Монгол улс - ХХС 2010
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-MICS2010-v1.0 |
Он | 2010 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Түнш | НҮБ-ын Хүүхдийн Сан - НҮБХС - Судалгааг санхүүжүүлсэн Монгол улсын Засгийн газар - Монгол улс - Судалгааг санхүүжүүлсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 07, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jul 08, 2014 |
Хуудасын тоо | 492936 |
Татагдсан тоо | 131314 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Монгол Улсын “Хүүхэд хөгжил 2010” судалгааны үр дүнд тооцогдох үндсэн үзүүлэлтүүдийг статистикийн хувьд бодитой байдлаар үндэсний түвшинд тооцохоос гадна хот, хөдөөгөөр болон бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцох зорилгоор түүврийн зохиомжийг боловсруулсан. Таван бүсийг дотор нь хот, хөдөөгөөр түүврийн бүлэг (strata) болголоо. Судалгаанд хамрагдах өрхүүдийг сонгохдоо хоёр шатлалт бүлэглэсэн түүврийн аргыг ашигласан.
Түүврийн хэмжээ болон түүний хуваарилалт.
Энэ удаагийн “Хүүхэд хөгжил 2010” судалгааны түүврийн хэмжээг бүс бүрийн хувьд 2100 өрх, улсын хэмжээнд нийт 10500 өрх байхаар тооцсон. Түүврийн хэмжээг тооцохдоо “Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан 3-4 насны хүүхдийн хувь” гэсэн үзүүлэлтийг түлхүүр үзүүлэлт болгон сонгон авсан.
Өмнөх судалгаа буюу “Хүүхэд хөгжил 2005” судалгааны үр дүнгээс үзэхэд 3-4 насны хүүхдийн хувьд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан байдал улсын хэмжээнд 37 хувьтай байсан бол Баруун бүсэд 32, Хангайн бүсэд 32, Төвийн бүсэд 33, Зүүн бүсэд 40, Улаанбаатар хотод 48 хувьтай байсан байна. Харин уг судалгаанд ашигласан түүврийн аргын нөлөөлөл улсын хэмжээнд 1.7, Баруун бүсэд 1.2, Хангайн бүсэд 2.0, Төвийн бүсэд 2.5, Зүүн бүсэд 2.0, Улаанбаатар хотод 1.3 гэж тооцогдсон байна. Мөн 2009 оны статистик мэдээнээс үзэхэд 3-4 насны хүүхэд нийт хүн амын 4.4 хувийг эзэлж байсан бол өрхийн ам бүлийн дундаж тоо 4 байжээ.
Эдгээр утгуудаар тооцоход эхний байдлаар шаардлагатай түүврийн хэмжээ Баруун бүсэд 1573 өрх, Хангайн бүсэд 2742 өрх, Төвийн бүсэд 3156 өрх, Зүүн бүсэд 1839 өрх, Улаанбаатар хотод 873 өрх, улмаар улсын хэмжээнд 10183 өрх байлаа. Бүсүүдээс сонгогдох өрхийн тоо хоорондоо маш их хэлбэлзэлтэй (873-3156 өрх) байгаа учраас түүврийн алдааг бүсүүдэд ойролцоо байлгах зорилгоор түүврийн хэмжээг бүсүүдэд тэгш хуваарилах аргыг хэрэглэсэн. Ингээд нэг бүсээс сонгогдох өрхийн тоог 2100 болгож, улмаар улсын хэмжээнд нийт 10500 өрх сонгохоор болсон.
Түүврийн анхан шатны нэгж (ТАШН) бүрээс сонгогдох өрхийн тооны хувьд түүврийн зохиомж, төсвийн боломжит байдал, мэдээлэл цуглуулах нэг баг нэг ТАШН-д ажиллахад шаардагдах хугацаа зэргийг харгалзан 25 байхаар тогтоосон. Нэг бүсээс сонгогдох өрхийн тоог нэг ТАШН-ээс сонгогдох өрхийн тоонд хувааснаар бүс бүрээс 84 ТАШН, улмаар улсын хэмжээнд 420 ТАШН-ийг уг судалгаанд хамруулахаар тооцсон.
Тэгш хуваарилалтын аргаар 5 бүсэд өрхүүдийг хуваарилахдаа бүс бүрд 84 ТАШН- ийг, нийт 10500 өрхийг (84 ТАШН * 5 бүс * ТАШН тус бүрээс 25 өрх) хуваарилсан. Түүврийн бүлэглэлт буюу бүс бүрийг дотор нь хот, хөдөөгөөр бүлэглэсэн өөрөөр хэлбэл нэг бүсийн хот, хөдөөгөөс сонгогдох ТАШН-ийн тоо болон өрхийн тоог тухайн бүсийн нийт өрхийн тоонд хот, хөдөөгийн өрхийн тооны эзлэх хувийн жинд харгалзуулан тогтоосон.
Түүврийн хүрээ болон ТАШН-ийн сонголт.
2009 оны жилийн эцсийн Хүн ам, өрхийн статистик мэдээг түүврийн хүрээ болгон ашигласан ба Улаанбаатар хотын хувьд хорооны хэсгийг, аймгуудын хувьд сумын багийг ТАШН болгон тодорхойлсон. Судалгаанд хамрагдах ТАШН-ийг сонгох нь түүврийн 1-р үе шат болох юм. Энэ сонголтыг түүврийн бүлэглэлт бүрийн хувьд тус тусад нь хийдэг ба ингэхдээ жилийн эцсийн хүн ам, өрхийн тоог баг, хэсгээр гаргасан жагсаалт дээр үндэслэн системчилсэн, хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан сонголт хийсэн.
Өрхийн жагсаалт болон сонголт.
Түүврийн 1-р үе шатанд сонгогдсон ТАШН тус бүрийн хувьд өрхийн жагсаалтыг шинэчлэн - сонгогдсон багийн засаг дарга, хэсгийн дарга нараас авч ҮСХ-нд ирүүлэх үүргийг аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс, газар хүлээсэн бөгөөд өрхийн жагсаалтыг тухайн баг, хэсгийн нутаг дэвсгэрт амьдарч буй бүх өрхийг харьяалал харгалзахгүйгээр бүртгэх зааврын дагуу бэлтгэж ирүүлсэн. Судалгаанд хамрагдах өрхүүдийг сонгох нь 2-р үе шат бөгөөд уг ажлыг ҮСХ-н дээр хийсэн. Ингэхдээ сонгогдсон баг, хэсэг буюу ТАШН бүрийн хувьд өрхүүдийг нь 1- ээс n (нийт өрхийн тоо) хүртэл дугаарлан, системчилсэн санамсаргүй магадлалт түүврийн арга ашиглан тус бүрт нь 25 өрх сонгосон.
Тус баримжуулалтын External Resources хэсэгт хавсаргасан Хүүхэд Хөгжил 2010 судалгааны түүврийн зохиомжоос тус судалгааны түүврийн зохиомжийн үндсэн элементүүд болох түүврийн үе шат болон бүлэглэлт, түүврийн хэмжээ болон түүний хуваарилалт, түүврийн хүрээ болон анхан шатны нэгжийн сонголт, өрхийн жагсаалт болон сонголт, түүврийн жингийн тооцоо зэргийн дэлгэрэнгүй тайлбарыг хавсаргасан болно.
Түүврийн хэлбэлзэл
No major deviations from the original sample design were made. All primary sampling units were accessed and successfully interviewed with good response rates.
Хамралтын түвшин
Түүвэрт сонгогдсон 10,500 өрхөөс 10,092 нь судалгаанд бүрэн хамрагдаж хамрагдалтын түвшин 98 хувьтай байна. Судалгаанд хамрагдсан өрхөд бүртгэгдсэн 15-49 насны эмэгтэйн 91 хувь, 5 хүртэлх насны хүүхдийн эх, асрамжлагчийн 96 хувь, 15-54 насны эрэгтэйн 78 хувь, 2-14 насны хүүхдийн эх, асрамжлагчийн 97 хувь нь судалгаанд бүрэн хамрагдсан байна.
Судалгаагаар 10,092 өрхөд амьдарч байгаа 35,981 хүний талаарх мэдээллийг цуглуулсан. Судалгаанд бүрэн хамрагдсан нийт өрхийн 6,086 буюу 60 хувь нь хотын, 4,006 буюу 40 хувь нь хөдөөгийн өрх байна. Нийт өрхийн тал хувь нь 3-4 ам бүлтэй, 26 хувь нь 1-2 ам бүлтэй, 24 хувь нь 5 ба түүнээс олон ам бүлтэй бөгөөд нэг өрхийн дундаж ам бүлийн тоо 3.6 байна. Нийт өрхийн 22 хувь нь эмэгтэй тэргүүлэгчтэй байна. Судалгаанд хамрагдсан 35,981 хүний хүйсийн харьцаа 96 буюу 100 эмэгтэйд 96 эрэгтэй ногдож байна. 2006 оноос хойш төрөлтийн түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор нийт хүн амын 11 хувь нь 0-4 насны хүүхэд байна. Мөн нийт хүн амын 61 хувь нь хөдөлмөрийн насны буюу 15-59 насны эрэгтэй, 15-54 насны эмэгтэй байна.
Судалгаанд бүрэн хамрагдсан нийт эмэгтэйчүүдийг гэрлэлтийн байдлаар нь авч үзвэл 64 хувь нь гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, 26 хувь нь огт гэрлэж эсвэл хамтран амьдарч байгаагүй, 4 хувь нь цуцалсан, 3 хувь нь бэлбэсэн, 3 хувь нь тусгаарласан хүмүүс байна. Мөн нийт эмэгтэйчүүдийн 19 хувь нь судалгааны өмнөх 2 жилд хүүхэд төрүүлжээ.
Боловсролын байдлаар нь авч үзвэл судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 3 хувь нь боловсролгүй, 5 хувь нь бага, 10 хувь нь мэргэжлийн анхан шатны, 19 хувь нь суурь, 29 хувь нь бүрэн дунд, 34 хувь нь дээд боловсролтой байна. Судалгаанд 5 хүртэлх насны нийт 3,956 хүүхэд бүрэн хамрагдсанаас 50 хувь нь хөвгүүд, 50 хувь нь охид байв. 5 хүртэлх насны хүүхдийн эх, асрамжлагчдын 5 хувь нь боловсролгүй, 7 хувь нь мэргэжлийн анхан шатны, 8 хувь нь бага, 19 хувь нь суурь, 27 хувь нь бүрэн дунд, 36 хувь нь дээд боловсролтой байна.
Харин хүүхдийн амьдарч байгаа өрхийн аж байдлаар нь авч үзвэл судалгаанд хамрагдсан 5 хүртэлх насны нийт хүүхдийн 24 хувь нь доогуур, 20 хувь нь дунджаас доогуур, 19 хувь нь дундаж, 19 хувь нь дунджаас дээгүүр, үлдсэн 18 хувь нь дээгүүр түвшний аж байдалтай өрхөд амьдарч байна.
Судалгаанд бүрэн хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн 65 хувь нь гэрлэсэн эсвэл хамтран амьдрагчтай, 30 хувь нь огт гэрлэж эсвэл хамтран амьдарч байгаагүй, үлдсэн 5 хувь нь гэр бүлээ цуцалсан, тусгаарласан, бэлбэсэрсэн байна. Боловсролын байдлаар нь авч үзэхэд эмэгтэйчүүдийнхээс харьцангуй доогуур буюу 6 хувь нь боловсролгүй, 9 хувь нь бага, 10 хувь нь мэргэжлийн анхан шатны, 23 хувь нь дээд, 26 хувь нь бүрэн дунд, 26 хувь нь суурь боловсролтой эрэгтэйчүүд байна.
2-14 насны судалгаанд бүрэн хамрагдсан 9,131 хүүхдийн хүйсийн харьцаа нь 105, өөрөөр хэлбэл 2-14 насны 100 охидод 105 эрэгтэй ногдож байна. Судалгаанд хамрагдсан 2-14 насны хүүхдийн эхчүүдийн 4 хувь нь боловсролгүй, 8 хувь нь бага, 11 хувь нь техникийн болон мэргэжлийн, 21 хувь нь суурь, 27 хувь нь бүрэн дунд, 29 хувь нь дээд боловсролтой байв.
Түүврийн жин
Монгол Улсын “Хүүхэд хөгжил 2010” судалгааны түүврийн зохиомж нь түүврийн жин тооцсоны үндсэн дээр судалгааны үр дүнг тархаадаг, цаашдын шинжилгээ хийдэг байхаар боловсруулагдсан. Олон шатлалт бүлэглэсэн түүврийн зохиомжтой үед түүврийн нэгж буюу өрхийн сонгогдох магадлал харилцан адилгүй байдаг. ХХС 2010-д нормальчилсан жин тооцох аргыг ашигласан.
Эцсийн байдлаар, зорилтот бүлэг бүрийн хувьд нормальчлагдсан түүврийн жин нь дараах утгуудын хооронд (нийт 420 ТАШН-ийн хувьд) хэлбэлзэж байхаар тооцоологдсон ба эдгээр нь судалгааны анхан шатны мэдээллийн файлд нэгтгэгдэж, үр дүнгийн үзүүлэлтүүдийг жигнэгдсэн байдлаар тооцоход ашиглагдсан.
- Өрх - 0.145-3.876
- 15-49 насны эмэгтэйчүүд - 0.138-3.794
- 5 хүртэлх насны хүүхдүүд - 0.142-4.042
- 15-54 насны эрэгтэйчүүд - 0.139-3.712
- 2-14 насны хүүхдүүд - 0.149-4.238
Жингийн тооцоололын тухай дэлгэрэнгүй мэдээллийг External Resources хэсэгт хавсаргасан Хүүхэд Хөгжил 2010 судалгааны түүврийн зохиомжоос мэдэх боломжтой.