалгааны ажлаар Хүрэлбаатар нар   2009 оны 8 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн ажлын 8 хоног тус аймагт ажиллаж Буянт, Алтай, аймгийн төвийн Өлгий сумуудад ажиллаж судалгаанд   өнгөрсөн 6-р сард хамрагдсан  айл өрхүүдээр явж судалгааны явц байдалтай газар дээр нь танилцаж  хариуцсан тоологч  нарт үнэтэй зөвлөгөө  өгч ажилласан.

 

 Өрхийн нийгэм эдийн засгийн болон Ажиллах хүчний судалгааны  мониторингийн ажлын ахлагч Болормаа, Ажиллах хүчний судалгааны мониторингийн ахлагч Хүрэлбаатар нар Баян-Өлгий аймгийн байгалийн үзэсгэлэнт газараар танилцсан байдлын фото зураг.                                                             

 

admin
2009-09-28
  Уншсан [753] 

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын аймгийн комиссын хурал болов.

  

admin
2009-12-20
  Уншсан [542] 

Аж ахуйн нэгж, байгууллагын Хөрөнгийн судалгааны ажил дууссан

Тус аймагт  хөрөнгийн судалгааны ажил 2009 оны 5-р сарын 13-ны өдрөөс сургалтын ажлаар  эхлэн  нийтдээ хамрагдвал зохих 179 аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн хамруулан  коджуулах,  шивэлтийн ажлуудыг хийж дуусган  орон нутгийн хуралын байгууллагуудыг нэмж хамруулан 191  аж ахуйн нэгж, байгууллагын материалыг  6-р сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. Дэлгэрэнгүй ....


admin
2009-07-01
  Уншсан [607] 

Аймгийн эдийн засаг нийгмийн 2008 оны танилцуулга жилийн эцсийн гүйцэтгэлээр

Аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын  2008 оны танилцуулгыг  жилийн эцсийн  жинхэнэ гүйцэтгэлээр  тооцож гарган хэрэглэгчидийн хүртээл болгов.Уг судалгаа, тооцооны ажил  15  салбар бүлэг, хавсралт хүснэгтүүд, ашигласан ном, мэдээллийн эх сурвалжуудаас бүрдсэн 54 хуудас  бүхий танилцуулгын материал болсон, Уг жилийн эцсийн жинхэнэ гүйцэтгэлээр  аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 2,0 орчим тэрбум төгрөгөөр, борлуулалт 1,5 тэрбум төгрөгөөр урьдчилсан гүйцэтгэлээс  нэмэгдэж гарсан.Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэ БЭВ сайтын судалгаа, шинжилгээ  хуудаснаас  уншиж танилцах боломжтой. 

admin
2009-06-13
  Уншсан [844] 

Баян-Өлгий аймгийн Хүн амын хэтийн тооцоо 2009-2030 он

Хүн амын хэтийн тооцоо  нь статистик мэдээллийн нэг  хэлбэр  болохын хувьд хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон  хүн ам зүйн бусад  үзэгдлүүд хийгээд хүн амын тоо, нас хүйсийн бүтэц, байршлын талаарх тухайн үеийн бодит байдал ба ирээдүйн төлөвийг урьдчилан таамагласан тооцооллоос бүрдэж байдаг.Монгол улсын Мянганы хөгжлийн  зорилтод суурилсан үндэсний  хөгжлийн цогц бодлогод заасан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, хөгжлийн цогц бодлогод  уялдуулан  өөрийн  аймгийн  хөгжлийн  хөтөлбөрийг  боловсруулахад  шаардлагатай хүн амын тоон  мэдээлэлүүдээр  хангахад  хүн амын хэтийн тооцооны ач холбогдол оршино.


admin-Bakhat
2009-06-24
  Уншсан [587] 

Төл бойжилтын явцын мэдээ, мэдээлэл

Огноо: 2009-04-03
4-р сарын 3-ны байдлаар  төллөвөл зохих  хээлтэгч малын  18,3 хувь нь төллөж, төл бойжилт  82,1 хувьтай байна.99668 төл эсэн мэнд  бойжиж байна. 21793  төл  зүй бусаар  хорогдсон байна.

Admin
2009-04-03
  Уншсан [562] 

Сүүлд нэмэгдсэн мэдээ мэдээлэл-Хэрэглээний үнийн мэдээлэл

 Огноо: 2009-02-04
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлт  1-р сарын 20-ны байдлаар.
Огноо: 2009-03-09
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт 2-р сарын 20-ны байдлаар.
Хэрэглээний үнийн индекс  суурь онтой/2005 он/ харьцуулахад 158,7 хувь,  2008 оны жилийн эцэстэй харьцуулахад 99,6 хувь, өнгөрсөн сартай харьцуулахад  98,2 хувьтай байна.
Огноо: 2009-04-20
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт 4-р сарын 20-ны байдлаар.
Хэрэглээний үнийн ерөнхий индекс  суурь онтой харьцуулахад 163,2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 108,3 хувь, өнгөрсөн оны жилийн эцэстэй харьцуулахад 101,0 хувь, өнгөрсөн сарьтай харьцуулахад  102,1 хувь тус тус өссөн байна.
Өнгөрсөн сартай харьцуулахад  барааны бүлэгээс хүнсний бараа, согтууруулах бус ундааны үнэ 101,3 хувь, хувцас, бөс бараа, гуталын үнэ 101,4 хувь, эм тариа, эмнэлгийн  үйлчилгээний үнэ  110,4 хувь, тээвэр үнэ тариф 108,1 хувь тус тус өссөн байна. 
Огноо: 2009-07-03
Энэ 7 хоногт  хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс  хонины махны үнэ 400 төгрөгөөр, үхэрийн махны үнэ 800 төгрөгөөр, ямааны ястай махны үнэ 200 төгрөгөөр, шингэн сүү 200 төгрөгөөр тус тус хямдарч,харин гурилын үнэ 20-30 төгрөгөөр,  А-80 бензиний үнэ 100 төгрөгөөр, ноолуурын үнэ 1000 төгрөгөөр тус тус  нэмэгдсэн байна.


Admin
2009-07-03
  Уншсан [721] 

Аймгийн ДНБүтээгдэхүүний тооцоонд шинжилгээ, динамик эгнээ

 

 
 
 

admin
2013-12-06
  Уншсан [51] 

Эдийн засгийн үзүүлэлтүүд 2008-2013 он

 

                         БАЯН-ӨЛГИЙ  АЙМГИЙН   ҮНДСЭН   ҮЗҮҮЛЭЛТҮҮД
                                     СҮҮЛИЙН  4 ЖИЛД /ДИАГРАММААР/

 


admin
2013-05-07
  Уншсан [249] 

Нийгэм эдийн засгийн үзүүлэлт 2008-2012 он

 он, сар
                   Үзүүлэлтийн  нэр, утга
файлын төрөл 
Хэмжээ
 2012 он     
     Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд 2008-2012 онууд            
 pdf.zurag 96 kb     
    

admin
2013-01-07
  Уншсан [221] 

Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс

Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт албан ёсны  статистикийн үйл ажиллагааны талаар орсон заалтууд.

Admin
2009-02-03
  Уншсан [853] 

Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

Аймгийн Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт статистикийн хэлтэсээс  хэрэгжүүлэх  арга  хэмжээний  төлөвлөгөө

Admin
2009-02-03
  Уншсан [787] 

Нийгэм эдийн засгийн статистик мэдээлэл


    АЙМГИЙН НИЙГЭМ,  ЭДИЙН  ЗАСГИЙН

   БАЙДАЛ  ÑÒÀÒÈÑÒÈÊÈÉÍ  ÌÝÄÝÝËÝË        2012/11

                                                Нийгмийн үзүүлэлтүүд

  Аймгийн хэмжээгээр  11 сарын áàéäëààð 2384 ýõ àìàðæèæ,  амьд төрөлт 2366  болж, ºíãºðñºí îíû ìºí ¿åèéí хэмжээнд байна. 1 хүртэлх  насандаа 48 хүүхэд, 1-5 насандаа 7 хүүхэд эндэж,  эхийн эндэгдлийн 3 тохиолдол гарч, өнгөрсөн оноос 1 хүнээр нэмэгдсэн байна.Эрүүл мэндийн байгууллагуудын ор хоногийн төлөвлөгөө 6,2 хувиар, амбулаторын үзлэгийн төлөвлөгөө 4,2 хувиар  тасалсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 270 болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 37,8 хувиар буурсан ба нийт халдварт өвчний 45,6 хувийг заг хүйтэн, 21,5 хувийг гепатит, 12,2 õóâèéã ñ¿ðüå, 10,7 хувийг трихомоноз, 7,4 хувийг òýìá¿¿, 2,2 õóâèéã гахайн хавдар, 0,4 хувийг öóñàí ñóóëãà өвчинөөр өвчилөгчид тус тус эзэлж байна.

 

Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 715 болж өнгөрсөн оны мөн үеээс 844 хүнээр буюу 54.1 хувиар буурсан байна. Нийт ажилгүйчүүдийн 37.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тухайн сард 21 хүн ажилд зуучлагдаж орсон байна. Ажилгүй иргэäèéí 53.8 хувийг 16-34 насны залуучууд эзэлж байгаагийн 23.2 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна. Оны эхнээс 1383 шинэ ажлын байр бий болсоны 34.5 хувийг байнгын, 65.5 хувийг улирлын чанартай ажлын байр эзэлж байна. Үүний 51.0 хувь нь  хөдөө аж ахуйд, 24.0 хувь нь барилгын салбарт бий болсон байна.

 Цагдаагийн хэлтсийн  мэдээгээр аймгийн хэмжээнд он ýõíýýñ 431 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 39.0 хувиар нэмэгдсэн  байна. Нийт гэмт хэргийн 23.4 хувийг хулгай, 50.6 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг эзэлж байна. Эзэнгүй хэрэг 42 гарсан ба нийт хэргийн 32.2 хувийг согтуугаар үйлдсэн хэрэг эзэлж байна. Нийт 970 хүн эрүүлжүүлэгдсэн байна.      

                                          Хөдөө аж ахуй

 

    11 ñàðûí байдлаар нийт 10606 толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3309 толгойгоор буюу 23.7 хувиар áàãà  ба нийт хорогдсон мал нь оны эхний малын 0,8 хувийг эзэлж байна.Áàÿííóóð суманд 3600, Äýë¿¿í суманд 1285, Áóëãàí суманд 1587 толгой мал хорогдсон байна. Бусад сумуудад малын хорогдол хэвийн байна. Өвчнөөр 1595 тогой мал хорогдсон нь том малын нийт хорогдлын 15 хувийг эзэлнэ.

                                         Аж үйлдвэр

 

  11 сарын áàéäëààð аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт дамжуулан борлуулсан цахилгааныг оролцуулаад 6289.9 сая төгрөгíèé ¿éëäâýðëýëò õèéñýí íü ºíãºðñºí îíû ìºí ¿åòýé харьцуулахад 20 õóâèàð,  6131.1 сая төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар òóñ òóñ ºññºí  байна.

 

                         Макрî эдийн засгийн үзүүлэлтүүд

 

         Õэрэглээний бараа үйлчилгээний ерөнхий индекс 11-ð ñàðûí байдлаар ºíãºðñºí îíû ìºí ¿åòýé харьцуулахад 15,1 хувиар, өнгөрсөн 10-р сартай харьцуулахад  0,8 хувь, суурь он буюу 2010 оны  12-р  сартай харьцуулахад 23,7 хувиар, 2011 îíû жилийн эцэстэй харьцуулахад 13,6 хувиар тус тус  өссөний дотор барааны бүлгээр авч үзвэл өнгөрсөн сараас хувцас, бөс бараа, гутал 2,6 хувиар, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 3,8 хувиар,  гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа 5,8 хувиар, тээвэр 0,2 хувиар, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 21,7 хувиар,  бусад бараа, үйлчилгээ 1,0 хувиар өссөн байна.Хүнсний бараа, согтууруулах бус ундааны үнэ өнгөрсөн сараас 1,8 хувиар буурсан байна.

         

                                    Төсвийн орлого, зарлага

 

 Эхний 11 сарын байдлаар татварын орлогын төлөвлөгөөний биелэлт 122.0 хувьтай байна. Төвлөрсөн төсвийн орлого 115.9 хувиар давж биелэгдсэний дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 9.3 хувиар, НӨАТатвар 23.6 хувиар давж биелэгдэж, онцгой албан татвар 2.5 хувиар, агаарын бохирдлын төлбөр 68.4 хувиар тасалсан байна.Орон нутгийн төсвийн татварын орлогын гүйцэтгэл 23.3 хувиар давж биелэгдсэн ба газрын төлбөр 63.5 хувиар, улсын тэмдэгтийн хураамж 2,3 дахин, хүн амын орлогын албан татвар 27.0 хувиар, өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар 7.9 хувиар, үл хөäлөх хөрөнгийн албан татвар 52.4 хувиар, ойгоос түлээ мод бэлтгэж ашигласны хураамж 20.8 хувиар, ашигт малтмалын зөвшөөрлийн хураамж 17.6 хувиар давж биелэгдсэн ба ҮХХөрөнгө борлуулсны орлого 31.8 хувиар, бууны албан татвар 28.8 хувиар, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны хураамж 46.0 хувиар, татварын бус орлого 21.4 хувиар тасалсан байна. Орлогын төлөвлөгөөг Алтанцөгц, Булган, Өлгий сум 6,1- 2,2 хувиар тус тус тасалдуулж, бусад бүх сум 5,2-23,9 хувиар давуулан биелүүлсэн  байна.

     Оны эхнээс улсын төвлөрсөн төсвөөс 43845,8 ñàÿ төгрөг зарцуулñàíû  60,4 хувийг цалинд, 6,1 хувийг НД Шимтгэлд, 23,4 хувийг бараа үйлчилгээний болон  бусад зардалд зарцуулсан байна. Îðîí íóòãèéí òºñ⺺ñ 6891,8 ñàÿ òºãðºã çàðöóóëàâ. ¯¿íèé 44,7 õóâèéí öàëèí, 4,6 õóâèéí íèéãìèéí äààòãàëûí øèìòãýë, 47,3 õóâèéã áóñàä çàðäàë òóñ òóñ ýçýëæ áàéíà.

 

                                        Банк, зээл, хадгаламж         

                                                      

      Аймгийн монгол банкны салбарын мэдээгээр арилжааны банкууд он гараад 50996,6 сая төгрөгийн зузаатгал авч 47423,0 сая төгрөг Монгол банкинд шилжүүлсэн байна. Зээлийн өөрийн үлдэгдэл 68329,0 сая төгрөг байгаа нь арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд лизингийн, бизнесийн, орон сууц худалдан авах, малчдын гэх мэт зээлийн бүтээгдэхүүний  төрөл олширч байгаатай холбоотой юм. Хугацаа хэтэрсэн зээл 358,8 сая төгрөг, иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 38462,7 сая төгрөг байна.  

 

                                            Статистикийн хэлтэс

 


admin
2013-01-07
  Уншсан [255] 

Харилцах хаяг

Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэс
Засаг даргын тамгын газрын байр 226 тоот

Е-mail: stat-bel@mongol.net , Habi_bakhat@yahoo.com
Утас: 2-24-32 , 2-23-22 , 99422626

Интернет хаяг: //www.nso.mn/bayan-ulgii/


admin
2008-11-06
  Уншсан [1150]