Монгол Улс - Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа - 2023
Судалгааны дугаар | CVS_micro |
Он | 0 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах |
Үүссэн огноо | Apr 18, 2025 |
Сүүлд шинэчилсэн огноо | Apr 18, 2025 |
Хуудасын тоо | 471 |
Татагдсан тоо | 1 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгаа өрхөд суурилсан судалгаа учраас түүврийн нэгж нь өрх юм.
Улаанбаатар хотын хувьд хороодын хэсгүүд, аймгуудын хувьд багуудыг түүврийн анхан шатны нэгж (ТАШН) гэж үзнэ. Түүврийн хамралт болон төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, алдааны магадлалыг бууруулахын тулд сонгогдсон ТАШН бүрээс 20 өрх сонгоно гэж үзэн түүврийн хэмжээг тэгшитгэсэн.
Судалгааны үр дүнг бүсийн түвшинд тархаахын тулд түүврийн хэмжээг бүсийн түвшинд тооцож, аймаг, дүүргийн өрхийн тооноос хамааруулан бүсийн дүнгээс аймаг, дүүргийн түүврийн хэмжээг пропорционалиар тооцсон. Мөн аймгийн хувьд түүврийн хэмжээг байршлын хувьд пропорционалиар хуваарилж түүврийн хэмжээг 400 ТАШН буюу 8000 өрх болгон тэгшитгэсэн.
Түүврийг үндсэн 2 үе шаттай хийсэн бөгөөд сонгогдсон өрхөөс судалгаанд оролцох боломжтой 14, түүнээс дээш насны бүх гишүүнийг хамрууллаа.
Эхнии? үе шатанд Монгол Улсын нии?т баг, хэсгийн жагсаалтаас харгалзах тооны түүврийн анхан шатны нэгж буюу кластеруудыг тохирох магадлалт түүврийн аргыг ашиглан сонгосон. Судалгааны ТАШН-ээр аймаг, дүүрэг, баг, хэсгийг сонгосон.
Хоёрдугаар шатанд сонгогдсон ТАШН-ийн өрхийн жагсаалтаас энгийн санамсаргүй түүврийн аргыг ашиглан кластер бүрээс 20 өрх сонгов.
Түүврийн жин
Үр дүнгийн тооцоо хийх, дүн шинжилгээ боловсруулахад түүврийн жинг тооцож ашиглана. Түүврийн жинг тооцоход дараах тоо мэдээлэл шаардлагатай. Үүнд:
Кластерын тоо;
Сонгогдсон кластерын өрхийн тоо;
Сонгогдсон өрхөөс судалгаанд хамрагдах боломжтой 14 ба түүнээс дээш насны хүний тоо
Түүврийн жин нь тухайн шатанд сонгогдсон элементүүдийн магадлалын урвуу хэмжигдэхүүн байна.