MNG - ӨНЭЗС 2019
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-HSES-2019-v0.1 |
Он | 2019 |
Улс | MNG |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - Улсын Их Хурал |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 06, 2020 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 10, 2020 |
Хуудасын тоо | 79359 |
Татагдсан тоо | 12338 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ӨНЭЗС-ны түүвэр нь улс, бүс, хот, хөдөө, суурьшил, аймгийг төлөөлөх чадвартай. Нийт 320 сум 9 дүүргийн 11232 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулсан.
Түүврийн хүрээ Судалгаанд Монгол Улсын нийт өрх буюу Үндэсний статистикийн хорооны Хүн, ам өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхүүдийн жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан.
Түүврийн хэмжээ Улсын хэмжээний нийт түүврийн хэмжээ нь 11232 өрх бөгөөд сар бүр 936 өрх судалгаанд хамрагдсан.
Түүврийн хэлбэлзэл
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
- Улаанбаатар хотын нийт хэсгээс 360 ТАШН-ийг
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Аймгийн төвд:
- Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул, Орхонд 24 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
- Аймаг тус бүрийн 24 баг, өрхийн тооноос харгалзан Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Увс аймагт 36 баг, Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймагт 48 баг, Дархан-уул, Орхон аймагт 60 багийг сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
Судалгаанд 2019 онд 11232 өрх хамрагдахаас 11197 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.7 хувь байна.