Монгол Улс - ZCAC_2017_1
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-ZCAC-2017-v1.0 |
Он | 2017 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Улсын их хурал - УИХ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 10, 2023 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 16, 2023 |
Хуудасын тоо | 7515 |
Татагдсан тоо | 568 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-ZCAC-2017-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0Ерөнхий мэдээлэл
УИХ-аас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай“ Монгол Улсын хуулийн 6.1.1-д “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулна” гэсний дагуу Үндэсний статистикийн хороо мэргэжил, арга зүйгээр ханган анхны зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж ажиллаа.Санал асуулгад статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт 860 гаруй мянган өрхөөс 1570 өрхийг сонгож тэдгээрт амьдран суугаа 18, түүнээс дээш насны 2 сая гаруй иргэдээс 1570 иргэнийг сонгон улс орон даяар санал асуулгыг амжилттай явууллаа.
Ажиглалтын хүрээ
Монгол Улсын 21 аймаг, сум, баг, хорооУлсын хэмжээнд төлөөлөх чадвар бүхий санал асуулгад хамрагдсан 1515 иргэнээс 785 иргэнийг сонгон урилга хүргүүлснээс 2 дахь шатны судалгаанд 669 иргэн оролцлоо. Судалгааны үр дүнгийн нарийвчлалыг хангахын тулд аймаг, дүүргийн хүн амын тоонд пропорциональ аргаар хуваарилсан. Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад эхний шатны санал асуулгад хамрагдсан иргэдийн 50-иас доошгүй хувийг магадлалт түүврийн аргын дагуу сонгосон.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Улсын их хурал | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ |