Монгол улс - ЦАС 2023
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2023-v0.1 |
Он | 2023 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Dec 11, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | Dec 11, 2024 |
Хуудасын тоо | 1807 |
Татагдсан тоо | 294 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
DDI-MN-NSO-TUS-2023-v0.1 |
Хувилбар
Хувилбарын тайлбарХувилбар 1.0
Ерөнхий мэдээлэл
Цаг ашиглалтын судалгаа (ЦАС) нь хүн амын амьдралын хэв маягаас гадна эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, өрх гэрт оруулж байгаа хувь нэмрийг тодорхойлоход ашиглагддаг мэдээллийн чухал эх үүсвэрүүдийн нэг юм. Дэлхийн 85 улс орон 1966 оноос хойш ЦАС-г зохион байгуулж ирсэн бөгөөд 2000 оноос хойш уг судалгааг тогтмол явуулдаг улс орны тоо жилээс жилд нэмэгдэж байна.ЦАГ АШИГЛАЛТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА
Монгол Улсын “Статистикийн тухай” хуульд Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)-г дөрвөн жилд нэг удаа, улирлаар зохион байгуулан явуулж байхыг хуульчилсны дагуу тав дахь удаагийн Цаг ашиглалтын судалгааг 2023 онд зохион байгуулсан. Судалгаанд 23394 өрхийг хамруулж, улирал бүрийн онцлогийг харуулах зорилготойгоор сар бүр мэдээлэл цуглуулж, үр дүнг үндэсний болон бүсийн түвшинд мөн суурьшлаар тооцон гаргалаа.
Түүнчлэн уг судалгаа нь Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын "5.4.1 Цалин хөлсгүй гэрийн ажил, асрах ажилд зарцуулсан цаг" үзүүлэлтийг тооцож, ТХЗ-ын хэрэгжилт, явцыг үнэлэх бололцоог олгож байна. Мөн хөлсгүй хөдөлмөрт өрхийн гишүүдийн зарцуулж байгаа цагийг тодорхойлж өрхийн түвшинд бий болж байгаа нэмэгдэл өртгийг тооцох, үндэсний тооцооны систем (ҮТС)-д шаардлагатай тоо мэдээллийг гаргах мэдээллийн эх үүсвэрүүдийн нэг нь Цаг ашиглалтын судалгаа юм.
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Цаг ашиглалтын судалгаа нь өрхийн түвшинд зах зээлийн бус үйл ажиллагаанд зарцуулж байгаа цагийг тооцож үнэлэх зорилготой ба дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:
-Хүн амын амьдралын хэв маяг, түүнд гарч буй өөрчлөлтийг судлах, амьдралын чанарын талаарх мэдээллийг бий болгох, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг сайжруулахад шаардагдах мэдээллийг бүрдүүлэх;
-ТХЗ-ын хэрэгжилтийг хянах, ялангуяа эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийн талаарх мэдээлэл, нийгэмд гүйцэтгэж буй үүргийг тодорхойлох мэдээллийг бүрдүүлэх;
-Бодлого боловсруулахад хэрэгцээтэй тоон мэдээллийг бий болгох;
өрх, өрхийн 12, түүнээс дээш насны өрхийн гишүүд
Ажиглалтын хүрээ
Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 23,394 өрхийг судалгаанд хамруулж бүсийн хувьд квадрат язгуурын аргаар, судалгааны бүлэг буюу аймаг, дүүргийн хувьд зохион байгуулалтыг харгалзан тэнцүү хуваарилалтыг хийж гүйцэтгэхээр тооцсон.Монгол улс
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний Статистикийн Хороо |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Үндэсний Статистикийн Хороо | ҮСХ | Улсын Их Хурал |