Монгол - ХАНYЭМС 2008
Судалгааны дугаар | MNG-ҮСГ-MN-RHS-2008-v3.1 |
Он | 2008 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Түнш | Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүжүүлэгч |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 08, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 16, 2014 |
Хуудасын тоо | 371582 |
Татагдсан тоо | 46969 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгааны түүвэрлэлт хийхдээ эх олонлогийг төлөөлж чадахуйц байхаар авдаг. Өмнөх
1998, 2003 оны НҮЭМ-ийн 2 удаагийн судалгаанд алдаа бага, нөгөө талаас эх олонлогоо
бүрэн төлөөлөх чадвартай гэдгийг харгалзан түүвэрлэлтээ хийж байсан бол энэ удаагийн
судалгааны түүвэрлэлт хийх арга зүй ч бас ижил байсан.
Судалгааг аль ч өрх сонгогдож болох тэнцүү магадлал бүхий 2 үе шаттай түүврийн аргыг
ашиглан явууллаа. Энэ нь өмнөх 1998, 2003 оны судалгааны түүвэрлэлттэй адил, мөн бүрэн
харьцуулах боломжтой гэсэн үг юм. Засаг захиргааны анхан шатны нэгжид жил болгон
шинэчлэгдэн хөтлөгдөж байдаг өрх, хүн амын бүртгэлийн жагсаалтыг түүвэрлэлтийн
хүрээ болгон авсан. Түүвэрлэлтийн хүрээний мэдээллийн үнэн зөв байдлыг дээшлүүлэх
зорилгоор хүн ам, өрхийн бүртгэл хөтлөлтийг сайжруулах ажлыг 2007 оны 4 дүгээр
улирал, 2008 оны эхний улиралд хийж, мөн оны хагас жилийн мэдээлэлд үндэслэн
түүвэрлэлтийг хийсэн болно. Ийм төрлийн судалгааг явуулахад анхан шатны нэгжээс 25-30 өрхийг сонгон авахад
төлөөлөх чадвар хангалттай болох нь 1998, 2003 онуудын судалгаа болон бусад орны
туршлагаар нотлогдсон юм. Эл байдлыг үндэслэн энэ удаагийн судалгаанд нэг түүвэр
нэгжээс 30 өрх сонгон авсан. Судалгаанд нийт өрхийн 1.3 хувь буюу 8400 өрхийг сонгож,
хамгийн багаар бодоход 7560 өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Тиймээс нийт 280 анхан
шатны нэгжийг түүвэрлэх шаардлага гарч, баг, хороог түүвэрлэлтийн анхан шатны
нэгж (ТАШН) болгон, нийт 1676 ТАШН-ийг аймаг болон сумдаар дугаарлан жагсаасан.
Түүвэрлэлтийн анхан шатны 280 нэгжийг бүрдүүлэхдээ эхний ТАШН-ийг санамсаргүй
байдлаар сонгож, өрхийн тоотой шууд пропорционалаар дараа дараагийн ТАШН-ийг
бүрдүүлэв. Нэг ТАШН-ийн хүрээнд өрхүүдийг сонгохдоо түүвэрлэлтийн анхны өрхийг
санамсаргүй байдлаар сонгон авч, дараа нь тухайн ТАШН дэх өрхийн нийт тоотой шууд
пропорционалиар дараагийн сонгогдох өрхийг товлосон.
Сонгосон өрхүүдээс өрхийн асуулгын хуудасны дагуу ярилцлага авсан болно. Өрхөд
байгаа 15-49 насны бүх эмэгтэйчүүдээс гадна тухайн өрхөд судалгаа явахын өмнөх шөнө
хоносон 15-49 насны эмэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн асуулгын хуудсаар, ТАШН тус
бүрээс ярилцлага өгсөн гэр бүлтэй таван эмэгтэй тутмын 3-ынх нь нөхрөөс нөхрийн
асуулгын хуудсаар тус тус ганцаарчилсан ярилцлага авсан.
Түүврийн жин
Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн 2003 оны судалгаа нь үндэсний хэмжээний төлөөлөлтэй түүвэр судалгаа юм.