Mongolian - ӨНЭЗС 2022
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-HSES-2022-v0.1 |
Он | 2022 |
Улс | Mongolian |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 19, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 19, 2024 |
Хуудасын тоо | 46515 |
Татагдсан тоо | 7464 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Түүврийн зохиомж
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
- Улаанбаатар хотын нийт хэсгээс 480 ТАШН-ийг
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Аймгийн төвд:
- Аймгийн төв тус бүрт 36 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Говьсүмбэр аймагт 18, Дархан-Уул аймагт 48, Орхон аймагт 72 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
- Аймаг тус бүр 68 ТАШН ба өрхийн тооноос харгалзан, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Архангай, Говь-Алтай аймгуудад 80 ТАШН, Өмнөговь, Дундговь аймгуудад 56 ТАШН, Хөвсгөл аймагт 92 ТАШН, Говьсүмбэр аймагт 36, Дархан-уул аймагт 34 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
Судалгаанд 2022 онд 23624 өрх хамрагдахаас 22995 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 97.3 хувь байна