Монгол улс - ЦАС 2011
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2011 |
Он | 2011 - 2012 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 03, 2014 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 03, 2014 |
Хуудасын тоо | 170955 |
Татагдсан тоо | 10057 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MN-NSO-TUS-2011 |
Хувилбар
Хувилбар 1.0 2014-10-14
Ерөнхий мэдээлэл
Үндэсний статистикийн хороо нь 2000 онд Цаг ашиглалтын туршилтын судалгаа (ЦАТС)-г "Статистикийн тухай" Монгол Улсын хуулинд 2014 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр "Цаг ашиглалтын судалгаа"-г дөрвөн жилд нэг удаа улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу 2007 онд анхны Цаг ашиглалтын судалаа (ЦАС)-г олон улсын аргачлал, арга зүйн дагуу зохион байгуулж явуулсан.Цаг ашиглалтын судалгааг явуулах хэрэгцээ шаардлага
Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-ыг хэрэгжүүлэх, 1985 онд Кени улсын нийслэл нийслэл Найроби хотноо хуралдсан дэлхийн эмэгтэйчүүдийн гуравдугаар бага хурлаас гаргасан "Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх стратеги", Бээжин хотноои1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн Дөрөвдүгээр хурлаас гаргасан "Бээжингийн тунхаглал" зэрэг олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Түүнчлэн Засгийн газраас 2002 онд баталсан "Жендерийн тэгш байдлыг хангах" үндэсний хөтөлбөр, хуулийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулах зайлшгүй шаардлага гарч байна.
Судалгааны зорилго
Дээрх хууль, үндэсний хөтөлбөр болорн болон олон улсын гэрээ конвенциудын заалтыг хэрэгжүүлэх, хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт хүний зарцуулсан цагийг хүйсээр гаргах, амьдралын хэв маягийг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг шинэчлэн баяжуулахад судалгааны гол зорилго оршино. Түүнчлэх хүн амын эрхэлж буй үйл ажиллагааг тодорхой хугацаанд буюу жил, сараар тодорхойлж тэдгээрийг ангилан хэмжих зорилго тавьсан бөгөөд судалгааны зорилтыг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:
1. Хөлстэй, хөлсгүй хөдөлсөрт зарцуулж буй цагийг хүйсээр, насны 5 бүлгээр гаргах
2. Хүн амын амьдралын хэв маягийг тодорхойлох, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах
3. Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, холбогдох хуулийн хэрэгжилтийг дүгнэхэд гаардлагатай тоо мэдээллийг баяжуулах
Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилдаг судалгаа бөгөөд судалгааны гол хэмжүүр нь өрхийн гишүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, түүнд зарцуулсан цаг хугацааны үзүүлэлт юм.
Судалгаагаар хөлстэй, хөлсгүй хөдөлмөрт хүн амын зарцуулсан цаг, насанд хүрэгчил болон хөдөлмөрийн насны хүн ам, хүүхэд залуучууд зэрэг хүн амын тодорхой насны бүлгүүдийн эрхэлж буй үйл ажиллагаа, тэдгээрт зарцуулж буй цагийг тодорхойлж, бодлого боловсруулалт, шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллийг үндэснийн болон бүс нутгийн түвшинд хот, хөдөө, хүйсээр гэх зэрэг боломжит бүхий л задаргаагаар тооцож, гаргасан болно.
өрх, өрхийн гишүүд
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн. |