Монгол улс - Хөдөө аж ахуйн тооллого-2021
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AC-2021-v2.0 |
Он | 0 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Oct 24, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | Oct 24, 2024 |
Хуудасын тоо | 2894 |
Татагдсан тоо | 367 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Энэ удаагийн тооллогод цахим мэдээлэл цуглуулах төхөөрөмж (CAPI-Computer Assisted Personal Interview) ашиглан нүүр тулсан ярилцлага хийх аргаар мэдээлэл цуглуулсан. Төхөөрөмж ашигласнаар өрхийн байршлыг сансрын зурагтай холбож, газар тариалангийн талбайн мэдээллийг тариалсан ургамлын нэр төрөл бүрээр ангилах боломж бүрдсэн. Түүнчлэн мэдээллийн чанарыг хугацаа, байршил зэргээр давхар хянах, маягтын үзүүлэлтэд уялдаа холбооны шалгалтыг газар дээр нь хийх боломжтой болсон. Зарим аймгуудад гэнэтийн шаардлагаар цаасан маягтаар мэдээллийг цуглуулсан. Тооллогын газрын зургийн хэсэгт ZY хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зургийг ArcGis программ ашиглан боловсруулалт хийж,мэдээлэл цуглуулалтын ажилд CAPI аргыг ашиглахдаа CsPro 7.7 программыг ашигласан. Мэдээлэл цуглуулалтын явцыг хянах цахим хуудсыг хөгжүүлж вцыг хянаж ажилласан. Мэдээллийн нэгтгэл, шалгалт, үр дүнгийн боловсруулалт, статистик дүн шинжилгээг хийхдээ STATA программ ашигласан. Мэдээлэл цуглуулалтын үед тооллогын асуулт,үзүүлэлт хоорондын уялдаа холбоо, тэнцлийн шалгалтыг тухай бүр хийж, зарим шаардлагатай засвар, агуулгын шалгалтыг хийж, мэдээллийн санг бүрдүүлсэн. Хөдөө аж ахуйн тооллогын мэдээллийн сангийн үзүүлэлтийн уялдаа холбоог мал, тэжээвэр амьтдын тооллого, газар тариалангийн жилийн эцсийн мэдээг ашиглан шалгасан.