Монгол Улс - БУЭС 2012
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SSMS-2012-v2.0 |
Он | 2012 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Швейцарийн хөгжлийн агентлаг - ШХА - Санхүүжүүлэлт хийсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах |
Үүссэн огноо | Sep 10, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 16, 2014 |
Хуудасын тоо | 120918 |
Татагдсан тоо | 2727 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ
Мэдээллийг оруулах, бүрдүүлэлтийн үе шат
Судалгааны мэдээллийг компьютерт оруулах, шалгах, засварлах програм хангамжийн бодлогын даалгаврыг ҮСХ-ны МЭ ЗСГ-ын ажилтнууд, програм хангамжийг МБТГ-ын ажилтнууд боловсруулсан. Цуглуулсан судалгааны асуулгыг ҮСХ-нд ирүүлэх ажлыг аймаг, нийслэлийн судалгааны ажлын хэсэг хариуцан ажилласан. Судалгааны мэдээллийг компьютерт шивэх ажлыг гэрээт ажилтнуудаар гүйцэтгүүлж, мэдээллийг шалгах, засварлах ажлыг ҮСХ-ны ажлын баг хариуцан ажилласан. Мэдээллийг компьютерт оруулах програм хангамжийг CSPRO програм хангамжийн тусламжтайгаар боловсруулж, анализ, дүн шинжилгээг статистикийн шинжилгээний SPSS 18.0 програм хангамжийг ашиглаж боловсрууллаа. Судалгаа явуулсан БУС -I маягтын мэдээлэл хадгалах хэсгүүд болон програмд ашиглагдах бүх төрлийн код, утгуудыг агуулсан файл үүсгэж, Microsoft Access програм дээр мэдээллийн санг байгуулсан.
Мэдээллийн алдааг хянах, шалгах үе шат
Судалгааны асуулгад тусгагдсан үзүүлэлт хоорондын уялдаа, тэдгээрийн бүрэн нөхөгдсөн эсэх, шалгалтуудыг хийж, холбогдох засварыг хийсэн. Тухайлбал, хаягийн хэсгийн бүрдэлт, нас, хүйс, регистрийн дугаарын уялдаа, боловсрол, ажил, мэргэжлийн уялдаа, ажил эрхлэлт, орлого, зардал зэрэг үзүүлэлтийг үнэн зөв нөхөгдсөн эсэхийг статистик анализ дээр тулгуурласан хамаарлын болон логик шалгалтуудыг хийж, холбогдох засварыг хийхэд чиглэгдсэн.
Мэдээллийн чанарын үе шат
ҮСХ-ны зүгээс мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын үе шат бүрт мэдээллийн чанарт ихээхэн анхаарч ажилласан бөгөөд Архангай, Хөвсгөл, Дархан-Уул аймагт статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд орд газруудад баг болж ажилласан. Мөн ҮСХ-ны багийн гишүүд Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар аймагт судалгааны хамралтыг сайжруулах, орон нутагт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хянах зорилгоор ажилласан.
Орхигдсон утгыг тооцох арга зүй
Судал гаан ы маягт нь 7 бүлэг 74 үзүүлэлт ээс бүрдэж ба йгаа бөгөөд судал гаан д ха мра гдсан зар им иргэдийн хувьд хар иулах боло мжгүй асуулт ыг бусад мэдээлл ийн эх сурвал ж, холбо гдох хуулийн заалт ыг ашиглан орл уулан тоо цлоо. Тухайлбал, бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн даатгалд даат гуулсан , эс даат гуулсан ба йдлыг Мон гол Ул сын “Эр үүл мэндийн даат гал ын туха й хууль”-д заа снаар эрүүл мэндийн даат гал ыг үнэ төлб өргүй авах эрх бүхий этгээд, тэдэнд төлж буй даатгалын мэдээллээр, мөн ОТБТБАҮХЭИ-ийн албан татварыг Монгол Улсын “Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт ын дагуу хянаж, холбогдох засварыг хийв. Судалгааны хугацаанд иргэдийн хувьд хариулахад хүндрэлтэй байсан асуултын нэг нь олборлолт хийж буй газрын хэмжээ, эвдрэлд орсон талбайн хэмжээ, нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ байсан бөгөөд үүнийг судалгаа явагдсан сум, дүүргийн Засаг даргаар сум, дүүргийн хэмжээнд орд, газраар “БУС 1-1г” маягтаар цуглуулан холбогдох тооцооллыг хийлээ.
Үр дүнгийн хүснэгт бэлтгэсэн тухай
Судалгааны үр дүнгийн 100 гаруй хүснэгтийг боловсруулж гаргав. Үр дүнгийн хүснэгтийг эцэслэхийн өмнө үр дүнг “Ашигт малтмалын газар”-ын бичил уурхай эрхлэгчдийн холбогдох мэдээлэл, Монгол Улсын эрдэнэсийн санд худалдсан алтн ы мэдээ, Стандартчилал хэмжил зүйн газрын Улсын сорьцын хяналтын хэлтсийн лабораториар сорьц тогтоолгосон алтны мэдээ, Татварын ерөнхий газрын бичил уурхай эрхлэгч иргэдийн төлсөн татварын мэдээ, ҮСХ-ны нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүнгээс, Улаанбаатар хотын иргэдийн нүүрсний хэрэглээ, ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийн албан ёсны статистик мэдээллийн эх үүсвэрүүдтэй тулгаж шалгасан. Судал гааны үр дүнгийн хүснэгтэнд үндэслэн нэгдсэн тайланг бэлтгэж, ажлын хэсгийн хуралд танилцуулж, хэлэлцүүлснээр холбогдох шийдвэрийг гаргуулав. Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ажлыг ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар гүйцэтгэсэн ба мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ажлыг дараах үе шатаар явуулсан .