Уг каталоги нь ҮСХ-ны хэмжээнд зохион байгуулагдсан тооллого, судалгаанаас гадна улс орны хэмжээнд явагдаж буй бүх төрлийн тооллого, судалгааны мэдээллийг агуулах бөгөөд бусад байгууллагуудтай хамтран ажиллах болно. Үүний эхний алхам нь Эрүүл мэндийн яамтай хамтарч байгаа явдал юм. Каталогит судалгааны арга, аргачлал, агуулга, хэрхэн зохион байгуулагдсан тухай мэдээллийг агуулахаас гадна тэдгээрийн анхдагч мэдээллийн файл, холбогдох материалуудыг харах, татаж авч ашиглах боломжийг олгоно.

Заавар: судалгааны тухай мэдээлэл, хувьсагчийн нэр зэргээр хайлт хийх боломжтой. Тухайлбал: "боловсрол" гэж хайвал энэ үгийг агуулсан бүх үр дүнг жагсаалт байдлаар харуулна. Хайлтын үр дүнд гарсан хувьсагчуудыг хооронд нь харьцуулж жиших, мөн татаж авч ашиглах боломжтой.



ҮСХ-ны судалгааБусад байгууллагын судалгаа

Үндэсний Статистикийн Хороо 2017 он