Монгол Улс - XAOCT 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-PHC-2000-v1.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Санхүүгийн дэмжлэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүгийн болон техникийн ту |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 12, 2020 |
Хуудасын тоо | 115349 |
Татагдсан тоо | 29759 |
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
Эхлэх | Дуусах | Цикл |
---|---|---|
2000-01-05 | 2000-01-11 | 1 |
Мэдээлэл цуглуулалтын бодлого
Face-to-face [f2f]
Тооллогыг 2000 оны 1 дүгээр сарын 5-ны орон нутгийн өглөөний 8 цагаас эхлэж, 11-нийг дуустал, хяналтын тооллогыг 1 дүгээр сарыг 12-ны өдрөөс эхлэн 3 хоногт багтаан явуулна. 2000 оны 1 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 24 цаг нь тооллогын хугацааны төв бөгөөд төвөөс хойш төрсөн хүүхдийг болон төвөөс өмнө нас барсөн хүнийг тоолохгүй.
Айл өрх, хүмүүсийн амьдарч байгаа орон сууцны байшин гэр, нийтийн байранд (хоногийн ихэнх хугацаанд байрладаг) нь тоологч биеэр очиж, тооллогын хуудасны асуултад хариулт авах замаар хүн ам тэдний орон сууц, түүний нөхцөлийг хамтад нь бүртгэж тоолно.
Тоологч нар тооллогод хамрагдаж байгаа бүх өрх, хүмүүсийн хоногийн ихэнх хугацаагаа өнгөрүүлдэг орон сууцны байшин, гэр, нийтийн байр, тэдгээрийн нөхцөлийг бүртгэх замаар тооцно.
Мэдээлэл цуглуулалт
Нэр | Товчилсон үг | Харьяалал |
---|---|---|
Монгол улсын Үндэсний статистикийн газар | ҮСГ | Улсын Их Хурал |
Шалгагч нарын гүйцэтгэх ажил, үүрэг
Шалгагч нар тооллогын ажлыг хугацаанд нь чанартай, бүрэн хамралтай явуулахын тулд тоологч нарыг ажилд хяналт тавьж, тооллогын хуудасны асуултын хариултыг үнэн зөв байдлыг хангах, тоологч нараас тооллогыг нөхсөн хуудсыг шалгаж хүлээн авах, урьдчилсан дүнг тогтоосон хугацаанд гаргах, хяналтын тооллогыг явуулах үндсэн үүрэгтэйгээр ажиллана.
А. Шалгагч нарын гүйцэтгэх ажил, үүрэг
1. Тооллогын сургалтад идэвхитэй оролцож, маягт, зааврыг сайн судлан мэдэж, тоологчын гаргасан ямарчалдааг шалгаж олдог, зөв болгож засуулж чаддаг мэдлэг
чадвар, дадлага эзэмшсэн байх,
2. Сум, аймгийн төвийн сумын баг, хорооны тооллогын комисс, түр товчооноос өгсөн удирдамж зөвлөгөө зааварчилгыг удирдлага болгон ажиллах,
3. Тооллогын комиссоос баталсан тооллогын зургийн дагуу тоологчид хүн амыг бүрэн хамруулж тоолж байгаа болон тооллогын хуудасны асуултанд үнэн зөв хариулт авсан байдалд хяналт тавих ,
4. Тооллогын комисс, түр товчооны дарга, гишүүдийг хамт өөрийн хариуцсан хэсгийн хил хязгаарыг тооллогын батлагдсан газрын зурагтай тулган шалгах, хэрэв
зөрүүтэй байвал тодотгол хийж , сум, дүүрэг, баг, хорооны тооллогын комисст мэдэгдэн зохих шийдвэр авах, зэргэлдээх тооллогын хэсэгтэй хил хязгаараа маш
нарийн тодорхойлох,
5. Өөрийн хариуцсан хэсэгт байгаа зарим өрх айлаар (орон сууцны ба сууцны бус байшин, гэр, бусад газарт оршин суудгийг үл харгалзан) тооллогын зургийн дагуу
орж, тухайн сууц, гэрт суугаа өрх, байнга суугаа хүмүүс, 6 сараас доош хугацаагаар түр суугаа, түр эзгүй хүмүүсийн нэрсийн тоологчийн хамт нэг бүрчлэн шалгаж,
орхидсон хүн байгаа эсхийг шалгах,
6. Тооллогын үед гэртээ эзгүй байж болзошгүй хүний судалгааг тоологч гаргасан эсэхийг шалгаж , тэднийг хэдийд яаж тооллогод хамруулах талаар тооллогчид
урьдчилан зөвлөгөө өгч зарим тохиолдолд баг, хорооны комиссоос нэгдсэн арга хэмжээ авхуулах,
7. Байшингийн дээвэр, орц, хонгил, дулааны шугам сүлжээний суваг, ой мод, уул хаданд амьдардаг хүмүүс байвал тэднийг тооллогод бүрэн хамруулахад онцгой
анхаарч, тавих хяналтыг хүчтэй болгох,
8. Тоологч нар хүн амын тооллогод бүрэн хамруулах зорилгоор хот, суурин газарт хүн амын хөдөлгөөнд ерөнхий хяналт тавьж тооллогын үед гарч болзошгүй төрөлт, нас баралт болон шилжих хөдөлгөөнийг ажиглаж, тэмдэглэж байгаа байдалтай танилцаж, энэ талаар баг, хорооны тооллогын комисстой байнгын холбоотой ажиллах,
9. Иргэдэд тооллогын зорилго, зарчим, журам, ач холбогдлыг сурталчлах идэвхтэй оролцох,
10. Тооллогын бэлтгэл ажлын шатанд болон тооллого явуулах, тооллогын материал хүлээн авах үед тоологчтой ажиллах ажлын цагийн хуваарийг үе шатаар нь гаргаж , тооллогын комиссоор батлуулан тоологчдод танилцуулан түүнийгээ дагуу мөрдөн ажиллах,
11. Тоологч бүрт баталсан тооллогын газрын зургийг өгч, танилцуулах,
12. Тооллогын эхний 2 өдөр тоологчдын ажлын явцтай биечлэн танилцаж, зөвлөгөө өгөх, энэ өдрүүдийн эцэст тоологч бүрийн тоологын хуудас нөхсөн байдалд нэг
бүрчлэн шалгалтыг заавал бүрэн хийж, алдаа гаргасан байвал засуулах бөгөөд цаашид алдаа гаргахгүй байх зааварчилгаагаар хангах, тооллогын явцад төв,
суурин газрын шалгагчид, тоологч нарын тоолсон тооллогын хуудсыг өдөрт нь, хөдөө орон нутагт дараа өдөрт багтаан шалгаж байна. Хэрэв тоологч тооллогын
хуудасны нөхөлтийн алдааг нь хэлж өгсөөр байхад дахин дахин алдаа гаргавал уг тоологчийг солих асуудлыг тооллогын комиссын даргад тавих,
13. Тооллогын эхний өдөр бүх тоологч ажилдаа гарсан эсхийг шалгаж, хэн нэгэн ирээгүй бол шалтгааныг тодруулан энэ талаар тооллогын комиссыг даргад
мэдэгдэж, зохих шийдвэр гаргуулах,
14. Тоологч бүр өдөрт дунджаар тооллогын хугацаанд тоолох нийт өрх, хүн амынхаа
15 хувийг тухайлбал, хөдөөд 4-5 өрх буюу 23-27 хүнийг, хот суурин газарт 10-12 өрх буюу 45-53 хүнийг тоолсон байх ёстой. Энэ нь тооллогын хамралт, явцыг хянахад
хэрэгтэй юм. Гэхдээ 2000 оны 1-р сарын 8,9 –ны хагас бүтэн сайн өдөрт аль болох олон өрх айлаар тоолсон байхыг хичээх ёстой. Үүнд шалгагч нар өдөр бүр хяналт тавих,
15. Шалгагч нар нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэдэн хүн тоологдсоныг нэгтгэн сум, баг, хорооны тооллогын түр товчоонд мэдээлж байна. Шаардлагатай
гэж үзвэл тоологч нэмж авах талаар сум, баг, хорооны тооллогын комисст хүсэлт тавих,
16. Тооллогын хуудас нь хүн ам, орон сууцны улсын тооллогын үр дүнгэ нэгтгэн гаргахад ашигладаг үндсэн баримт болох тул нөхсөн тооллогын хуудсыг шалгахдаа
зааврийн дагуу цэвэр нямбай ажиллах,
17. Сум, дүүрэг, баг, хорооны тооллогын комиссоос явуулах шалгалтын тооллогод биечлэн оролцох,
18.Тооллогын өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, тохиолдсон бэрхшээл, түүнийг арилгах талаар санал бодол тооллогын комисст илэрхийлэх,
19. Тооллогын хуудас, бусад маягтыг цэвэр нямбай гэмтээхгүй хэрэглэх талаар тоологч нарт хяналт тавих,
20. Тооллогын урьдчилсан дүнг маят УД-1, 2, 3, 4, 5-аар гаргаж, сум, дүүрэг, баг, хорооны түр товчоонд тогтоосон хугацаанд өгөх,
21. Тооллогын хуудас, бусад маягтыг тоологч нарт нарийн тоолж хүлээлгэн өгөх бөгөөд тооллого дууссаны эцэст нөхсөн, нөхөөгүйгээр нь ялган тооллогын хуудас
бусад маягтуудыг буцааж хүлээн авах, түр товчоотой тооцоо хийх,
22. Тооллогын хуудсанд бичигдсэн хариултыг 1997 онд батлагдсан “ Статистикийн тухай ” Монгол Улсын хуулын ( шинчилсэн найруулга) 22 дугаар зүйлийн 3 дахь
хэсэг, “ Хувь хүний нууцын тухай ” Монгол Улсын хуулын 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нууцлан хадгалах,
Б. Шалгагч нарт хориглох зүйлс
1. Тооллогын хуудасны хариултыг сум, баг, хорооны тооллогын комисс, түр товчооны ажилтнуудаас бусад этгээдэд задруулах,
2. Нөхсөн тооллогын хуудсыг алдаж үрэгдүүлэх,
3. Тооллогын хуудсыг нугалах, үнгэх, урах, тасдах,
4. Цэнхэр, хөхөөс бусад (улаан, хар, ногоон гэх мэт) өнгийн тосон бал, харандаагаар тооллогын хуудсыг засах