Монгол улс - БУЭС 2016
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SSMS-2016-v1.0 |
Он | 2016 - 2017 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 22, 2018 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 27, 2018 |
Хуудасын тоо | 47889 |
Татагдсан тоо | 3691 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Мэдээллийг оруулах бүрдүүлэлтийн үе шат
Судалгааны мэдээллийг компьютерт оруулах, шалгах, засварлах програм хангамжийн бодлогын даалгаврыг ҮСХ-ны ЭЗСГ-ын ажилтнууд, програм хангамжийг МТГ-ын ажилтнууд боловсруулсан. Цуглуулсан судалгааны асуулгыг ҮСХ-нд ирүүлэх ажлыг аймаг, нийслэлийн судалгааны ажлын хэсэг хариуцан ажилласан. Судалгааны мэдээллийг компьютерт шивэх ажлыг гэрээт ажилтан, мэдээллийг шалгах, засварлах ажлыг ҮСХ-ны ажлын баг гүйцэтгэлээ. Мэдээллийг компьютерт оруулах програм хангамжийг CSPRO програм хангамжийг, анализ, дүн шинжилгээг статистикийн шинжилгээний SPSS програм хангамжийг ашиглаж боловсрууллаа. Судалгаа явуулсан БУЭС-I маягтын мэдээлэл хадгалах хэсэг болон програмд ашиглагдах бүх төрлийн код, утгыг агуулсан файл үүсгэж, Microsoft Access програм дээр мэдээллийн санг байгуулсан.
Мэдээллийн алдааг хянах, шалгах үе шат
Судалгааны асуулгад тусгагдсан үзүүлэлт хоорондын уялдаа, тэдгээрийг бүрэн нөхсөн эсэх, шалгалтуудыг хийж, холбогдох засварыг хийсэн. Тухайлбал, хаягийн хэсгийн бүрдэлт, нас, хүйс, регистрийн дугаарын уялдаа, боловсрол, ажил, мэргэжлийн уялдаа, ажил эрхлэлт, орлого, зардал зэрэг үзүүлэлтийг үнэн зөв нөхөгдсөн эсэхийг статистик анализ дээр тулгуурласан хамаарлын болон логик шалгалтуудыг хийж, холбогдох засварыг хийсэн. 1.6.3 Мэдээллийн чанарын үе шат ҮСХ-ны зүгээс мэдээлэл цуглуулалт, боловсруулалтын үе шат бүрд мэдээллийн чанарт ихээхэн анхаарч ажилласан бөгөөд аймгийн статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд орд газруудад баг болж ажилласан. Мөн ҮСХ-ны багийн гишүүд Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт судалгааны хамралтыг сайжруулах, орон нутагт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн үнэн зөв байдалд хяналт хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.
Үр дүнгийн хүснэгт бэлтгэсэн тухай
Судалгааны үр дүнгийн 120 гаруй хүснэгтийг боловсруулж гаргасан бөгөөд үр дүнгийн хүснэгтийг эцэслэхийн өмнө үр дүнг Ашигт Малтмал Газрын тосны газрын бичил уурхай эрхлэгчдийн холбогдох мэдээлэл, Монгол Улсын эрдэнэсийн санд худалдсан алтны мэдээ, Стандартчилал хэмжил зүйн газрын Улсын сорьцын хяналтын хэлтсийн лабораториор сорьц тогтоолгосон алтны мэдээ, Татварын ерөнхий газрын бичил уурхай эрхлэгч иргэдийн төлсөн татварын мэдээ, ҮСХ-ны нийгэм, эдийн засгийн судалгааны үр дүн, Улаанбаатар хотын иргэдийн нүүрсний хэрэглээ, ажиллах хүч, хөдөлмөр эрхлэлтийн албан ёсны статистик мэдээллийн эх үүсвэрүүдтэй үр дүнг тулгаж шалгасан. Судалгааны үр дүнгийн хүснэгтэд үндэслэн нэгдсэн тайланг бэлтгэж, ажлын хэсгийн хуралд танилцуулж, хэлэлцүүлснээр холбогдох шийдвэрийг гаргуулав. Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих ажлыг ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газар гүйцэтгэсэн ба мэдээлэлд дүн шинжилгээ хийх,тайлан бичих ажлыг дараах үе шатаар явуулсан.