Монгол улс - ЦУХС 2013
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-CS-2013-v1.0 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | ХБНГУ-ын ГЭЗСХ - ХБНГУ-ын Боловсрол, шинжилгээ судалгааны яам - Санхүүжилт хийсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 21, 2017 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 14, 2023 |
Хуудасын тоо | 286633 |
Татагдсан тоо | 9388 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Түүвэр нь олон шатат түүврийн дизайнд тулгуурлан хийгдсэн бөгөөд Монгол Улсын баруун бүсийн хүн амын төлөөлөл болгож аймгийн төв, сумын төв, хөдөө гэсэн байршлын хувьд үр дүнг тархаах төлөөлөлтэй байхаар хийгдсэн. Түүврийн хүрээг Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын үр дүнг ашиглаж бэлтгэсэн. Түүврийн анхан шатанд 3 аймгийн түвшинд нийт 9 нэгжид хувааж аймгийн төв /хот суурин/, сумын төв ба хөдөө давхаргад хуваана. Хо?р дахь шатанд, түүврийн анхдагч нэгжээс (PSU) санамсаргүй байдлаар 221 өрхийг давхарга тус бүрээс авсан. Түүврийн анхан шатны нэгж нь 2010 оны ХАОСТ-ын нэгж байсан. Гурав дахь шат нь ТАШН-д найман өрхийг санамсаргүйгээр сонгосон. Түүврийн стратегиар статистик ач холбогдлын түвшин р <0.05 байх үеийн судалгааний нийт стандарт алдаа 2.29 ба 3.24, 3.23 болон хот хөдөөгийнх тус тусдаа байв. Судалгаа бүрт аймгийн төвөөс 20 өрх, хөдөө орон нутагт 40 гаруй өрх хамрагдсан. Бүх үр дүнгийн тооцоонд ТАШН-ийн стандарт алдаангаар тооцогдох дизайны нөлөөллийг оруулаж тооцсон
Түүврийн хэлбэлзэл
Нэг дэх шатны судалгаанд хамрагдсан өрхөд эргэж очиж мэдээлэл цуглуулах учир ҮСХ-ны даргын 2012 оны 05 сарын 21-ний 1/67 тоот тушаалаар батлагдсан үзэл баримтлалд заасан түүврийн дизайныг ашиглана. Гурван аймгаас аймгийн төв, сумын төв, хөдөөгийн нийт 1768 өрх сонгож судалгаанд хамруулсан. Судалгааны 2-р шатанд эдгээр өрхүүдийг дахин хамруулна.