Монгол - XAOCT 2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-PHC-2020-v2.0 |
Он | 2020 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 10, 2021 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 25, 2021 |
Хуудасын тоо | 37573 |
Татагдсан тоо | 14799 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2020-01 | 2020-12 | N/A |
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ
Улсын Их Хурлын 2017 оны 76 дугаар тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн 00 /тэг тэг/ цагаар тогтоосны дагуу зохион байгуулж явуулсан.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогыг хосолмол аргаар буюу 10 хувийг уламжлалт цаасан асуулгаар 90 хувийг бүртгэлд суурилсан аргаар буюу ХАӨМС-д суурилан мэдээллийг тархаасан. Иймээс ХАӨМС нь ХАОСТ-ын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон. ХАӨМС-г уламжлалт тооллогод зориулсан 10 хувийн түүврийг сонгох, сонгогдсон өрхүүдийг тоолох үед тухайн өрх, орон сууцанд хэдэн хүн хаана тоологдохыг тодорхойлж, тоолох үеийн төлөвлөлт, зохион байгуулалтыг хамгийн сүүлийн байдлаар дахин төлөвлөх, эцэслэн хянах, тоолох ажлыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсан юм.
Хүн ам, өрхийн бүртгэлийг төлөвлөсний дагуу 2019 оны туршид бүх айл өрхөөр орж мэдээллийг цуглуулсан. Ингэхдээ баг, хорооны засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар биеэр очиж, 6 сар (183 хоног) ба түүнээс дээш хугацаагаар оршин суугаа, 6 сар хүрэхгүй хугацаагаар суугаа ч бүртгэл хийх үеэр байгаа өрх, хүн амыг тэдний амьдарч буй орон сууцны хамт ХАӨБД маягтаар бүртгэсэн.
Тооллогын улсын комиссын 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 01 тоот тогтоолоор баталсан Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулж явуулах тооллогын улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөнд тусгагдсан төрийн байгууллагуудаас шаардлагатай сангуудыг 2019 оны 9 сараас эхлэн албан бичгээр хүсэлтээ тавьж авсан. Үүнд: ГХЯ, ХХЕГ, ЭМЯ, ЭМХТ, СЭМҮТ, ХӨСҮТ, БХБЯ, ЦЕГ, ГЗБГЗЗГ, УБЕГ, ХНХЯ, НДЕГ, НХЕГ, ГБХЗХГ, ЗТХЯ, БСШУСЯ, БХЯ, ШШГЕГ, ГИХГ, ТАЗ, УУХҮЯ зэрэг 21 байгууллагын 50 төрлийн мэдээллийн санг авч доторх үзүүлэлт, ангиллыг ХАӨМС-тай ижил болгож хавсралт 5-д заасны дагуу засварласан.
Тооллогын комисс, түр товчоод анхан шатны нэгжид хүрч, тэнд ажиллаж байгаа тоологч, шалгагч нарын ажилтай танилцан, ажил үүргээ гүйцэтгэсэн эсэхийг шалгах, удирдан чиглүүлэх, заавар зөвлөгөө өгч, төв суурин газрын тоологч нар ажлын явцаа өдөр бүр тайлагнах, хүндрэлтэй асуудлаа хэлэлцэж тохирох, хөдөө орон нутагт шалгагчтай уулзаж заавар зөвлөгөө авахаар зохион байгуулж байв.
Тооллогын өдрүүдэд бүх шатны түр товчоодод шуурхай жижүүр өдөр бүрийн 8- 22 цаг хүртэл ажиллаж, иргэдийн асуултад хариулт өгч асуудлыг тухай бүр шийдвэрлэж байсан. Ялангуяа, шалгагч нар тоологч нарын тоолсон өрхөөр орж, тооллогын хамрагдалтыг шалгаж байсан нь тоологч нар ажлаа чанартай хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.