Монгол улс - Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа 2011-2012
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-CLS-2012-v1.0 |
Он | 2011 - 2012 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | |
Түнш | Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын - ОУХБ - санхүү, техникийн тусламж |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 07, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 06, 2023 |
Хуудасын тоо | 19280 |
Татагдсан тоо | 2359 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MN-NSO-CLS-2012-v1.0 |
Хувилбар
Үндэсний статистикийн хороо нь “хүүхдийн хөдөлмөрийн судалгаа(ХХС)”-г “ажиллах хүчний судалгаа(ахс)”-тай хамтруулан Монгол Улсын хэмжээнд хоёр удаа олон улсын жишиг аргачлалын дагуу явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын хэлбэлзлийг тусгасан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон. Эдгээр судалгаагаар хүүхдийн хөдөлмөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж, хүүхдийн эдийн засгийн идэвх, хүүхдийн хөдөлмөрийн цар хүрээ, төлөв байдлын талаарх мэдээллийн санг бүрдүүлсэн билээ. хүүхэд хамгааллын талаар цаашдын стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай хүүхдийн хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах зорилгоор ОУХБ-ын хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн газраас тавьсан саналын дагуу Гурав дахь удаагийн ХХС-г ОУХБ-ын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2011 оны 7 дугаар сард эхэлж нэг жилийн турш явуулсан. Судалгааны мэдээллийг цуглуулснаар хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг тодорхойлох, ажлын байрны нөхцөл, гарч буй үр дагавар зэргийг тооцох замаар хүүхдийн хөдөлмөрийн талаар иж бүрэн дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ Монгол улсын Засгийн газраас 2011 онд батлагдсан “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатны хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тооцож гаргах бололцоотой болсноороо чухал ач холбогдолтой юм. 2012-07-01
Ерөнхий мэдээлэл
Үндэсний статистикийн хороо нь “хүүхдийн хөдөлмөрийн судалгаа(ХХС)”-г “ажиллах хүчний судалгаа(ахс)”-тай хамтруулан Монгол Улсын хэмжээнд хоёр удаа олон улсын жишиг аргачлалын дагуу явуулсан нь хөдөлмөрийн зах зээл дэх улирлын хэлбэлзлийг тусгасан хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний хэмжээний суурь судалгаа болсон. Эдгээр судалгаагаар хүүхдийн хөдөлмөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулж, хүүхдийн эдийн засгийн идэвх, хүүхдийн хөдөлмөрийн цар хүрээ, төлөв байдлын талаарх мэдээллийн санг бүрдүүлсэн билээ. хүүхэд хамгааллын талаар цаашдын стратеги, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг үнэлж дүгнэхэд шаардлагатай хүүхдийн хөдөлмөрийн статистикийн суурь мэдээллийг өргөжүүлэн баяжуулах зорилгоор ОУХБ-ын хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрийн газраас тавьсан саналын дагуу Гурав дахь удаагийн ХХС-г ОУХБ-ын санхүү, техникийн дэмжлэгтэйгээр 2011 оны 7 дугаар сард эхэлж нэг жилийн турш явуулсан. Судалгааны мэдээллийг цуглуулснаар хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг тодорхойлох, ажлын байрны нөхцөл, гарч буй үр дагавар зэргийг тооцох замаар хүүхдийн хөдөлмөрийн талаар иж бүрэн дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ Монгол улсын Засгийн газраас 2011 онд батлагдсан “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатны хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тооцож гаргах бололцоотой болсноороо чухал ач холбогдолтой юм.Sample survey data [ssd]
Улаанбаатар хотын нийт 12800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Хүүхдийн хөдөлмөрийг 5-17 насны хүүхдээс асуусан
Хүрээ
Энэхүү судалгааг байршлын хувьд Монгол Улсыг бүхэлд нь хамруулан өргөн цар хүрээнд явуулахаар төлөвлөж, хот, хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдэл, хүүхдийн хөдөлмөрийн талаарх бодитой тоо мэдээг цуглуулахад улсын хэмжээнд 4 бүс нутаг, Улаанбаатар хотын нийт 12800 өрхөөс асуулга авахад хангалттай гэж үзсэн. Хүүхдийн хөдөлмөрийг 5-17 насны хүүхдээс асуусан. Судалгааны түүвэрлэлтийн нэгж, түүвэрлэх өрхийн тооны харьцааны шаардлагын дагуу судалгааны нэгжид оногдох өрхийг 12, нэгжийг 1068 байхаар тогтоож, судалгааны үр дүнг аймаг, нийслэлээр түвшинд тооцсон.Ажиглалтын хүрээ
Монгол улсМонгол улс
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын | ОУХБ | санхүү, техникийн тусламж |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Монгол Улс Үндэсний статистикийн хороо | ҮСХ | Монгол Улсын Их Хурал |
DDI-MN-NSO-CLS-2012-v1.0