Монгол улс - АХС 2013
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-LFS-2013-v2.0 |
Он | 2013 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Oct 08, 2014 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 87278 |
Татагдсан тоо | 9721 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгааны түүвэрлэлтийн нэгж нь өрх бөгөөд нэг орон байранд хамт амьдардаг, нэгдмэл төсөвтэй, хүнс, амьдралын наад захын хэрэгцээгээ хамтран хангадаг хэсэг бүлэг хүмүүсийг “өрх” гэж ойлгоно. Өрхийн гишүүд нь хоорондоо гэр бүл, ураг төрөл болон хамаатан садны холбоотой хүмүүс, зарим гишүүд нь огт хамааралгүй байж болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) иргэдийг оруулаагүй болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид үндэслэн судалгааны түүврийн үндсэн нэгжийг тогтоосон.
Судалгаанд 21 аймаг тус бүрийг нэг бүлэг, Улаанбаатар хотын 9 дүүргийг 8 бүлэгт (хамгийн цөөн өрхтэй 2 дүүргийг нэг бүлэгт хамруулсан) хувааж нийт 29 бүлэг болгон хамруулсан. Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотын хувьд дүүргийн хорооны хэсэг, харин аймгийн хувьд багууд болно. Энэ түүвэр судалгаанд Улаанбаатар хотоос түүврийн анхан шатны 304, аймгаас 764, нийт 1068 нэгжийг, тухайн нэгж тус бүрээс 12 өрхийг сонгон хамруулснаар судалгааны үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн түвшинд тооцох боломжтой болж байна.
Түүврийн хэлбэлзэл
Түүвэр судалгаа хийгдэж байгаатай уялдан дараах 2 төрлийн алдаа гарч байдаг.
Үүнд:
1) Түүврийн алдаа;
2) Түүвэрлэлтийн бус алдаа;
Түүвэрлэлтийн бус алдаа нь тоон мэдээллийг цуглуулах, боловсруулах, тархаах үйл явцын үед гардаг. Энэхүү алдаанд судалгааны бэлтгэл үе шат, мэдээлэл цуглуулах үед хийсэн судлаач, мэдээлэгчийн санамсаргүй болон санаатай хийсэн алдаа, боловсруулалтын шатанд гарсан алдааг хамруулан авч үздэг. Түүвэрлэлтийн бус алдаа нь гарсаар байдаг бөгөөд судалгааг явуулах бүхий л үе шатанд багасгах арга хэмжээг авдаг. Нөгөөтэйгүүр түүвэрлэлтийн бус алдааг статистикийн аргаар тооцоолох боломж хомс байдаг. Харин түүврийн алдааг статистикийн аргаар тооцоолдог.
Нийт олонлогоос түүвэрлэн авсан ажиглалт дээр тулгуурлан үр дүнг тооцдогоос улбаалан түүврийн алдаа гардаг. Түүврийн алдаа тухайн судалгааг хийхэд ашигласан түүврийн төрөл болон түүврийн хэмжээнээс хамаарна. Энэхүү алдааг боломжит түвшинд байлгах үүднээс түүврийн загвар болон түүврийн хэмжээг сонгосон.
Улсын хэмжээнд тодорхойлогдсон түүврийн анхан шатны нэгжээс судалгаа авч үр дүнг тооцсонтой холбоотойгоор судалгааны үр дүн бодит утгаас ямар хэмжээний хэлбэлзэлтэй байгааг түүвэрлэлтийн алдаа илэрхийлнэ. Түүврийн загвар болон түүврийн хэмжээнд тулгуурлан алдааг тооцсон бөгөөд зарим нэг үзүүлэлтийн алдааны хязгаар өндөр байх нь түүврийн загварыг сонгох үе шатанд харагдаж байсан.
Судалгааны түүвэрлэлтийн алдааг дараах үзүүлэлтийн тусламжтайгаар тооцоолсон бөгөөд түүврийн алдааг илэрхийлэх гол үзүүлэлт нь вариацийн коэффициент болно.
Ерөнхийн олонлогийн үзүүлэлтийн тооцооны утга
Стандарт алдаа
Вариацийн коэффициент
95 хувийн итгэмжлэгдэх интервал
Тооцоо хийхэд ашиглагдсан ажиглалтын тоо
Түүвэрлэлтийн алдааг судалгааны үндсэн үзүүлэлтүүдийн хувьд улсын түвшин, хот, хөдөө, хүйс, бүс нутаг, аймгийн хэмжээнд гэсэн ангиллаар тооцсон.
Түүврийн жин
Судалгааны түүврийн жин доорх томьёоны дагуу тодорхойлогдоно.
1. Дэд түүвэрлэлт тус бүр дэх түүврийн анхан шатны жин тооцох томьёо
2. Дэд түүвэрлэлтийг нэгтгэсэн түүврийн анхан шатны нэгжийн жин тооцох томьёо
3. t – р улирлын жин тооцох томьёо
Судалгааны үр дүнгийн нарийвчлал, төлөөлөх чадварыг гаргах нь тооцооны зайлшгүй хэсэг юм.
Дундаж , харьцаа гэх мэт үзүүлэлтийн тооцооны утгын далайц, хэмжих нэгж нь өөр өөр байдгаас хамааран тухайн судлагдаж байгаа үзүүлэлтийн талаар хийгдсэн янз бүрийн судалгааны үр дүнгийн стандарт алдаануудыг шууд харьцуулах боломж олгодог. Түүврийн хэмжээ болон түүврийн арга нь түүврийн алдаа хэр зэрэг их, бага байхыг тодорхойлох бөгөөд зарим үзүүлэлтийн хувьд түүврийн алдаа өндөр байх боломжтой бөгөөд эдгээр тоог ашиглахдаа анхааралтай байх хэрэгтэй.