MNG - ӨНЭЗС 2020
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MON-HSES-2020-v1.0 |
Он | 2020 - 2021 |
Улс | MNG |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - ҮСХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Nov 15, 2022 |
Сүүлд шинэчилсэн огноо | Nov 15, 2022 |
Хуудасын тоо | 51175 |
Татагдсан тоо | 6557 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
ӨНЭЗС-ны түүвэр нь улс, бүс, хот, хөдөө, суурьшил, аймгийг төлөөлөх чадвартай. Нийт 320 сум 9 дүүргийн 16488 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулсан.
Түүврийн хэлбэлзэл
?????????? ?????? ????? ???? ??? ???? ???????? ???????????? ??????? ???, ?? ?????? ?????????? ???? ?????????? ????????? ?????????? ???????? ????? ?????? ?????????
Хамралтын түвшин
Судалгаанд 2020 онд 16488 өрх хамрагдахаас 16460 өрх хамрагдсан ба хамралтын түвшин 99.8 хувь байна.
Түүврийн жин
Түүврийн зохиомж
Судалгаанд Улаанбаатар, аймгийн төв, сумын төв, хөдөө нутаг гэсэн дөрвөн суурьшлын бүсийг ашиглан өрхийн сонголтыг хоёр шатат магадлалт түүврийн аргаар хийсэн. Эхний шатанд түүврийн анхан шатны нэгжийг (ТАШН) хэмжээнд нь пропорциональ тэгш хуваарилалтын аргаар сонгосон. Хоёр дахь шатанд ТАШН-ээс өрхүүдийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон.
Судалгааны ТАШН нь Улаанбаатар хотод хэсэг, аймгийн төв, сумын төв, хөдөө нутагт баг байна.
Улаанбаатар хотод:
- Улаанбаатар хотын нийт хэсгээс 360 ТАШН-ийг
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Аймгийн төвд:
- Аймгийн төв тус бүрт 12 ТАШН, өрхийн тооноос харгалзан, Дархан-Уул 36 ТАШН, Орхонд 60 ТАШН сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 10 өрх сонгосон.
Сумын төв, хөдөө нутагт:
- Аймаг тус бүрийн 48 баг ба өрхийн тооноос харгалзан, Өвөрхангай, Хөвсгөл аймагт 60 баг, Говьсүмбэр, Дархан-уул аймагт 24 багийг сонгосон.
- Сонгогдсон ТАШН тус бүрээс 8 өрх сонгосон.
Судалгааны боловсруулалт хийхдээ түүврийн жин ашигласан. Уг жинг түүврийн стратегийг ашиглан сонголтын магадлалтай нь урвуугаар авч өрх бүрд оноолоо.