Монгол улс - ӨНЭЗС 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-HSES-2013 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Oct 13, 2014 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 27, 2014 |
Хуудасын тоо | 172916 |
Татагдсан тоо | 10962 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ӨНЭЗС нь өрхөд суурилсан судалгаа учир түүврийн нэгж нь өрх байна. Судалгааны зохиомжид Улаанбаатар, аймгийн төвүүд, хөдөө орон нутаг болон сумын төвүүд гэсэн гурван бүлгийг ашигласан. Мөн Улаанбаатар хотод түүврийг дүүрэг, хороодоор харин хөдөөд аймгуудаар хуваарилсан. Аймгийн төв бүр нэг дэд бүлэг юм. Энэ сонголтын стратеги нь бүлэг тус бүрд өөр байсан буюу хотод хоёр үе шаттай хөдөөд гурван үе шаттай хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод эхээд 360 хэсэг, хэсэг тус бүрээс 10 өрх сонгосон. Аймгийн төвүүдэд эхлээд 12 эсвэл 24 баг сонгож баг тус бүрээс 10 өрх сонгож авсан. Хөдөөд эхлээд 52 сум сонгож сум тус бүрээсээ 12 баг, баг тус бүрээсээ 8 өрх сонгосон. Нийт 1248 түүврийн анхан шатны нэгж буюу кластерийг (хэсэг, баг эсвэл сум) хэмжээтэй нь пропорциональ магадлалаар сонгосон бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах 12 сарын хугацаанд нь санамсаргүйгээр хуваарилсан. Ингэснээр судалгаагаар сар бүр 104 түүврийн анхан шатны нэгжээс бүрдэх санамсаргүй дэд түүврээс мэдээлэл цуглуулсан болно. Нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо. 11232 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 2640-ийг аймгийн төвүүдэд, 4992-ыг сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа.