Монгол улс - ӨНЭЗС 2010
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-HSES-2010-v2.0 |
Он | 2010 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 06, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 14, 2014 |
Хуудасын тоо | 242583 |
Татагдсан тоо | 155671 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ӨНЭЗС-ны түүвэрлэлтэнд 2005 оны засаг захиргааны бүртгэлийн тоо мэдээн дээр үндэслэн ҮСХ-ноос боловсруулсан түүврийн хүрээг ашигласан. Сүүлийн жилүүдэд хүн амын газарзүйн байршлын тархалт эрс өөрчлөгдөж 2000 оны тооллого дээр үндэслэсэн аливаа хүрээний зохицол алдагдсан тул энэхүү шинэчилсэн түүврийн хүрээ нь маш их ач холбогдолтой болж байна.22 Судалгааны зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод эхлээд 360 хэсэг, хэсэг тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 баг сонгож баг тус бүрээс 10 өрх сонгож авсан.23 Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг (хэсэг, баг эсвэл сум) хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах 12 сарын хугацаанд нь санамсаргүйгээр хуваарилсан. Ингэснээр судалгаагаар сар бүр 104 түүврийн анхан шатны нэгжээс бүрдэх санамсаргүй дэд түүврээс мэдээлэл цуглуулсан болно. Түүвэрлэлтийн энэ аргачлалаар Монгол улсын өөр нутаг дэвсгэрт амьдарч байгаа өрхүүд өөр өөр магадлалаар сонгогдсон. Иймд бүлэг тус бүр болон нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашиглах нь чухал болсон. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 11232 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 2640-ийг аймгийн төвүүдэд, 4992-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Гэхдээ энэ тайланд ашигласан бодит түүвэр нь үүнээс арай бага буюу Улаанбаатар хотод 3572 өрх, аймгийн төвд 2639 өрх, сумын төв болон хөдөө нутагт 4987 өрх байлаа. Бүрэн мэдээлэл байхгүйгээс шалтгаалан 34 өрх хасагдсан тул дээрх зөрүү гарсан.