Mongolian - ӨНЭЗС 2021
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-HSES-2021-v0.1 |
Он | 2020 - 2021 |
Улс | Mongolian |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - NSO |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 28, 2022 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 28, 2022 |
Хуудасын тоо | 70413 |
Татагдсан тоо | 11145 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ӨНЭЗС-ны түүвэр нь улс, бүс, хот, хөдөө, суурьшил, аймгийг төлөөлөх чадвартай. Нийт 320 сум 9 дүүргийн 11232 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулсан.
Түүврийн хэлбэлзэл
Түүврийн зохиомж
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
- Улаанбаатар хотын нийт хэсгээс 360 ТАШН-ийг
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Аймгийн төвд:
- Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул болон Орхонд 24 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
- Аймаг тус бүр 24 ТАШН ба өрхийн тооноос харгалзан, Хэнтий, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Увс аймгуудад 36 ТАШН, Төв, Өвөрхангай, Архангай аймгуудад 48 ТАШН, Хөвсгөл аймагт 60 ТАШН, Дархан-уул аймагт 12 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
Судалгаанд 2021 онд 11232 өрх хамрагдахаас 11199 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.7 хувь байна.