Монгол Улс - XAOCT 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-PHC-2000-v1.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Санхүүгийн дэмжлэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүгийн болон техникийн ту |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 12, 2020 |
Хуудасын тоо | 115352 |
Татагдсан тоо | 29759 |
Ерөнхий мэдээлэл
Тодорхойлолт
MNG-NSO-MN-PHC-2000-v1.0 |
Хувилбар
- х 2.0:Засварлагдсан мэдээллийн бааз 2001-07-01
Ерөнхий мэдээлэл
“Хүн ам,орон сууцны 2000 оны улсын тооллогын зорилго нь Монгол улсын эдийн засаг, нийгэм, хүн ам, зүйн байдалд сүүлийн 11 жилд гарсан өөрчлөлт, түүний шалтгаан нөхцлийг судлах, дараагийн зууний эхний жилүүдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх төр, засгийн бодлогийг боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгаанд шаардлагатай статистикийн дэлгэрэнгүй тулгуур мэдээлэл бүрдүүлэхэд оршино.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар батласан “Төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн эхний үеийн явцыг дүгнэх, цаашид уг бодлогыг боловсронгуй болгон тодорхойлоход шаардагдах статистикийн шинэ мэдээллийг цуглуулах, нэгтгэн дүгнэх нь ээлжит тооллогын бас нэг зорилт болно. Тооллогыг явуулсанаар хүн амын тоо, нас, хүйсийн бүтэц, суурьшил, шилжилт,хотжилт, ажиллах хүч, ажил эрхлэлт, боловсрол, орон сууцны хангамж, нөхцөл зэрэг хүн ам, эдийн засаг, нийгмийн бусад олон шинж төрхийг агуулсан өргөн мэдээллийг цуглуулж түүнийг засаг захиргааны бүх нэгжээр боловсруулж гаргадгаараа хүн амын талаарх мэдээллийн бусад эх үүсвэрээс давуу талтай байдаг. Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжиж, олон улсын байгууллагатай нягт хамтран ажилладаг болсон өнөө үед тэдгээрийг үнэн зөв тоо мэдээллээр хангах тооллого нь чухал ач холбогдолтой юм.
Тооллого нь хүн амын талаарх статистикийн жил бүрийн мэдээ, тайлангийн үнэн, зөвийг шалгахад чухал ач холбогдолтой байж болно.
Census/enumeration data [cen]
- Өрх
- Орон сууц
- Өрхийн гишүүд
Хүрээ
Олон улсын зарчим болон НҮБ-ын зөвлөхүүдийн санал, зөвлөмжийг баримтлан, хүн амын тооллогод хамруулах сэдвүүдийн талаар олон дахин хэлэлцэн, ярилцсаны эцэст дараахь сэдэв, асуултуудыг тооллогод хамруулахаар тогтсон.1 Нийгэм, хүн ам зүйн үзүүлэлтүүд
-Нэр
-Өрхийн тэргүүлэгчтэй ямар хамааралтай болох
-Төрсөн, он, сар
-Нас
-Хүйс
-Гэрлэлтийн байдал
-Харъяалал
-Яс үндэс
2 Газар зүй, шилжих хөдөлгөөний үзүүлэлтүүд
-Суурьшлын байдал
-Байнга суудаг газраа оршин сууж байгаа хугацаа
-Төрсөн газар
-Таван жилийн өмнө оршин сууж байсан газар
3 Боловсролын үзүүлэлтүүд
-Боловсролын түвшин
-Бичиг үсгийн мэдлэг
-Сургуульд суралцаж байгаа эсэх
4 Эдийн засгийн үзүүлэлтүүд
-Ажил эрхэлдэг эсэх (сүүлийн 7 хоногийн байдлаар)
-Эрхэлдэг ажил
-Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл
-Ажил эрхлэлтийн байдал
-Ажил эрхлээгүй шалтгаан
Ажиглалтын хүрээ
Улаанбаатар хот болон бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороо.1. Хүн амын тооллого
Тооллогод дараах хүмүүсийг хамруулна. Үүнд:
-Монгол Улсын нутаг дэвсгэрт тооллогын үед оршин суугаа Монгол Улсын иргэд
-Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хонгоос дээш хугацаатай сууж байгаа болон суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харъят иргэд, харъяалалгүй хүмүүс,
-Тооллогын үед гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэд, тэдгээрийн гэр бүлийн гүшүүд,
-Тооллогын үед гадаадад ажиллаж, суралцаж байгаа болон хувийн журмаар оршин суугаа Монгол Улсын иргэд .
2. Орон сууцны тооллого.
Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаад оронд тоологдсон хүмүүсийн амьдардаг бүх төрлийн сууцыг хамруулна. Үүнд:
-Сууцны тусдаа байшин
-Нийтийн сууцны байшин доторх сууц,
-Оюутан, сурагчдын дотуур байр,
-Ажилчдын нийтийн байр,
-Нийтийн эзэмшлийн бусад байр,
-Сууцны бусад зориулалтын бусад байшин, байр,
-Бүх төрлийн гэр
Тооллогын хамралтыг тодорхойлоход хэрэглэгдэх өөр нэг чухал ойлголт бол тооллогын хугацааны тов юм. Тооллогыг 2000 оны 1-р сарын 5-11-ний хооронд 7 хоногийн хугацаанд явуулсан хэдий ч тооллогын үр дүнг тайлбарлахдаа тооллого хатуу тогтоосон нэг хугацаанд хамааралтай гэдгийг анхаарах нь чухал. Сургалт явуулахдаа тухайн тоологч тооллогын хугацааны аль өдөр, цагт тухайн өрхөд ярилцлага авснаас үл хамааран 1-р сарын 4-ний шөнө тухайн өрхөд байнга болон түр суугаа хүмүүсийн тухай асуух ёстой гэдгийг бүх тоологчдод зааварласан. Учир нь 1-р сарын 4-ний шөнийг тооллогын хугацааны тов буюу тооллогын шөнө гэж тогтоосон.
Гүйцэтгэгч болон түнш
Нэр | Харьяалал |
---|---|
Үндэсний статистикийн хороо | УИХ |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Нэгдсэн Үндэстний байгууллагын Статистикийн хэлтэс | Санал зөвлөмж өгсөн |
Нэр | Товчилсон үг | Үүрэг |
---|---|---|
Монгол Улсын Засгийн газар | ЗГ | Санхүүгийн дэмжлэг |
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан | НҮБХАС | Санхүүгийн болон техникийн туслалцаа |
Нэр | Харьяалал | Үүрэг |
---|---|---|
Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг | ABS | Зөвөлгөө өгсөн |
Нэгдсэн Үндэстний байгууллагын статистикийн комисс | НҮБСК | Зөвөлгөө өгсөн |
Мета мэдээлэллийн боловсруулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал | Үүрэг |
---|---|---|---|
Зундуйн Нансалмаа | ҮСХ | Баримтжуулалт хийсэн | |
Цэрэндэжидийн Цолмон | ҮСХ | Баримтжуулалт хийсэн |
DDI-MNG-ҮСХ-МN-ХАОСТ-2000-v1.0