Mongolian - ӨНЭЗС 2023
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-HSES-2023-v0.1 |
Он | 2023 |
Улс | Mongolian |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 14, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 14, 2024 |
Хуудасын тоо | 17366 |
Татагдсан тоо | 3253 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Түүврийн зохиомж
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
- Улаанбаатар хотын нийт хэсгээс 268 ТАШН-ийг
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Аймгийн төвд:
- Аймгийн төв тус бүрт 8 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Завхан аймагт 4, Дорноговь, Ховд, Өмнөговь, Хэнтий аймагт 12, Дорнод аймагт 16, Дархан-Уул аймагт 24, Орхон аймагт 44 ТАШН тус тус сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
- Аймаг тус бүр 24 ТАШН ба өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул аймагт 12, Сүхбаатар, Дундговь, Булган, Говь-Алтай, Завхан аймагт 16, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймагт 32, Хөвсгөл аймагт 48 ТАШН тус тус сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.
Судалгаанд 2023 онд 8616 өрх хамрагдахаас 8550 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.2 хувь байна