Монгол улс - ХХС 2010
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-MICS2010-v1.0 |
Он | 2010 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн Сан - НҮБХС - Судалгааг санхүүжүүлсэн Монгол улсын Засгийн газар - Монгол улс - Судалгааг санхүүжүүлсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 07, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 501173 |
Татагдсан тоо | 131643 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
MNG-NSO-MN-MICS2010-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.1: Үндсэн үр дүнгийн тайлан гаргахад ашигласан засварлагдсан мэдээллийн сан 2012-09-30
Ерөнхий мэдээлэл
Судалгааны зорилго нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийн талаарх статистик тоо мэдээллийг гаргах, өмнөх судалгааны мэдээллийг шинэчлэх, баяжуулах, дэлхийн дээд хэмжээний “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, Мянганы хөгжлийн зорилт болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг дүгнэх, үнэлгээ өгөхөд чиглэгдсэн юм. Тус судалгааны мэдээлэл нь үндэсний бодлого, хөтөлбөр боловсруулагчид, олон улсын байгууллага болон бусад хэрэглэгчдэд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлох, төсвийн хуваарилалтыг оновчтой хийх зэрэгт ашиглагдах үнэ цэнэтэй суурь мэдээлэл болж өгөх юм.
Үндсэн зорилгынхоо хүрээнд дараах 6 зорилт тавин ажиллалаа.
1.5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээл, өвчлөл, дархлаажуулалт, хөгжил, хүмүүжил, хамгаалал, орчин нөхцөл, тэдний эрхийн хэрэгжилтийг тодорхойлох;
2.Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээл, осол, гэмтлийн талаарх статистик мэдээллийг цуглуулах;
3.Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн технологийн хэрэглээ, тамхи, архи, согтууруулах ундааны хэрэглээ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадал, бэлгийн зан үйлийн талаарх статистик мэдээллийг цуглуулах;
4.НҮБ-ын тусгай чуулганаар 2002 онд баталсан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” хөтөлбөрийг үнэлэх 50 шалгуур үзүүлэлтээс 19 үзүүлэлтийг тооцох;
5.Монгол Улсын Засгийн газраас 2002 онд баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтээс 9 үзүүлэлтийг тооцох;
6.Монгол Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 13 тоот тогтоолоор батлагдсан Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх 67 шалгуур үзүүлэлтээс 14 үзүүлэлтийг тооцох.
Sample survey data [ssd]
Өрх (нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүс)
Өрхийн гишүүд(хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой болон холбоогүй тухайн өрхөд амьдарч, хамт хооллодог хүмүүс.)
15-49 настай эмэтэйчүүд
15-54 настай эрэгтэйчүүд
0-4 настай хүүхдийн эх/асрамжлагч
2-14 настай хүүхдийн эх/асрамжлагч
Хүрээ
Хүүхэд хөгжил - 2010 судалгааны үзүүлэлтүүд:ӨРХИЙН АСУУЛГА:
- Хаягийн хэсэг,
- Өрхийн гишүүдийн ерөнхий мэдээлэл,
- Өрхийн гишүүдийн боловсрол,
- Ус болон ариун цэврийн байгууламжийн хангамж,
- Өрхийн зарим үзүүлэлт,
- 5-17 настай хүүхдийн хөдөлмөр эрхлэлт,
- 2-14 настай хүүхдийн хүмүүжил,
- Гар угаах газар,
- Иоджуулсан давсны хэрэглээ.
15-49 НАСНЫ ЭМЭГТЭЙН АСУУЛГА:
- Хаягийн хэсэг,
- Эмэгтэйн ерөнхий мэдээлэл,
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн хүртээмж болон мэдээлэл, харилцааны технологийн хэрэглээ,
- Хүүхдийн эндэгдэл,
- Хүсээгүй жирэмслэлт,
- Эх, нялхсын эрүүл мэнд,
- Өвчлөлийн шинж тэмдэг,
- Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслэлийн хэрэглээ, мэдлэг,
- Жирэмснээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэгцээ,
- Гэрлэлтийн байдал,
-Гэр бүлийн хүчирхийлэлд хандах хандлага,
- Бэлгийн харъцааны төлөвшил,
- ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг,хандлага,
- Тамхи, согтууруулах ундааны хэрэглээ,
- Амьдралын сэтгэл ханамж.
15-54 НАСНЫ ЭРЭГТЭЙН АСУУЛГА:
- Хаягийн хэсэг,
- Эрэгтэйн ерөнхий мэдээлэл,
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийн хүртээмж болон мэдээлэл, харилцааны технологийн хэрэглээ,
- Нөхөн үржихүй,
- Жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслэлийн хэрэглээ, мэдлэг,
- Гэрлэлтийн байдал,
- Гэр бүл төлөвлөлт
- Хүйсийн тэгш эрх,
- Бэлгийн харъцааны төлөвшил,
- ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг,хандлага,
- Тамхи, согтууруулах ундааны хэрэглээ,
- Амьдралын сэтгэл ханамж.
5 ХҮРТЛЭХ НАСНЫ ХҮҮХДИЙН АСУУЛГА:
- Хаягийн хэсэг,
- Нас,
- Төрсний бүртгэл,
- Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил,
- Эхийн сүүгээр хооллолт,
- Хүүхдийн өвчлөл, эмчилгээ, сувилгаа,
- Вакцинжуулалт,
- Хүүхдийн жин, өндрийн хэмжилт.
2-14 НАСНЫ ХҮҮХДИЙН АСУУЛГА:
- Хаягийн хэсэг,
- Хүүхдийн осол, гэмтэл,
- Хүүхдийн хөгжлийн бэрхшээл.
Ажиглалтын хүрээ
Хүүхэд хөгжил судалгаа-2010 бол Монгол улсыг бүхэлд л хамарсан үндэсний хэмжээний, хот, хөдөө, бүс(Таван бүс - Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар)-ийн хэмжээнд зохион байгуулагдсан судалгаа юм.Өрхөд байнга оршин суудаг хүмүүс өрхийн асуулгад хамрагдсан бөгөөд ганцаарчилсан ярилцлагад 15-49 насны эмэгтэй, 15-54 насны эрэгтэй, 5 хүртэлх насны хүүхдийн эх/ асран хамгаалагч болон 2-14 насны хүүхдүүд, тэдний эх/ асран хамгаалагчид хамрагдсан юм.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Үндэсний статистикийн хороо | Монгол Улсын Их хурал | Судалгааг зохион байгуулж хяналт тавьж ажилласан |
Монгол улс дах НҮБ-ын Хүүхдийн Сан | Нэгдсэн Үндэстний байгууллага | Судалгааг зохион байгуулахад техникийн зөвөлгөө өгсөн. |
НҮБ-ын Хүүхдийн сангийн ОҮБТС-ны зохицуулагч | Нэгдсэн Үндэстний байгууллага | Олон улсын техникийн зөвөлгөө өгсөн. |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
НҮБ-ын Хүүхдийн Сан | НҮБХС | Судалгааг санхүүжүүлсэн |
Монгол улсын Засгийн газар | Монгол улс | Судалгааг санхүүжүүлсэн |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ | Судалгааны бичиг баримт |
А.Булганчимэг | Гэрээт ажилтан | Мета мэдээллийн баримтжуулалт хийсэн | |
НҮБХС-ын ОҮБТС-ны бүсийн зохицуулагч | НҮБХС | Мета мэдээллийг хянаж засварласан | |
НҮБХС-ын ОҮБТС-ны үндэсний зөвлөх | НҮБХС | Мета мэдээллийг хянаж засварласан |
MNG-NSO-MN-MICS2010-v1.0