Монгол Улс - ААНБТ 2011
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AANBT-2011-v2.1 |
Он | 2011 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах |
Үүссэн огноо | Sep 08, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 14, 2023 |
Хуудасын тоо | 83979 |
Татагдсан тоо | 3239 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Тооллогын мэдээллийг компьютерт оруулах, шалгах, засварлах програм хангамжийн бодлогын даалгаврыг ҮСХ-ны МЭЗСГ-ын ажилтнууд, програм хангамжийг МБТГ-ын ажилтанууд тус тус боловсруулсан болно.
Тооллогын мэдээллийг компьютерт шивэх, шалгах, засварлах ажлыг ҮСХ-ны МБТГ-ын боловсруулсан програм хангамжийн дагуу орон нутгийн комисс; дүүргийн тооллогын мэдээллийг компьютерт шивэх, шалгах, засварлах, ҮСХ-нд ирүүлэх ажлыг аймаг, нийслэлийн тооллогын комисс хариуцан ажилласан.
Mэдээллийг компьютерт оруулах програм хангамжийг Microsoft NET Visual Basic 2008- ыг тусламжтайгаар боловсруулж, анализ, дүн шинжилгээг статистикийн шинжилгээний SPSS 18.0 програм хангамжийг ашигласан.
Тооллого явуулсан 4 төрлийн маягтын /ААН-1, ААН-2, ААН-3, ААН-4/ мэдээлэл хадгалах хэсгүүд болон програмд ашиглагдах бүх төрлийн код, утгуудыг агуулсан тусгайлсан файл үүсгэж, түүнийг нэгдсэн байдлаар Microsoft Access програм дээр тооллогын мэдээллийн санг байгуулсан.
Шалгалтын програмыг Microsoft Visual Basic 6.0 програм ашиглан бичсэн. Энэ хэсэгт тооллогын 4 төрлийн маягтын стандарт шалгалтууд болон логик шалгалтуудыг хариултуудтай нь уялдуулан шалгах эцсийн шалгалтууд хийгдсэн.