MNG - ӨНЭЗС 2018
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-HSES-2018-v0.1 |
Он | 2018 |
Улс | MNG |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - Улсын Их Хурал |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Dec 30, 2019 |
Сүүлд шинэчилсэн огноо | Dec 30, 2019 |
Хуудасын тоо | 109570 |
Татагдсан тоо | 33038 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгааны эх олонлог нь Монгол Улсын нийт өрх, хүн бол “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” дахь нийт өрхийн жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан.
Судалгааны үр дүнг үндэсний түвшинд, түүний дотор хот, хөдөө, бүс (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар), суурьшлаар (нийслэл, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг) тооцоход төлөөлөх чадвартай байхаар түүврийн хэмжээг 16488 өрх байхаар тогтоосон. Өрхүүдийг сонгохдоо 2 шатат магадлалт түүврийн аргыг ашигласан ба түүврийн анхан шатны нэгж /ТАШН/ нь Улаанбаатарт хэсэг, аймгийн төв болон хөдөөд баг бөгөөд нийт 1836 ТАШН-ийг бүтэн жилийн туршид хамруулсан. 1 дүгээр шатанд Улаанбаатар хотод 360 ТАШН, аймаг тус бүрээс Аймгийн төвүүдэд 12 ТАШН (Дархан-Уул аймагт 36 ТАШН, Орхон аймагт 60 ТАШН, Говьсүмбэрт 12 ТАШН), харин Хөдөөд хүн амын тоонд пропорциональ магадлалаар 12-60 ТАШН түүвэрлэн авсан ба 2-р шатанд ТАШН бүрээс энгийн санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар, аймгийн төвд 10 өрх, хөдөөд 8 өрхийг сонгосон. Түүврийн хуваарилалтыг хийхдээ үр дүнг суурьшлаар гаргах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сонгогдох өрхийн тоог эх олонлогийн өрхийн тоонд пропорционалаар хуваарилсан.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.