MNG - ӨНЭЗС 2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MON-HSES-2020-v1.0 |
Он | 2020 - 2021 |
Улс | MNG |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 15, 2022 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 15, 2022 |
Хуудасын тоо | 48214 |
Татагдсан тоо | 6149 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2020-01-01 | 2021-01-01 | ??? ??? |
Хугацааны үе
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2020-01-01 | ??? ??? |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Face-to-face [f2f]
Мэдээлэл цуглуулах ажилтан: Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтан нь ҮСХ-оос тусгайлан зохион байгуулсан сургалтанд хамрагдаж судалгааны асуулгыг хэрхэн цуглуулах арга аргачлал, ойлголт, мэдээлэл цуглуулах техник, технологийн чадвар эзэмшиж, шалгалтанд тэнцэж сонгогдсон гэрээт ажилтан байна. 2020 оны судалгаанд мэдээлэл цуглуулах үүрэг бүхий 22 ахлагч, 3 хянагч, 95 судлаач ажилласан.
Мэдээлэл цуглуулах урсгал: Судалгааны ажилтан болох судлаач нь сонгогдсон өрхүүдээр орж ярилцлага хийх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх замаар Улаанбаатар хот, аймгийн төвийн өрхүүдэд сарын туршид хамгийн багадаа 3 удаа, сумын төв хөдөөд 1-ээс 2 удаа очиж мэдээллээ цуглуулж авсан. Түүнчлэн зарим үед Ковид-19-ийн тархалт болон хөл хорионоос шалтгаалан судлаачид нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээллээ цуглуулах боломжгүй байсан тул утсаар мэдээллийг цуглуулах чиглэл, заавар зөвлөмжийг судлаачиддаа өгөн ажилласан. Судлаач мэдээллийг Үндэсний статистикийн хорооны судлаачийн мэдээлэл байрших серверт сарын бүрийн 2/3 дотор, нийслэл/аймгийн статистикийн хэлтэс/ газар Үндэсний статистикийн хорооны ахлагчийн мэдээлэл байрших серверт сар бүрийн 5/8-ны дотор дамжуулсан.