Монгол улс - ЦАС 2023
Судалгааны дугаар | DDI-MN-NSO-TUS-2023-v0.1 |
Он | 2023 |
Улс | Монгол улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Dec 11, 2024 |
Сүүлд шинэчилсэн огноо | Dec 11, 2024 |
Хуудасын тоо | 1808 |
Татагдсан тоо | 294 |
Түүвэрлэлт
Түүвэрлэлт
Цаг ашиглалтын судалгаа нь өрхөд суурилсан судалгаа тул түүврийн нэгж нь өрх юм. Хүн амын цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг үндэсний түвшинд, үүний дотор хот, хөдөө, бүсээр (Баруун, Хангай, Төв, Зүүн, Улаанбаатар) тооцооход хангалттай төлөөлөлтэй байхаар түүврийн хэмжээг тогтоосон. Улсын хэмжээнд 23,394 өрхийг судалгаанд хамруулж бүсийн хувьд квадрат язгуурын аргаар, судалгааны бүлэг буюу аймаг, дүүргийн хувьд зохион байгуулалтыг харгалзан тэнцүү хуваарилалтыг хийж гүйцэтгэхээр тооцсон.
Түүврийг үндсэн 2 үе шаттай хийсэн бөгөөд сүүлийн нэмэлт шатанд сонгогдсон өрхөөс судалгаанд оролцох боломжтой 12, түүнээс дээш насны нэг гишүүнийг санамсаргүйгээр сонгосон (зөвхөн Улаанбаатар, аймгийн төв, сумын төвийн түвшинд). Эхний үе шатанд үүсгэсэн судалгааны бүлгийн нийт баг, хэсгийн жагсаалтаас харгалзах тооны түүврийн анхан шатны нэгж буюу кластеруудыг хэмжээнд нь пропорциональ магадлалт түүврийн аргыг ашиглан сонголтыг хийсэн. Энд судалгааны ТАШН-ээр аймаг, дүүргийн баг, хэсгийг сонгосон. Хоёрдугаар шатанд сонгогдсон ТАШН-ийн өрхийн жагсаалтыг холбогдох мэдээллийн хамт бэлтгүүлэн хүлээн авч, энгийн санамсаргүй/систем түүврийн аргыг ашиглан кластер бүрээс 90 (Улаанбаатар, аймгийн төв, сумын төв) болон 28 (хөдөө) өрхийг сонгосон. Улаанбаатар, аймгийн төв, сумын төвийн түвшинд сонгогдсон өрхийн 12, түүнээс дээш насны судалгаанд хамрагдах боломжтой иргэдээс Кишийн аргыг ашиглан нэг гишүүнийг сонгож судалгаанд хамруулсан.