Монгол - XAOCT 2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-PHC-2020-v2.0 |
Он | 2020 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 10, 2021 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 25, 2021 |
Хуудасын тоо | 37577 |
Татагдсан тоо | 14799 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
МЭДЭЭЛЭЛ БОЛОВСРУУЛАЛТ
Мэдээллийг кодлох, шивэх, засварлах
Тооллогын материал хүлээн авагч, мэдээлэл шивэх операторч кодлогчоор ажиллах нийт 51 хүнийг боловсролын түвшин, компьютер дээр ажиллах чадвар, эрүүл мэндийн байдал, ээлжээр ажиллаж чадах эсэх зэрэг шалгуур дээр үндэслэн сонгож, 2020 оны 1-р сард сургалтад хамруулсан. Сургалтыг хоёр үе шаттай зохион явуулсан. Эхний шатны сургалтыг 2020 оны 1-р сарын сүүлээр 3 өдөр хийж, энэ сургалтад тооллогын асуулгын хуудас, урьдчилсан дүн, тооллогын баримт, материал, хоорондоо уялдаа холбоотой үзүүлэлтүүдэд логик шалгалт хийх, хөдөлмөр эрхэлдэг хүн амын эрхэлдэг ажил, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн асуултуудын хариултыг кодлох, засварлах зэрэг олон сэдвүүдийг тусгасан.
Хоёр дахь шатны сургалтаар тооллогын материалыг боловсруулахад бэлтгэх, кодлох, мэдээлэл оруулах, шалгаж, засварлах программуудыг ашиглаж сурах зэрэг асуудлуудыг хамруулсан. Хоёр дахь шатны сургалтын дараа материал хүлээн авах, кодлох, шалгах, мэдээлэл оруулах, засварлах ажлыг хийж, дадлагажуулсан.
Операторуудын шивэлтийн программ болон ахлагчийн шалгах программыг CSPro программ дээр боловсруулж, шивэлтийн бүх мэдээллийг сервер компьютерт хадгалж байсан . Мөн ахлагч нарт зориулж тоологчийн материал хуваарилах веб систем, кодлогч нарт зориулж ангилал, кодын хайлтын веб хуудас болон тооллогын шивэлтийн явцын үр дүнг харах дашбоард веб хуудас хөгжүүлсэн болно.
Кодлогч, шивэлтийн операторууд мэдээлэл шивэх программ дээр ажиллаж, шивэлт дууссаны дараа программын аргаар шалгасан. Программын аргаар үндсэн болон давтан шивэлтийн хоорондын алдаа болон зөрүүтэй байдлыг гаргасан. Программын шалгалтын дараа гар аргаар шалгалт хийж, үндсэн болон давтан шивэлтийн асуулгын зөв хариултыг бичин ахин программаар шалгалт хийж, дууссаны дараа дахин гараар шалгах замаар мэдээллийг боловсруулж дуусгасан.