Монгол улс - ӨНЭЗС 2011
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-HSES-2011-v1.0 |
Он | 2011 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 06, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 14, 2014 |
Хуудасын тоо | 160486 |
Татагдсан тоо | 16663 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-HSES-2011-v1.0 |
Ерөнхий мэдээлэл
ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлохоос гадна өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилготой улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа юм. ӨНЭЗС-г ҮСХ-ноос тогтмол явуулж байгаа бөгөөд нэг жилийн хугацааг хамруулан дүн шинжилгээ хийж байна. Энэхүү тайланд 2011 оны 12 сарыг хамруулав. Амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааны хэвшмэл хэд хэдэн модулийг урьд нь явагддаг байсан ӨОЗС-нд хамтатгасан тул ӨНЭЗС-г Амьжиргааны түвшний түүвэр судалгааны сайжруулсан хувилбар гэж нэрлэж болохоор билээ. Гэхдээ 2007-2008 оныхоос ялгаатай нь хураангуй хэлбэрээр явуулсан тул зарим модулийг хассан бөгөөд дараах 11 гол модулиас бүрдэж байна. Үүнд: өрхийн гишүүдийн тухай нийгэм, эдийн засгийн үндсэн мэдээлэл, боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, газар тариалан ба мал аж ахуй, өрхийн аж ахуйн болон бусад орлого, сууц ба эрчим хүч, удаан эдэлгээт бараа, хүнсний бус зарлага, хүнсний хэрэглээ зэрэг болно.Өрх болон өрхийн гишүүд
Ажиглалтын хүрээ
Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө нутаг болон сумын төвүүд гэсэн гурван илэрхий бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг гэдэг нь тодорхой юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай, хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн.Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Судалгааны бичиг баримт |