Монгол - БОСТ_2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-PHC1-2020-v2.0 |
Он | 2020 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 25, 2021 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 25, 2021 |
Хуудасын тоо | 32286 |
Татагдсан тоо | 9304 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2020-01 | 2020-12 | N/A |
МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ
Байшин, орон сууцны тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тооллогын хүрээг тодорхойлох, тоологчийн ачааллыг жигд хуваарилах, тоолох үед сууц орхигдуулахгүй, давхардуулахгүй байх тооллогын үеийн төлөвлөлт зохион байгуулалт хийх зорилгоор сонгогдсон нэгжийн нутаг дэвсгэрт байгаа сууцаас хүн байнга амьдардаг сууцуудыг тодорхойлох урьдчилсан бүртгэлийг сум, дүүргийн тооллогын түр товчоо өөрийн харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд Collector for ArcGIS Desktop программ ашиглан бүртгэж хөтөлсөн. Урьдчилсан бүртгэлийн зураглалыг “Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар”-аас шинэчлэн боловсруулсан “Хаягийн зураг”-т үндэслэж гаргасан ба зурагт хаяг, нэгж талбар, барилга, байшингийн зураглал дүрслэгдсэн.
“Хаягийн зураг”-т дүрслэгдсэн сууцыг нийтийн зориулалттай орон сууцны байшин, орон сууцнаас бусад төрлийн сууц, зуслангийн сууц, сууцны бус байшин, барилга гэсэн үндсэн 4 ангиллаар ангилан ялгаж, “Хаягийн зураг”-т дүрслэгдээгүй буюу шинээр баригдсан сууц, гэр сууц зэргийг зурагт нэмж тэмдэглэх байдлаар урьдчилсан бүртгэлийг хийж байшин, орон сууцны тооллогоор тоологдох нийт сууцны хүрээг урьдчилсан байдлаар гаргасан.
Тоологдох сууцны нийт тоог гаргахдаа хүн байнга амьдардаг сууцаар, тоологчид мэдээлэл болгох үүднээс дээрхээс бусад сууц, барилгыг өнгөөр ялган гаргаж тоологчийн газрын зурагт оруулав.
Урьдчилсан бүртгэлийн үр дүнд үүссэн газрын зургийг тооллогын асуулгатай холбон тоологч тус бүрээр нутаг дэвсгэрийг хуваарилан тооллого явуулах зөөврийн төхөөрөмж (таблет)-д суулган тооллогын мэдээллийг цуглуулсан. Тоологч интернэтгүй орчинд тооллогын мэдээллийг цуглуулж, заасан хугацаанд түр товчооны байранд очиж интернэтэд холбогдон цуглуулсан мэдээллээ төв серверт дамжуулж, тооллогын явцын мэдээллийг цаг тухай бүр мэдээлж байв.
Түүнчлэн, тооллогын явцын мэдээллийг хянах цахим хяналтын программыг ArcGIS Online программаар боловсруулсан. Цахим хяналтын программаар орон зайн төвшинд болон хүснэгт хэлбэрээр мэдээллийг гаргаж хянасан.
Collector for ArcGIS программ нь сууцны төрлөөс хамааран цэг, полигон (өнцөг бүхий дүрс)-оор ялган ангилах, тухайн сууцны байршлыг орон зайн төвшинд тодорхойлох, онлайнаар хянах зэрэг олон давуу талуудтай байв. Түүнчлэн тоологч мэдээлэл цуглуулалтаар явж байх үед гар зураг дүрслэгдээгүй хүн байнга амьдардаг сууцыг нэмж оруулах боломжоор хангаж өгсөн.
Тооллогын мэдээллийг цуглуулахдаа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас хаягжуулалтын шинэчилсэн аргачлалын дагуу хийгдсэн хаягийн зургийг суурь болгон сууцны зориулалттай бүх байшин, орон сууцыг тоолсон.
Тоологч тооллогын үндсэн нэгжүүд болох бүх төрлийн гэр, сууцны тусдаа байшин, бие даасан тохилог сууц, нийтийн байрны мэдээллийг тухайн сууцанд амьдарч буй өрхийн сууцны талаарх мэдээллийг өгөх чадвартай аль нэг гишүүнээс асууж тоолсон бол нийтийн зориулалттай орон сууцны байшингийн мэдээллийг тухайн сууцыг хариуцан ажилладаг орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, сууц өмчлөгчдийн холбооноос асууж тоолсон.