Монгол улс - ЖСХС 2017
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-GBV-2017 |
Он | 2017 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Түнш | Швейцарийн хөгжлийн агентлаг - ШХА - Санхүүжилт хийсэн НҮБ-ийн Хүн амын сан - НҮБХАС - Санхүүжилт хийсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 24, 2018 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 24, 2018 |
Хуудасын тоо | 288196 |
Татагдсан тоо | 8106 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-GBV-2017 |
Ерөнхий мэдээлэл
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг юм. Хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Энэ нь бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд амь насаа алдахад хүргэдэг байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, шалтгаан, үр дагавар, чиг хандлага, онцлогийн талаарх ойлголт улс орнуудад хомс байгаа нь уг асуудлыг шийдэх хүчин чармайлтад саад бэрхшээлийг учруулсаар байна. Өнөөг хүртэл Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байсан нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, нотолгоог гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байсан юм. Тоо мэдээ, мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотойгоор Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газар жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх төслийг санаачилж, 2016 онд уг төслийг хэрэгжүүлэхээр Щвейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБХАС-гийн техник, санхүүгийн дэмжлэгт үндэслэн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний судалгааг зохион байгууллаа. Энэ судалгаа нь Монгол Улсад уг сэдвээр хийсэн тоон болон чанарын анхны томоохон хэмжээний судалгаа юм.Судалгааны зорилго
“Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдэвт үндэсний хэмжээний судалгаа нь тоон болон чанарын гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд тоон судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ба эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн олон улсын судалгааны аргачлалыг, чанарын судалгаанд бусад орнуудын аргачлалыг авч ашиглав. Тоон болон чанарын судалгаа нь судалгааны үр дүнг харилцан нягтлах, баталгаажуулах зорилготой байлаа.
Үндсэн зорилт:
• Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн төрөл бүрийн хэлбэрүүд, тэдгээрийн тархалтын талаарх мэдээллийг ДЭМБын аргачлалыг ашиглан дэлхий дахинд хийсэн бусад судалгаатай харьцуулахуйц байдлаар гарган авах (мөн НҮБ-аас гаргасан эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх шалгуур үзүүлэлтүүд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын 5.2.1 болон 5.2.2 дахь үзүүлэлтийг тооцох),
• Хамтрагчийн үйлдсэн хүчирхийлэл нь эмэгтэйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй байдал, түүнчлэн ямар үр дагавартайг үнэлж тооцох,1
• Эмэгтэйчүүдийг хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллээс хамгаалах/эрсдэлд оруулж байгаа/болзошгүй хүчин зүйлсийг судлах,
• Эмэгтэйчүүдэд хамтрагчаас нь учруулж буй хүчирхийллийг даван туулахад ашиглаж буй арга стратеги, үйлчилгээнүүдийг тодорхойлж, харьцуулах. Судалгаагаар эмэгтэйчүүдийн өнөөгийн болон өмнөх хамтрагчдын зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийллийн мэдээллийг цуглуулахад голлон анхаарсан ч, хамтрагчийн зүгээс үйлдсэн сэтгэл зүйн хүчирхийлэл, хамтрагч бус бусад этгээдийн зүгээс үйлдсэн бие махбод, бэлгийн хүчирхийлэл түүний дотор 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдлыг судлав. Эдгээр мэдээллийг Монгол Улсад үндэсний болон бүс нутгийн түвшинд хот, хөдөөд насны бүлэг, боловсролын түвшин, нийгэм, эдийн засгийн статусаар ангилан цуглуулав.
household, only woman household member
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Швейцарийн хөгжлийн агентлаг | ШХА | Санхүүжилт хийсэн |
НҮБ-ийн Хүн амын сан | НҮБХАС | Санхүүжилт хийсэн |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
National Statistical Office | NSO | Documentation study |
DDI-MNG-NSO-GBV-2017