Монгол Улс - БУЭС 2012
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SSMS-2012-v2.0 |
Он | 2012 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Түнш | Швейцарийн хөгжлийн агентлаг - ШХА - Санхүүжүүлэлт хийсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах |
Үүссэн огноо | Sep 10, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 16, 2014 |
Хуудасын тоо | 119252 |
Татагдсан тоо | 2715 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-SSMS-2012-v2.0 |
Хувилбар
version 1.0Ерөнхий мэдээлэл
Манай улсын ашигт малтмалын илрэл бүхий орд, газруудад бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдийн тоо, тэдгээрийн байршил, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг тооцох, түүнчлэн тэдний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлохуйц мэдээллийн нэгдсэн сан, эх үүсвэрийг бүрдүүлэхэд судалгааны зорилго чиглэгдсэн Монгол Ул сын Засгийн газар бичил уурхайн салбарыг төрөөс зохицуулах, энэ салбарыг үндэсний эдийн засгийг бүрдүүлэгч идэвхитэй хэсэг болгох талаар явуулж буй арга хэмжээний хүрээнд бичил уурхайд чиглэсэн бодлого эрх зүйн таатай орчинг бий болгох, албан ёсны, хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагааг хөгжүүлэх үүднээс “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”- ыг Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолоор баталсан. Энэ нь тус салбарт хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түлхэц болсон бөгөөд энэхүү судалгааны үр дүнд үндэслэн бичил уурхай эрхлэгчдийн талаар бодлого, боловсруулж, шийдвэр гаргахад үндсэн суурь мэдээлэл нь болно гэдэгт итгэлтэй байна. Манай Улсын нутаг дэвсгэрт гар аргаар ашигт малтмал олборлож буй иргэд болон тэдгээртэй хамааралтай бүхий л үйл ажиллагааг газар зүйн байршлаар нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тэдний оруулж буй хувь нэмрийг бодитой тодорхойлсон судалгаа юм.- Бичил уурхай эрхлэгчид
Агуулга | Үгийн сан | URI |
---|---|---|
Боловсролгүй | Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр анги (1975 он хүртэл болон 1997-2004 онд), 3 дугаар ангийг (1975-1996 онд), 5 дугаар ангийг (2005 оноос хойш) төгсөөгүй хүнийг боловсролгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн 1-5 дугаар ангид одоо сурч байгаа хүүхдүүд болон 3, 4-р ангийг төгсөөгүй хүмүүс боловсролгүй гэдэгт багтана. | |
Бага | Ерөнхий боловсролын сургуулийн 4-р анги /1975 он хүртэл болон 1997-2004 онд 3-р анги (1975-1996 оныг дуустал ), 2004 оноос хойш 5-р анги төгссөн хүмүүсийг бага боловсролтой гэж үзнэ. | |
Суурь | Ерөнхий боловсролын 7-р анги (1975 он хүртэл хуучин системээр), 8-р анги (1975- 2004 он дуустал ), 9-р анги (2005 оноос хойш) төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг суурь боловсролтой гэж үзнэ. | |
Бүрэн дунд | Ерөнхий боловсролын сургуулийн 10-р анги (2005 он дуустал ), 11-р ангийг (2006 оноос хойш) өдөр, оройгоор төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг бүрэн дунд боловсролтой гэж үзнэ. | |
Техникийн болон мэргэжлийн | Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (хуучнаар техник, мэргэжлийн сургууль - ТМС) төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүсийг техникийн болон мэргэжлийн боловсролтой гэж үзнэ. | |
Тусгай мэргэжлийн дунд | Гадаад, дотоодын тусгай мэргэжлийн дунд сургууль (хуучнаар техникум), түүнтэй адилтгах сургууль төгссөн, үнэмлэх, дипломтой хүмүүсийг тусгай мэргэжлийн дунд боло всролто й гэж үзнэ. | |
Дээд | Гадаад дотоодын их, дээд сургууль, колл ежийг өдөр, орой, эчнээгээр төгссөн, дипломын дээд, бакалавр, магистр, докторын зэргийн диплом болон түүнтэй адилтгах боловсролын баримт бичиг бүхий хүмүүсийг дээд боловсролтой гэж үзнэ. | |
Менежер | Менежер нь засгийн газар, аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотоод нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах, үнэлэх, бодлого, журам боловсруулж хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг гүйцэтгэнэ. | |
Мэргэжилтэн | Шинжлэх ухаан, урлагийн онол, үзэл баримтлалыг ашиглах, эдгээрийг системчилсэн хэлбэрээр заан сургах буюу тус үйл ажиллагааны аливаа хослолыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. | |
Техникч болон туслах дэд мэргэжилтэн | Уул уурхай, аж үйлдвэр, барилга болон бусад салбарын инженерийн үйл ажиллагаатай холбоотой техникийн болон үйлдлийн үйл ажиллагааг хянах, удирдах, тоног төхөөрөмж ажиллуулах үүрэг бүхий шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр хийх судалгаа, практикт хэрэгжүүлэхэд холбогдох техник шинжтэй ажил гүйцэтгэнэ. | |
Контор үйлчилгээний ажилтан | Татал ган бичиж тэмдэглэл хөтлөх, бичгийн машинаар бичих, компьютер болон бичиг хэргийн бусад төхөөрөмжийг ажиллуулах, мэдээллийг компьютерт оруулах, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, тоон мэдээллийг тэмдэглэх ба тоо цоолон бодох, үйлдвэрлэл, тээврийн холбогдох тэмдэглэл хөтлөх, номын сан, мөнгөний гүйлгээ, холбоо, шуудангийн холбоотой ажлыг гүйцэтгэх, аялал жуулчлал зохион байгуулах, үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах, уулзалт товлох зэрэг ажил, үүрэг гүйцэтгэнэ. | |
Худалдаа, үйлчилгээний ажилтан | Үйлчилгээ, худалдааны ажилтан нь аялал жуулчлал, гэр ахуйн ажил эрхл эх, нийтийн хоолоор үйлчлэх, хувь хүн асрах, гал түймрээс сэргийлэх, хамгаалах эсвэл бөөний ба жижиглэн худалдаа, бусад төстэй байгууллагад, тэрчлэн зах, мухлагаар, бараа таваар дэлгэн үзүүлэх, худалдаж борлуулахад холбогдсон хувийн болон хамгаалалтын шинжтэй үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. | |
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын Мэргэжилтэн | Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтан нь үр тариа, мод, бут, малын тэжээл ургуулах, зэрлэг жимс, ургамал түүх, ан амьтан үржүүлэх, харж хамгаалах, агнах, төрөл бүрийн амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ашиглах, гэр бүлийнхээ хоол хүнсэнд зориулан загас үржүүлэх буюу барих, усны бусад төрөл зүйлийг өсгөж үржүүлнэ. | |
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан | Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан нь барилга барих, арчлах, металлд хэлбэр оруулах, металл бүтээцийг босгох , автомат бүтээцийг босгох , автомат багаж хэрэгслийг тохируулах, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хийх, тааруулах, засварлах, хэвлэх ажлын бүтээгдэхүүн гаргах, хүнсний зүйл, нэхмэл эдлэл, модон, металл, бусад эд бараа, түүний дотор гар урлалын зүйл үйлдвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ. | |
Машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагч | Уул уурхайн аж үйлдвэрийн бусад салбар тухайлбал металл боловсруулах, эрдэс, шил, керамик, мод, цаас болон химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, ус цэвэрлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг монтажлах, ажиллуулах, хянах зэрэг ажил, үүрэг гүйцэтгэнэ. Ажил, үйлчилгээний ажилтан нь барилга барих, арчлах, металлд хэлбэр оруулах, металл бүтээцийг босгох , автомат бүтээцийг босгох, автомат багаж хэрэгслийг тохируулах, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хийх, таар уулах, засварлах, хэвлэх ажлын бүтээгдэхүүн гаргах, хүнсний зүйл, нэхмэл эдлэл, модон, металл, бусад эд бараа, түүний дотор гар урлалын зүйл үйлдвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ. | |
Энгийн ажил, мэргэжил | Олон нийтийн газар, гудамж талбайд буюу айл дамжиж бараа худалдаалах, гудамжинд төрөл бүрийн үйлчилгээ хийх, цэвэрлэгээ, угаалга хийх, индүүдэх, айлын орон гэр, зочид буудал, албан тасалгаа, болон бусад байрыг арчилж тордох, цонх, барилга, байшингийн бусад үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Тухайлбал металл боловсруулах, эрдэс, шил, керамик, мод, цаас болон химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, ус цэвэрлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг монтажлах, ажиллуулах, хянах зэрэг ажил, үүрэг гүйцэтгэнэ. Ажил, үйлчилгээний ажилтан нь барилга барих, арчлах, металлд хэлбэр оруулах, металл бүтээцийг босгох, авто мат бүтээцийг босгох, автомат ба гаж хэрэгслийг тох ируулах, машин механизм, тоног төхөөрөмж, багаж хийх, тааруулах, засварлах, хэвлэх ажлын бүтээгдэхүүн гаргах, хүнсний зүйл, нэхмэл эдлэл, модон, металл, бусад эд бараа, түүний дотор гар урлалын зүйл үйлдвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэнэ. |
Ажиглалтын хүрээ
Аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээ харилцан адилгүйн зэрэгцээ газар зүйн янз бүрийн бүсэд оршдог, байгалийн баялаг нь орон нутагт жигд бус тархсан , уур амьсгал эрс тэс ялгаатай байдлаас хамааран аймаг, нийслэлийн хүн ам, тэр дундаа бичил уурхай эрхлэгчдийн төвлөрөл, үйл ажиллагааны хөгжлийн түвшин харилцан адилгүй байна. Бичил уурхай эрхлэгчид Орхон аймгаас бусад 20 аймаг, нийслэлийн 1 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгааСудалгааг хүйтний улирлаас үл хамаарсан алт, жонш зэрэг ашигт малтмал олборлодог аймгуудад 8 дугаар сард, хүйтний улиралд үйл ажиллагаа нь идэвхждэг иргэдийн судалгааг 10-11 дүгээр сард нийт 20 аймгийн 76 сум, нийслэлийн 1 дүүргийн ашигт малтмалын илрэл бүхий 238 орд, газарт зохион байгууллаа . Судалгаанд 10 ба түүнээс дээш насны хүүхдийг хамруулсан. Орон нутагт сургалтанд хамрагдаж бэлтгэгдсэн судлаач нар сонгогдсон сумынхаа ашигт малтмалын илрэл бүхий орд, газруудад биечлэн очиж бичил уурхай эрхлэгчдээс асуулгын дагуу судалгааг авсан бөгөөд судалгаа явагдах үеэр бичил уурхай эрхлэгчдийг аль болох бүрэн хамруулах зорилгоор судлаа ч нар олон удаагийн давтамжта йгаар орд газруудад очиж мэдээллийг цуглуулсан. Бичил уурхайн үйл ажиллагааг байнга эрхэлдэг боловч судалгаа явагдах хугацаанд тухайн орд газарт ажиллаагүй иргэдийг орхигдуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн ажлын багт өгч ажилласны дагуу шат шатны ажлын багууд сум, дүүрэг, баг, хорооны анхан шатны бүртгэлд тулгуурлан тулгалтыг хийж судалгаанд хамруулсан. Үүний үр дүнд судалгааны хугацаанд 13.4 мянган бичил уурхай эрхлэгчдийг судалгаанд хамруулж чадлаа.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | УИХ |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Швейцарийн хөгжлийн агентлаг | ШХА | Санхүүжүүлэлт хийсэн |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | УИХ |