Монгол улс - БУЭС 2016
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-SSMS-2016-v1.0 |
Он | 2016 - 2017 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 22, 2018 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 27, 2018 |
Хуудасын тоо | 45852 |
Татагдсан тоо | 3626 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-SSMS-2016-v1.0 |
Ерөнхий мэдээлэл
Бичил уурхайн үйл ажиллагаа гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлохыг хэлнэ. Бичил уурхай эрхлэгчдийн судалгааг хамралт сайтай явуулах, судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад хяналт, үнэлгээ хийх, холбогдох арга хэмжээ авах, нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, судалгааны үр дүнг тайлагнах ажлын хэсгийг байгуулан ажилласан.Ажлынхэсэгт Үндэснийстатистикийнхороо,Швейцарийнхөгжлийнагентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, УУХҮЯ, АМГТГ, ГБХЗХГ, ХНХЯ, ЭМНДЕГ, ГЕГ, ТЕГ, ХХҮЕГ зэрэг 10 байгууллагын 17 хүн ажилласан. Судалгааг орон нутагт удирдан зохион байгуулах, судалгааны мэдээлэл цуглуулалтын явц болон тулгарч буй асуудлын талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулах, холбогдох арга хэмжээг авч ажиллах үүрэг бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн ажлын хэсгүүдийг 17 аймаг, нийслэлд байгуулан ажилласан. Шат шатанд ажлын хэсгийг байгуулж ажилласан нь цаг үеийн холбогдолтой хүндрэл, бэрхшээл болон бусад асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх боломжийг олгосон. Мэдээллийн нууцлалыг Монгол Улсын ”Статистикийн тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 3 дугаар заалтын дагуу хадгалж, цуглуулсан мэдээллийг бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд ашиглана гэсэн итгэл үнэмшлийг бичил уурхай эрхлэгчдэд төрүүлж, тэдэнтэй хамтарч ажилласан. Уг заалтыг мэдээлэл цуглуулах, боловсруулах бүх шатанд мөрдсөн. Хүрээ
Бичил уурхайн үйл ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар оролцдог бүртгэгдсэн, бүртгэгдээгүй нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг хамруулсан. Бичил уурхай эрхлэгчдийн урьдчилсан хамрах хүрээ, байршлыг дараах мэдээлэлд үндэслэн тогтоосон. Үүнд: 1. Аймаг, нийслэлийн статистикийн хэлтэс,газраас авсан судалгаа:Аймаг, нийслэлийн статистикийн хэлтсээс эхний ээлжид 2015 оны 12 дугаар сар, хоёрдугаар ээлжид 2016 оны 8 дугаар сард тодруулсан бичил уурхай эрхлэгчдийн байршил, тандалт тодруулга судалгаагаар аймаг, нийслэлд 4.0-10.0 мянга орчим иргэн бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгааг тодруулсан. 2. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гишүүдийн мэдээлэл: Төрийн бус байгууллага, нөхөрлөл, хоршоодын нийт гишүүдийн мэдээллийг авсан. 3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан авсан мэдээлэл: Тус мэдээлэлд 2015 оны 11 дүгээр сард 8.8 мянга, 2016 оны 5 дугаар сард 3.8 мянган иргэн бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байна. Нэгдүгээр шатны судалгааг 2016 оны 10 дугаар сарын 10-аас 18 аймгийн 57 сум, Нийслэлийн Налайх дүүрэгт 2 сарын хугацаанд, хоёрдугаар шатны нэмэлт судалгааг 2017 оны 4 дүгээр сард 11 аймгийн 33 суманд зохион байгуулсан. Орон нутагт сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн судлаач нар сонгогдсон сумынхаа ашигт малтмалын илрэл бүхий орд, газруудад биечлэн очиж, бичил уурхай эрхлэгчдээс асуулгын дагуу судалгааг авсан бөгөөд судалгаа явагдах үеэр бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэгчдийг аль болох бүрэн хамруулах зорилгоор судлаач нар олон удаагийн давтамжтайгаар орд газруудад очиж, мэдээллийг цуглуулсан. Бичил уурхайн үйл ажиллагааг байнга эрхэлдэг боловч судалгаа явагдах хугацаанд тухайн орд газарт ажиллаагүй иргэдийг орхигдуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн ажлын багт өгч ажилласны дагуу шат шатны ажлын багууд сум, дүүрэг, баг, хорооны анхан шатны бүртгэлд тулгуурлан тулгалтыг хийж судалгаанд хамруулсан.
Агуулга | Үгийн сан | URI |
---|---|---|
Бичил уурхай эрхлэх | Монгол Улсын “Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-д зааснаар “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа” юм. | |
Бичил уурхайн нөхөрлөл/хоршоо | Монгол Улсын Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдаж, “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журамд зааснаар үйл ажиллагаа явуулж байгаа бүлэг хүмүүсийг хэлнэ. | |
Нөхөрлөл/ хоршооны ахлагч/ ажил олгогч | Нөхөрлөл/хоршооны зарчмаар хэсэг бүлэг хүнийг нэгдсэн удирдлагаар хангах, цалин хөлс олгох, орлогоо хуваарилах, нөхөрлөлийн гишүүдийн өмнөөс гэрээ байгуулах, хариуцлага хүлээх чадвар бүхий этгээдийг хэлнэ. | |
Нөхөрлөл/ хоршооны гишүүн | Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 2.2.1, 2.2.2- д заасан шаардлага хангасан, ашигт малтмал олборлох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан иргэнийг хэлнэ. | |
Хувиараа/ дангаараа ашигт малтмал олборлогч | Ямар нэгэн нөхөрлөлд харьяалагддаггүй, хувиараа/дангаараа ашигт малтмал олборлож буй иргэнийг хэлнэ. Бичил уурхайн туслах үйл ажиллагаа эрхлэгч Бичил уурхайн үйл ажиллагаанд ашигт малтмал худалдан авах, хүнс, барааны худалдаа эрхлэх, зоогийн газрын үйл ажиллагаа эрхлэх, тээврийн хэрэгслээр үйлчлэх зэрэг ашигт малтмалын олборлолтод шууд гардан оролцдоггүй, туслах үйл ажиллагаа эрхлэгчийг хэлнэ. Гэр бүлийн бизнест цалин хөлсгүй оролцогч Бичил уурхайн үйл ажиллагаанд цалин хөлсгүй оролцогч гэр бүлийн гишүүнийг хэлнэ. | |
Боловсролгүй | Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр анги (1975 он хүртэл болон 1997-2004 онд), 3 дугаар ангийг (1975-1996 онд), 5 дугаар ангийг (2005 оноос хойш) төгсөөгүй хүнийг боловсролгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн 1-5 дугаар ангид одоо сурч байгаа хүүхдүүд болон 3, 4-р ангийг төгсөөгүй хүмүүс боловсролгүй гэдэгт багтана | |
Бага | Ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр анги (1975 он хүртэл болон 1997-2004 онд), 3 дугаар ангийг (1975-1996 онд), 5 дугаар ангийг (2005 оноос хойш) төгсөөгүй хүнийг боловсролгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ЕБС-ийн 1-5 дугаар ангид одоо сурч байгаа хүүхдүүд болон 3, 4-р ангийг төгсөөгүй хүмүүс боловсролгүй гэдэгт багтана. Бага Ерөнхий боловсролын сургуулийн 4-р анги /1975 он хүртэл болон 1997-2004 онд 3-р анги (1975-1996 оныг дуустал), 2004 оноос хойш 5-р анги төгссөн хүмүүсийг бага боловсролтой гэнэ | |
Суурь | Ерөнхий боловсролын 7-р анги (1975 он хүртэл хуучин системээр), 8-р анги (1975-2004 он дуустал), 9-р анги (2005 оноос хойш) төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг суурь боловсролтой гэнэ. Бүрэн дунд Ерөнхий боловсролын сургуулийн 10-р анги (2005 он дуустал), 11-р ангийг (2006 оноос хойш) өдөр, оройгоор төгссөн үнэмлэхтэй хүмүүсийг бүрэн дунд боловсролтой гэнэ. | |
Техникийн болон мэргэжлийн | Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (хуучнаар техник, мэргэжлийн сургууль - ТМС) төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй хүмүүсийг техникийн болон мэргэжлийн боловсролтой гэнэ. | |
Тусгай мэргэжлийн дунд | Гадаад, дотоодын тусгай мэргэжлийн дунд сургууль (хуучнаар техникум), түүнтэй адилтгах сургууль төгссөн, үнэмлэх, дипломтой хүмүүсийг тусгай мэргэжлийн дунд боловсролтой гэнэ. | |
Дээд | Гадаад дотоодын их, дээд сургууль, коллежийг өдөр, орой, эчнээгээр төгссөн, дипломын дээд, бакалавр, магистр, докторын зэргийн диплом болон түүнтэй адилтгах боловсролын баримт бичиг бүхий хүмүүсийг дээд боловсролтой гэнэ. | |
Менежер | Засгийн газар, аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотоод нэгжийн үйл ажиллагааг төлөвлөх, удирдан чиглүүлэх, зохицуулах, үнэлэх, бодлого, журам боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих ажлыг гүйцэтгэнэ. | |
Мэргэжилтэн | Шинжлэх ухаан,урлагийнонол, үзэлбаримтлалыгашиглах,эдгээрийг системчилсэн хэлбэрээр заан сургах буюу тус үйл ажиллагааны аливаа хослолыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. | |
Контор үйлчилгээний ажилтан | Таталган бичиж тэмдэглэл хөтлөх, бичгийн машинаар бичих, компьютер болон бичиг хэргийн бусад төхөөрөмжийг ажиллуулах, мэдээллийг компьютерт оруулах, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх, тоон мэдээллийг тэмдэглэх ба тооцоолон бодох, үйлдвэрлэл, тээврийн холбогдох тэмдэглэл хөтлөх, номын сан, мөнгөний гүйлгээ, холбоо, шуудангийн холбоотой ажлыг гүйцэтгэх, аялал жуулчлал зохион байгуулах, үйлчлүүлэгчийг мэдээллээр хангах, уулзалт товлох зэрэг ажил, үүрэг гүйцэтгэнэ. | |
Худалдаа, үйлчилгээний ажилтан | Аялал жуулчлал, гэр ахуйн ажил эрхлэх, нийтийн хоолоор үйлчлэх, хувь хүн асрах, гал түймрээс сэргийлэх, хамгаалах эсвэл бөөний ба жижиглэн худалдаа, бусад төстэй байгууллагад, тэрчлэн зах, мухлагаар, бараа таваар дэлгэн үзүүлэх, худалдаж борлуулахад холбогдсон хувийн болон хамгаалалтын шинжтэй үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. | |
Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжилтэн | Үр тариа, мод, бут, малын тэжээл ургуулах, зэрлэг жимс, ургамал түүх, ан амьтан үржүүлэх, харж хамгаалах, агнах, төрөл бүрийн амьтны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ашиглах, гэр бүлийнхээ хоол хүнсэнд зориулан загас үржүүлэх буюу барих, усны бусад төрөл зүйлийг өсгөж үржүүлнэ. Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан | |
Машин механизм, төхөөрөмжийн оператор, угсрагч | Уул уурхайн аж үйлдвэрийн бусад салбар тухайлбал металл боловсруулах, эрдэс, шил, керамик, мод, цаас болон химийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, ус цэвэрлэх, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тоног төхөөрөмжийг монтажлах, ажиллуулах, хянах зэрэг ажил, үүрэг гүйцэтгэнэ. | |
Энгийн ажил, мэргэжил | Олон нийтийн газар, гудамж талбайд буюу айл дамжиж бараа худалдаалах, гудамжинд төрөл бүрийн үйлчилгээ хийх, цэвэрлэгээ, угаалга хийх,индүүдэх, айлыноронгэр, зочидбуудал, албантасалгаа, болон бусад байрыг арчилж тордох, цонх, барилга, байшингийн бусад үйл ажиллагааг гүйцэтгэнэ | |
Зэвсэгт хүчний ажил, мэргэжил | Зэвсэгт хүчний ажил, мэргэжилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэдэг бүх ажил орно. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн нь цэргийн алба хаагч болон цэргийн анги байгууллагад гэрээгээр ажиллагчдаас бүрдэнэ. Энэ бие бүрэлдэхүүнд зэвсэгт хүчний жанжин штаб, ерөнхий зориулалтын болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлал, төрөл, мэргэжлийн цэргийн ба ар тал техникийн нэгтгэл, ангиуд, цэргийн сургууль, сургалт эрдэм шинжилгээ, соёл урлаг, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, аж ахуй, үйлчилгээний байгууллагуудад цэргийн алба хааж буй болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс багтана. | |
Гэр | Бүх төрлийн монгол гэр, цаатны урц хамаарна. | |
Байшин | Байшинд нэг болон олон өрөөтэй, дээвэртэй, гадуураа ханатай, сууринаас дээвэр хүртэл хананаас хуваагдсан талбай бүхий орон байр багтана. | |
Майхан | Бүх төрлийн майхныг энд багтана. | |
Түр оромж | Анхнаасаа хүн амьдрахад зориулж бариагүй эсвэл хүн амьдрахад засаж тохижуулан өөрчилсөн, хүн амьдарч байгаа түр оромжийг хамруулна. | |
Нүхэн сууц | Анхнаасаа хүн амьдрахад зориулж бариагүй эсвэл хүн амьдрахад засаж тохижуулан өөрчилсөн, хүн амьдарч байгаа нүхэн сууцыг хамруулна. | |
Бусад сууц | Дээрх сууцны төрлөөс бусад сууцны төрлийг хамруулна. | |
Төвлөрсөн систем | Улсын цахилгаан болон усан станцаас цахилгаан хэрэглэж байвал тухайн сууцыг төвлөрсөн системтэй гэж үзнэ. Төвлөрсөн цахилгаан станцад холбогдсон дэд станцыг төвлөрсөн гэж үзнэ. | |
Дизель станц | Тухайн орон нутгийн хувьд бие даасан дизель станцтай холбогдсон болон цахилгааны сүлжээтэй холбогдсон орон сууцыг хамруулна. | |
Сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж | Нар, салхины эрчим хүчийг хуримтлуулан цахилгаан эрчим хүч бий болгодог төхөөрөмжийг хамруулна. | |
Бага оврын цахилгаан үүсгүүр | Тухайн өрх нэг болон хэсэг өрхийн хэрэгцээг хангах зорилгоор шатах болон бусад материалаар ажилладаг бага оврын мотор, цахилгаан үүсгүүрийг хамруулна. | |
Төвлөрсөн ус түгээх систем | Улсын болон тухайн орон нутгийн усан хангамжийн төвлөрсөн системээс бие даасан тохилог сууц, сууцны тусдаа байшин, орон сууцны байшин, нийтийн эзэмшлийн бусад байранд төвлөрсөн байдлаар ус түгээж байгаа усны системийг хэлнэ. | |
Төвлөрсөн системд холбогдсон ус түгээх байр | Хот суурин газрын гэр хорооллын төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон ус түгээх байр орно. | |
Хамгаалагдсан худаг | Зураг төслийн дагуу баригдсан мотор буюу бусад төхөөрөмжөөр усаа шууд авдаг, дээгүүрээ байгууламжтай, эрүүл ахуйн бүс тогтоож хашсан, хамгаалалтад байдаг, мал амьтан орох боломжгүй худгийг хамруулна. Үүнд өрөмдмөл гүний худаг орно. Хамгаалагдсан булаг, шанд Тусгай хамгаалалтад байдаг, засаж тохижуулсан, хашиж хамгаалсан, мал, амьтан орох боломжгүй булаг, шандыг хамгаалагдсан гэж үзнэ. | |
Цэвэршүүлэн савласан ус | Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авч, стандартад нийцүүлэн, цэвэршүүлэн савласан ундны зориулалтаар бэлтгэгдсэн усыг хэлнэ. | |
Төвлөрсөн системд холбогдоогүй ус түгээх байр | Эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн зориулалтын авто машинаар ус түгээх байрт зөөвөрлөн түгээдэг байр багтана. Зөөврийн ус Эрх бүхий байгууллага, хувийн аж ахуйн нэгж, иргэд хувиараа машин болон ердийн хөсгөөр айл өрхөд шууд зөөвөрлөн түгээдэг бол энд орно | |
Гол, мөрөн, нуур, хамгаалагдаагүй худаг, булаг, шанд | Иргэд өөрсдөө ухаж гаргасан, хамгаалалтгүй уурхайн худаг, булаг, шанд орно. Мөн гол, мөрөн, нуур, бороо, цасны болон тогтоол усыг хамруулна. |
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
NSO | ҮСХ | Баримтжуулалт |