Монгол улс - Монголын хүн амын хоол тэжээлийн байдал - 2010
Судалгааны дугаар | DDI-MNG-NCPH-HTUS-2010-v1.0 |
Он | 2010 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн - НЭМХ |
Түнш | Дэлхийн эрүүл мэндийн байгууллага - ДЭМБ - Санхүүжүүлэгч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан - НҮБ-ын Хүүхдийн сан - Санхүүжүүлэг |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 27, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 27, 2015 |
Хуудасын тоо | 189492 |
Татагдсан тоо | 164801 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Судалгааны мэдээлэл нь асуулга судалгааны мэдээлэл, бие махбодын хэмжилт, лабораторийн шинжилгээний дүн гэсэн 3 хэсгээс бүрдсэн. Бүх мэдээллийг EpiData 3.1 програм ашиглан компьютерийн мэдээллийн баазад шивж оруулсан. EpiData 3.1 программын мэдээллийг давтан шивэлтээр шалгаж, алдааг засварлан баталгаажуулсны эцэст SPSS PASW Statistics 18 программыг ашиглан судалгааны мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн. Статистикийн боловсруулалтын программд оруулсан мэдээлэлд хязгаарын болон утгын цэвэрлэгээг хийсэн болно.
Судалгааны мэдээллийн статистик боловсруулалтыг SPSS програмын PASW Statistics 18 хувилбар, EPI INFO 2000 программ, WHO Anthro программыг ашиглан хийсэн. Давтамжийн хуваарьлалтын үр дүн, үзүүлэлтийн дундаж утгыг 95 хувийн магадлалтай байхаар тооцон статистик тайлбарыг хийв. Судалгааны бүх үзүүлэлтийн үр дүнг бүс нутгаар харьцуулан жишиж, баталгаажуулсан юм. Мөн тархалтын хувь болон дундаж утгын статистик ач холбогдол бүхий ялгааг 95 хувийн итгэх муж (ИМ - Итгэх муж), р утгаар үнэлж, дүгнэлт өгсөн.
Судалгааны мэдээлэлд боловсруулалт хийхдээ МУ-ын эдийн засгийн 4 бүс, Улаанбаатар хотын нийт өрх, хүн амын тоонд харьцуулан жинлэлт хийсэн. Иймд уг судалгааны тайлан дахь бүх үр дүн зөвхөн судалгаанд хамрагдсан хязгаарлагдмал тооны хүмүүсийн хүрээнд бус нийт өрх, хүн амын хүрээнд жинлэж гаргасан үзүүлэлт юм.