Монгол улс - АХС 2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-LFS-2020-v1.0 |
Он | 2020 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Aug 10, 2021 |
Сүүлд шинэчилсэн огноо | Aug 10, 2021 |
Хуудасын тоо | 54912 |
Татагдсан тоо | 10667 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MNG-NSO-MN-LFS-2020-v1.0 |
Хувилбар
Хувилбар 1.0 2021-08-10
Ерөнхий мэдээлэл
АХС нь эдийн засаг, нийгмийн төлөвлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах албан ёсны хөдөлмөрийн статистикийг бий болгох зорилготой улсын болон нийслэл, аймгийн түвшинд төлөөлөх чадвартай судалгаа юм. АХС нь хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, тэдгээрт гарч буй өөрчлөлтийг богино хугацаанд тодорхойлох мэдээллийн гол эх үүсвэр бөгөөд дүн шинжилгээ хийхэд ашиглагдах ажиллах хүч, ажиллагчид, тэдгээрийн хөдөлмөрийн нөхцөл, зохистой хөдөлмөр эрхлэлт, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүд гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийн багцыг бий болгодог ач холбогдолтой.
Мөн АХС нь “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн 8-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих), 5-р зорилго (Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн, бүтээмжтэй ажил эрхлэлт, зохистой хөдөлмөрийг хөхүүлэн дэмжих)-ын хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийн анхдагч эх үүсвэр юм.
Ажиллах хүчний судалгаа нь 2006-2018 онуудад Олон улсын хөдөлмөрийн статистикчдын 13-р баг хурлын тогтоолоор 1982 онд батлагдсан “Эдийн засгийн идэвхтэй хүн ам, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл болон бүрэн бус хөдөлмөр эрхлэлтийн талаарх” ойлголт тодорхойлолт, аргачлалын дагуу явагдсан бол 2019 оноос эхлэн 2013 онд болсон ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолоор буюу олон улсад зөвшөөрөгдсөн шинэ ойлголт тодорхойлолт, аргачлал болох “Ажил, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн дутуу ашиглалт”-ын дагуу мэдээлэл цуглуулагдаж байна.
Өрх, өрхийн гишүүд
Хүрээ
Судалгаанд Монгол Улсын 2019 оны нийт өрх, хүн ам буюу ҮСХ-ны Хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрх, хүн амын жагсаалтыг түүврийн хүрээ болгон ашигласан. Мөн баг, хорооны түвшинд 15 ба түүнээс дээш насны хүн амыг нэмэлт мэдээлэл болгон авсан. Судалгаа нь өрхөд суурилсан судалгаа бөгөөд цэргийн хуаран, дотуур байр, засан хүмүүжүүлэх газар, сүм хийд болон нийтийн байранд түр амьдрагчид, байнгын орон гэргүй хүн амыг хамруулахгүй болно. Өрхийн ам бүлийн тоонд тухайн өрхөд 6 сараас илүү хугацаагаар эзгүй байгаа (хугацаат цэргийн албан хаагч, оюутан сурагчид, гадаадад ажиллаж амьдарч байгаа болон цагдан хоригдож байгаа) хүнийг өрхийн гишүүнд тооцохгүй.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний статистикийн хороо | ҮСХ | УИХ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-NSO-MN-LFS-2020-v1.0