Монгол Улс - XAOCT 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-PHC-2000-v1.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Санхүүгийн дэмжлэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүгийн болон техникийн ту |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 12, 2020 |
Хуудасын тоо | 114224 |
Татагдсан тоо | 29632 |
Суурьшил
(P07_RESIDENCE)
Файл: person
Файл: person
Ерөнхий мэдээлэл
Төрөл:
Салангид Талбарын төрөл: numeric Өргөн: 1 Аравтын бутархай: 0 Хүрээ: 1-3 Хүчингүй: 9 | Тохиолдлууд: 2442717 Хүчингүй: 0 Хамгийн бага: 1 Хамгийн их: 3 |
Монгол Улсад байнга оршин суудаг хүн:Тооллого явагдах үед Монгол Улсад байнга оршин суудаг хүн ам, өөрөөр хэлбэл байнга оршин суугч болон түр эзгүй хүн. (энд гадаадад зургаагаас дээш сараар амьдарч байгаа зарим хүмүүсийг түр эзгүй гэж оруулсан)
Байнга оршин суугч:Тухайн үеийн байнга оршин суугаа газартаа 6 сар,түүнээс дээш хугацаагаар амьдарсан, эсвэл 6 сар,түүнээс дээш хугацаагаар амьдрах хүн
Түр эзгүй хүн: Байнга оршин суудаг газраасаа өөр газарт 6 сараас илүүгүй хугацаагаар явсан хүн
Түр суугаа хүн: Тухайн өрхөд (засаг захиргааны нэгж) 6 сар,түүнээс бага хугацаагаар амьдарч байгаа хүн

Тооллогод хамрагдсан бүх хүмүүс хариулна.
Өрхийн бүх гишүүд
Ангилалууд
Утга | Ангилал | Ажиглалтын тоо | |
---|---|---|---|
1 | Байнга | 2312012 | 94.6% |
2 | Түр эзгүй | 61481 | 2.5% |
3 | Түр суугаа | 69224 | 2.8% |
Warning: these figures indicate the number of cases found in the data file. They cannot be interpreted as summary statistics of the population of interest.
Асуулт болон зааврууд
Та энэ газар байнга оршин суудаг уу?
Тоолуулж байгаа хүнийг тооллогын хугацааны төв буюу 2000 оны 1-р сарын 4-өөс 5-нд шилжих шөнийн 24 цагийн байдлаар тухайн засаг захиргааны нэгжид 6 сараас доош хугацаагаар байгаа эсэхийг харгалзан байнга,түр эзгүй, түр сууж байгаа байдлаар нь аль тохирох кодыг дугуйлна. Засаг захиргааны нэгж гэдгийг аймаг сум, нийслэлд дүүрэг гэж үзнэ. Харин тухайн сум, дүүрэгт түр эзгүйгээр тоологдсон хүн тооллогын үед байгаа газартаа түр суугаагаар тоологдоно.
Хүний суурьшлыг тодорхойлохдоо тооллогын өмнөх өрх, хүн амын бүртгэлтэйгээ тоологч тулган шалгаж тухайн хүний суурьшлыг зөв нөхөхөд анхаарах хэрэгтэй.
а. “Байнга” хүн амд:
1. Тооллогын хугацааны төвийн байдлаар тухайн засаг захиргааныхаа нэгждээ 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүмүүс
2. Тооллогын хугацааны төвийн байдлаар тухайн засаг захиргааны нэгждээ 6 сараас доош хугацаагаар сууж байгаа ч цаашид 6 сараас дээш хугацаагаар оршин суух хүмүүс
3. Тооллогын өмнөх өрх, хүн амын бүртгэлд байнга суугаагаар бүртгэгдсэн боловч тооллогын үед өрхдөө байхгүй байгаа, өөр газарт тоологдохгүйгээр гэртээ буцаж ирэх дараах хүмүүсийн нэг адил байнга суугаагаар тоолно. Үүнд:
- ээлжийн ажилтай хүмүүс,
- харуул, манаа, жижүүр хийгчид,
- албан ажлаа хэд хэдэн хоногоор үргэжлүүлэн гүйцэтгэдэг (төмөр замчид,агаарын болон авто тээврийн ажиллагчид, шуудан хүргэгчид гэх мэт) хүмүүс
- замд буюу хээр яваа (түлээ түүх, мал хариулах, алдсан малаа хайж яваа, ан гөрөө хийж яваа гэх мэт) хүмүүс
- цэргийн цугларалт, хээрийн сургуульд яваа хүмүүс
- төрөх газарт байгаа хүүхэд, эхчүүд
- засаг захиргааны үндсэн нэгж буюу тухайн сум, дүүргийнхээ нутаг дэвсгэрт айлд байгаа хүмүүс
4. Тооллогын хугацааны төвийн өмнө- засаг захиргааныхаа үндсэн нэгжид байсан төвөөс хойш өөр газарт явсан хүнийг байнга суугчаар тоолно.Жишээ нь тоологч 1-р сарын 9-нд тооллогын ажлаар өрхөд ороход мөн сарын 6-нд өрхийн нэг гишүүн өөр аймаг руу 14 хоногийн хугацаагаар явсан байвал уг хүний гэрт нь байнгаар тоолно. Харин нөгөө очсон засаг захиргааны нэгжид тэр хүнийг тоолохгүй.
5. Байнга оршин суудаг газар нь тодорхойгүй хүмүүсийг (тэнэмэл хүмүүс зэрэг)Тооллогын үед байгаа газарт нь байнга суугчаар тоолно.
б. "Түр эзгүй" хүн амд
1. Тооллогын хугацааны төвын үед үндсэн засаг захиргааныхаа нэгжээс гадагш 6 сараас илүүгүй хугацаагаар явсан хүмүүсийг “Түр эзгүй” гэж үзнэ. Эдгээр хүмүүс нь тооллогын үед сууж байгаа газартаа “Түр суугаа” гэж тоологдох ёстой.
2. Тооллогын өмнөх өрх, хүн амын бүртгэлд байгаа эсхийг харгалзахгүй тооллогын үед гадаадад байгаа (гадаадад байгаа Монгол улсын дипламот төлөөлөгчийн газар,олон улсын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, тэдний гэр бүлийнхнээс бусад) хүмүүсийг хугацаа харгалзахгүйгээр “түр эзгүй” гэж тоолно.
Үүнд:
- гадаадад ажиллаж байгаа
- гадаадад суралцаж байгаа
- гадаадад албан болон хувийн журмаар яваа
В. " Түр суугаа " хүн амд
1. Тооллогын хугацааны товоос өмнө өөр засаг захиргааны нэгжээс ирж 6 сараас доош хугацаагаар сууж байгаа хүмүүсийг “Түр суугаа” гэж тоолно. Байнга оршин суудаг засаг захиргааны нэгждээ (нутаг дэвсгэртээ) “Түр эзгүй” гэж тоологдох хүмүүс тооллогын үед байгаа газартаа “Түр суугаа” гэж тоологдоно.
2. Хүн амыг тооллогод хамрагдсан байдлыг нисэх онгоц, галт тэрэг, авто тээврийн буудал болон шалгалт хийгдэж байгаа бусад цэгүүдэд шалгах явцад уг хүн тооллогод хамрагдаагүй нь нотлогдвол (“гэрчилгээгүй” бол) түүнийг түр суугаа гэж тоолно. Жишээлбэл Л.Бат гэдэг хүн Сүхбаатар аймагт байнга оршин
суудаг бөгөөд харин тооллогын хугацааны төв буюу 2000 оны 1-р сарын 4-өөс 5-нд шилжих шөнийн 24 цагаас өмнө томилолтоор Улаанбаатар хотод ирж зочид буудалд байрлаж байгаа нөхцөлд тоологч уг хүнийг тооллогод хамрагдсан гэрчилгээтэй эсэхийг шалгаж, гэрчилгээгүй бол уг хүнийг тоолж, тооллогын хуудасны 7-р асуултад “Түр суугаа” гэж нөхнө.
Түр эзгүй хүний түр сууж байгаа, түр сууж байгаа хүний байнга суудаг аймаг, нийслэл /улс/, сум, дүүрэг /хот/-ийн нэр.
Тооллогын хуудасны 7-р асуултад “Түр суугаа” гэж хариулсан хүний байнга оршин суудаг аймаг, нийслэл, сум, дүүргийн (гадаадаас ирсэн бол улс, хотын)нэрийг, “түр эзгүй” хүний түр суугаа аймаг, нийслэл, сум, дүүргийн (гадаадад байгаа хүний түр сууж байгаа улс, хотын) нэрийг бичиж, кодыг энэ зааврын Хавсралт-1 болон 5-аас харж болно.