Монгол улс - ӨНЭЗС 2015
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-HSES-2015-v0.1 |
Он | 2015 - 2016 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jan 05, 2017 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 05, 2017 |
Хуудасын тоо | 121593 |
Татагдсан тоо | 12023 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Судалгааны түүврийн зохиомжид Хот (Улаанбаатар, аймгийн төв), хөдөө (сумын төв, хөдөө нутаг) гэсэн бүлгийг ашигласан. Түүврийн анхан шатны нэгж /ТАШН/ нь Улаанбаатарт хэсэг, аймгийн төв болон хөдөөд баг бөгөөд нийт 1248 ТАШН-ийг бүтэн жилийн туршид хамруулсан. Түүврийн хуваарилалтыг хийхдээ аймгуудын үр дүнг хооронд нь харьцуулагдахуйц байлгахын тулд тэгш хуваарилалтын аргаар хийж, ТАШН-ийг 2 шатат энгийн санамсаргүй аргаар хийсэн.
Улаанбаатар хотод 360 ТАШН, аймаг тус бүрээс Аймгийн төвүүдэд 12 ТАШН (Дархан-Уул аймагт 24 ТАШН, Орхон аймагт 24 ТАШН, Говьсүмбэрт 0 ТАШН), харин Хөдөөд хүн амын тоонд пропорциональ магадлалаар 12-60 ТАШН түүвэрлэн авсан ба Улаанбаатар хот болон Аймгийн төвийн ТАШН тус бүрээс 10 өрхийг, хөдөөгийн ТАШН тус бүрээс 8 өрхийг сонгосон.
11232 өрхөөс 3600-г Улаанбаатар хотод, 2640-г аймгийн төвүүдэд, 4992-г сумын төвүүд болон хөдөө нутагт хуваариллаа. Нийт улсын хэмжээнд төлөөлөх чадвартай статистикийн мэдээ баримт тоо мэдээ цуглуулахын тулд түүвэрлэлтийн жинг ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.