Монгол - БОСТ_2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-PHC1-2020-v2.0 |
Он | 2020 |
Улс | Монгол |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jun 25, 2021 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 25, 2021 |
Хуудасын тоо | 32283 |
Татагдсан тоо | 9304 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Мэдээлэл боловсруулалт
“Статистикийн тухай” хууль, “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хууль, статистикийн салбарын мэдээллийн аюулгүй байдлын журам, тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг хэрэглэгчдэд ашиглуулах түр журам зэрэг баримт бичгүүд нь тооллогын мэдээлэл боловсруулах эрх зүйн үндсийг бүрдүүлдэг.
Байшин, орон сууцны тооллогын мэдээлэл цуглуулалтад олон улсын газар зүйн мэдээллийн системийн программ хангамж нийлүүлэгч ESRI компанийн судалгаанд зориулагдсан Collector for ArcGIS болон Survey123 программуудыг хослуулан ашигласан.
Collector for ArcGIS Desktop программаар баг, хорооны түр товчоо нь тооллого явагдахаас өмнө тооллогод хамрагдах нэгжийн хаягийн зурагт дүрслэгдсэн бүх барилга, объектыг сууцны зориулалттай, сууцны бус зориулалттай, мөн сууцны зориулалттай барилга, объектыг сууцны төрөл, мөн хүн байнга амьдардаг, улирлын чанартай амьдардаг гэж тус тус ангилсан. Хаягийн зурагт дүрслэгдсэн бүх барилга, объектыг ангилж бүртгэсний дараа хаягийн зурагт дүрслэгдээгүй сууцны зориулалттай барилгын полигон, гэр сууцны цэгийг хаягийн зурагт тэмдэглэж, мөн хүн байнга амьдардаг, улирлын чанартай амьдардаг гэж ангилсан. Тооллогод хамрагдах сууцны нэгжүүдийг ангилах, тооллогын хүрээг тодорхойлох, тоолох үед сууцыг орхигдуулахгүй, давхардуулахгүй байх, тооллогын үеийн төлөвлөлт зохион байгуулалт хийсэн. Энэхүү ажил нь мэдээлэл цуглуулалтын цаг хугацаа, зардлыг хэмнэсэн төдийгүй үндсэн тооллогын зохион байгуулалтыг сайжруулсан. Ингэснээр тооллого явуулах үндсэн хүрээ буюу хаягийн жагсаалт үүсгэсэн юм. Харин айл, өрх байнга амьдардаг сууц тоологчийг очиход эзгүй байгаа тохиолдолд тооллогын хугацаанд дахин тоологч очиж мэдээлэл цуглуулсан. Урьдчилсан бүртгэлийн хяналт мониторингийг аймаг, нийслэлээр хийж гүйцэтгүүлсэн.
Байшин, орон сууцны 2019 оны болон Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын бүхий л үе шатад эдгээр программ хангамжуудыг ашиглах боломжийг ESRI компани болон ESRI компанийн Монгол дахь дистрибьютер Монмап компани олгосон юм.
Тооллогын ажилд ESRI болон Монмап компанийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Тооллогын мэдээллийг таблет төхөөрөмжид суурилан цуглуулж байгаа учраас тооллогын мэдээлэл цуглуулах программд асуулт хоорондын уялдаа, үсрэлт, дээд, доод хязгаар зэрэг шалгалтын хэсгийг сайтар оруулж өгсөн нь тоологчийн алдаа гаргах эрсдэлийг бууруулж, тооллогын мэдээлэл нэгтгэх хугацааг багасгаж өгсөн.
Тооллогын мэдээлэл цуглуулалт явагдаж дууссаны дараа мэдээллийг шалгаж, тооллогын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, боловсруулахад статистикийн шинжилгээний SPSS 26 программ болон газар зүйн мэдээллийн системийн ArcGIS 10.5 программыг тус тус ашиглав.
Газарзүйн мэдээллийн системийн программуудыг мэдээлэл цуглуулалтад ашигласнаар тооллогын үр дүнг хэрэглэгчдэд илүү ойлгомжтой хүргэхээс гадна орон зайн төвшинд сэдэвчилсэн газрын зургууд, аппликейшн хийх боломж бүрдсэн.