Монгол улс - ЖСХС 2017
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-GBV-2017 |
Он | 2017 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Түнш | Швейцарийн хөгжлийн агентлаг - ШХА - Санхүүжилт хийсэн НҮБ-ийн Хүн амын сан - НҮБХАС - Санхүүжилт хийсэн |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 24, 2018 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 24, 2018 |
Хуудасын тоо | 279938 |
Татагдсан тоо | 7968 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Түүврийн дизайн Судалгааны түүврийн дизайныг Үндэсний статистикийн хорооны Шинжилгээ судалгаа, түүврийн алба боловсруулав. Судалгаанд олон шатлалт түүврийн стратегийг ашигласан бөгөөд эхлээд зорилтот түүврийн хэмжээг 7145 өрх байхаар тооцож байв. Гэвч судалгаа нь маш эмзэг асуудлыг хөндөж байгаа учраас судалгаанд оролцогч нэгж хариулахгүй байх түвшинг хамгийн бага буюу 10.0 хувь байхаар тооцож түүврийн хэмжээг 7860 болгож нэмэгдүүлэв. Үндэсний түвшинд бодит тооцоо хийх зорилгоор түүврийн хэмжээг тогтоосон бөгөөaд ингэхдээ харьцангуй алдааны түвшинг хот, хөдөөд 10.0 хувь, аймагт 20.0 хувийн хязгаараас хэтрэхгүй байхаар тооцоолов. Судалгааны түүвэрт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийг хамруулж, түүврийн анхан шатны нэгж /ТАШН/ буюу кластераар нийслэлд дүүргийн хорооны хэсгүүд, аймагт засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийг сонгов. Судалгаагаар Улаанбаатар хотын 104 хэсэг, аймгийн 420 баг, нийт 524 нэгжид мэдээлэл цуглуулж, нэг нэгжээс 15 өрхийг сонгож судалгаанд хамруулав.
Түүврийн бүлэг Хүн амыг нийт 29 бүлэгт хуваасан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг тус бүр нэг бүлэг, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүргүүдийг нэгтгэн нэг бүлэг болгов.
1 дүгээр үе шат - ТАШН-ийн сонголт 21 аймаг тус бүрээс 20 ТАШН (нийт 420) болон Улаанбаатар хотын дүүрэг бүрээс 13 ТАШН (нийт 104) сонгогдсон. Түүврийн бүлэг бүрээс сонгох ТАШН-ийн тоог тогтоохдоо пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглав.
2 дугаар үе шат - Өрхийн сонголт ТАШН-ийг сонгосны дараа ТАШН тус бүр дэх өрхийн жагсаалтыг гаргаж, системчилсэн түүврийн аргыг ашиглан ТАШН тус бүрээс 15 өрхийг сонголоо.
3 дугаар үе шат - Өрх тус бүрээс зөвхөн нэг эмэгтэй ярилцлага өгөхөөрсонгогдов Судалгаанд 15-64 настай, тухайн өрхөд амьдардаг (тухайн өрхөд 4 долоон хоногоос дээш хугацаагаар амьдарсан) эсвэл 7 хоногийн 5 шөнийг тухайн өрхөд өнгөрүүлсэн эмэгтэйчүүдийг хамруулна. Өрхөд судалгааны шалгуурыг хангасан 1-ээс олон эмэгтэй байгаа тохиолдолд Кишийн хүснэгтийн аргыг ашиглан судалгаанд хамрагдах эмэгтэйг сонгож авсан