Монгол улс - ЦАС 2011
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2011 |
Он | 2011 - 2012 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 03, 2014 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 03, 2014 |
Хуудасын тоо | 170968 |
Татагдсан тоо | 10057 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Түүврийн хүрээ
Монгол улсын нийт өрхийг төлөөлүүлэн түүврийн хэмжээг тогтоосон бөгөөд нийт өрхийн 0,5 хувь болох 4000 өрхийг түүвэрлэсэн. Судалгаа нь 4 улирлыг хамарсан тул түүвэрлэгдсэн нийт өрхийн тоог дөрвөн улиралд тэнцүү хуваасаy болно. Уг судалгаалд зургаан сараас дээш хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан, гадаадад ажиллаж амьдарч байгаа өолон засан хүмүүлэх газар байгаа) иргэдийг хамруулаагүй байна. Баруун , хангаь төв, зүүн болон улаанбаатар хот гэсэн 5н бүсийг төлөөлөх нийт , аймаг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг судалгаанд хамрагдсан. Судалгаанд бүсээ төлөөлүүлж буй аймгуудын нэр бүхий сумд, нийслэл дүүргүүдээс сонгогдсон өрхүүдээс мэдээлэл цуглуулсан.
Түүврийн загвар
Судалгаанд шаталсан түүврийн арга буюу шатат түүврийг ашигласан.
1. Шат 1: Пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан таван бүсийг төлөөлүүлэн өрхийн пропорциналиар тогтоосон. Энэ аргаар Баруун бүсээс 640 өрх, Хангайн бүсээс 800 өрх, Төвийн бүсээс 640 өрх, Зүүн бүсээс 480 өрх, Улаанбаатар хотоос 1440 өрх сонгов.
Бүс бүрээс нийт өрхийг төлөөлөх өрхийн тоог тогтоосны дараа Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг тус бүр 1 бүлэг, үлдсэн 4 бүсийг төлөөлүүлж тус бүс бүр аймгийг санамсаргүыгээр сонгосон. Түүврийн анхан шатны нэгж нь аймгийн хувьд баг, Улаанбаатар хтоны хувьд хэсэг байсан бөгөөд түүврийн анхан шатны нийт 400 нэгж (ТАШН)-ийн өрх, хүн амын хэмжээнд продорцианаль магадлалт түүврийн аргыг ашиглан бүлэг тус бүрээс сонгож тогтоов.
2. Шат 2: Судалгааны түүврийн анхан шатны нэгж буюу сонгогдсон баг, хэсэг тус бүрээс 10 өрхийг системчлэн магадлалт түүврийн аргаар сонгогдсон.
Түүвэрлэгдсэн өрх
Судалгааны өрхөд суурилсан судалгаа учир мэдээлэл цуглуулах анхдагч нэгж нь өрх юм. Судалгаанд 4000 өрхийн 14084 хүн сонгогдсоноос 3998 өрхийн 14079 хүн бүрэн хамрагдлаа. Судалгаанд 12 ба түүнээс дээш насны 10696 хүн сонгогдсоноос 10693 нь судалгааны мэдээлэл цуглуулалтанд бүрэн хамрагдаж, өрхийн ганцаарчилсан асуулгад хариулсан болно.
2007 оны судалгааны нэг судлаач 8-16 өрхөөс мэдээлэл цуглуулж байсан бол 211 онд түүврийн хэмжээ нэмэгдсэнээр нэг судлаач 20 өрхөөс судалгаа авлаа.