Монгол улс - Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2006-2007
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-CLS-2007-v1.0 |
Он | 2006 - 2007 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | |
Түнш | Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын - ОУХБ - санхүү, техникийн тусламж |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 30, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 06, 2023 |
Хуудасын тоо | 12092 |
Татагдсан тоо | 670 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MN-NSO-CLS-2007-v1.0 |
Хувилбар
Монгол Улсад “Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”-г 2002-2003, 2006-2007 онд ОУХБ-ын санхүүжилтээр олон улсын нийтлэг жишиг аргачлалын дагуу Ажиллах хүчний судалгааны модуль хэлбэрээр, улирлаар явуулсан. 2007-07-01
Ерөнхий мэдээлэл
Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын хэмжээнд анх удаа‚ Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа(ХХС)-г‚ Ажиллах хүчний судалгаа(АХС)-тай хамтруулан 2002-2003 онд олон улсын жишиг аргачлалын дагуу улирлаар явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын хэлбэлзлийг тусгасан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний судалгаа болсон юм. Энэхүү судалгааг явуулснаар хүүхдийн хөдөлмөрийн талаар ОУХБ-аас гаргасан нийтлэг тодорхойлолт, арга зүйг ашиглан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар анх удаа өргөн хэмжээний мэдээлэл цуглуулж, хүүхдийн эдийн засгийн идэвх, хүүхдийн ажил, хөдөлмөрийн цар хүрээ, төлөв байдлын талаарх мэдээллийн сангийн эхлэл тавигдсан билээ. ХХС-г АХС-ны хавсарга судалгаа болгон өмнө нь явуулсан туршлагад үндэслэн хүүхэд хамгааллын талаар цаашдын стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах, хөдөлмөрийн статистикийн үзүүлэлтийн системд хүүхдийн хөдөлмөрийн үзүүлэлтүүдийг оруулж ирэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэ шаардлагын үүднээс ОУХБ-ын Хүүхдийн Хөдөлмөрийг Устгах Олон Улсын Хөтөлбөр (ХХУОУХ)-ийн газраас тавьсан саналын дагуу хоёр дахь удаагийн ХХС-г АХС-тай хамтруулан ОУХБ-ын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2006 оны 7 дугаар сард эхэлж нэг жилийн турш явуулав. Энэ удаагийн судалгаа нь өмнөх судалгаатай харьцуулахад түүврийн загварыг шинэчлэн боловсруулж, үндсэн үзүүлэлтүүдийг аймаг, нийслэлийн түвшинд гаргах бололцоотой болсноороо чухал ач холбогдолтой юм.Sample survey data [ssd]
Хүрээ
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Хүүхдийн хөдөлмөрийг 5-17 насны хүүхдээс асуусан. Судалгааны түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1024 байхаар тогтоосон болно. Ийнхүү судалгааны түүвэрлэлтийг нарийвчилсан байдлаар хийсэн нь судалгааны үр дүнг аймаг, нийслэлээр гаргах боломжтой болсноороо өмнөх судалгаанаас давуу талтай юм.Ажиглалтын хүрээ
Монгол улсМонгол улс
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын | ОУХБ | санхүү, техникийн тусламж |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Монгол Улс Үндэсний статистикийн хороо | ҮСХ | Монгол Улсын Их Хурал |
DDI-MN-NSO-CLS-2007-v1.0