Монгол улс - Монголын хүн амын хоол тэжээлийн байдал - 2010
Судалгааны дугаар | DDI-MNG-NCPH-HTUS-2010-v1.0 |
Он | 2010 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн - НЭМХ |
Түнш | Дэлхийн эрүүл мэндийн байгууллага - ДЭМБ - Санхүүжүүлэгч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан - НҮБ-ын Хүүхдийн сан - Санхүүжүүлэг |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 27, 2015 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 27, 2015 |
Хуудасын тоо | 189491 |
Татагдсан тоо | 164801 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Нэг агшны энэхүү судалгааг Монгол Улс (МУ)-ын эдийн зэсгийн 4 бүсийн 21 аймаг, Улаанбаатар хотыг хамруулан зохион байгуулсан. Судалгаанд хамрагдах өрхийг сонгохдоо орон нутгийн засаг захиргааны нэгжээс ирүүлсэн өрхийн шинэчилсэн бүртгэлд тулгуурлан санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Эдийн засгийн 4 бүс, Улаанбаатар хотоос тус бүр 400, нийт 2000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож тухайн өрхөд амьдарч буй хоол тэжээлийн дуталд өртөмтгий бүлгийн хүн амыг судалгаанд хамруулсан. Ингэхдээ хоол тэжээлийн дуталд өртөмтгий, эрсдэлт бүлэг болох бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөх насны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлаар тухайн орны нийт хүн амын хоол тэжээлийн байдлыг үнэлдэг олон улсын аргачлалыг баримталсан юм. Түүнчлэн хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтын түвшинг тогтоохдоо иодын дуталд өртөмтгий байдал, хүртээмж зэргийг харгалзан 7-11 насны сургуулийн хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг хүн амын төлөөлөл болгон сонгон судалдаг олон улсын аргачлалыг ашигласан болно.
Судалгааны түүврийн нэгжийг сонгохдоо олон шатлалт бүлгээр, санамсаргүй түүвэрлэх аргыг ашигласан. Эдийн засгийн 4 бүс болон Улаанбаатар хотоос “Хүүхэд хөгжил -2010” судалгаанд сонгогдсон 420 түүврийн нэгжээс 125 түүврийн нэгжийг сонгож (Хүснэгт 1) авсан. Түүврийн нэгж нь орон нутагт баг, Улаанбаатар хотод хорооны хэсэг (бүс нутаг бүрээс 25 түүврийн нэгж) байв. Сонгогдсон нэгж бүрийн нийт өрхийн жагсаалтаас судалгаанд хамрагдах 25 өрхийг санамсаргүйгээр сонгон судалгаанд хамруулсан юм.