Монгол Улс - XAOCT 2000
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-PHC-2000-v1.0 |
Он | 2000 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Санхүүгийн дэмжлэг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан - НҮБХАС - Санхүүгийн болон техникийн ту |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 22, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | May 12, 2020 |
Хуудасын тоо | 115355 |
Татагдсан тоо | 29760 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Тооллого явуулахаар төлөвлөж байсан эхний үед ҮСГ-т байгаа тооцоолох тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл, программ хангамж орчин үеийн тооллогын материалыг боловсруулахад хангалттай биш байв. НҮБ-ын ХАС болон Статистикийн хэлтсийн тусламжтайгаар ҮСГ-т хэрэгжсэн “ҮСГ-ын мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, тархаах чадавхийг сайжруулах” МОN/97/P10 төсөл, “Монгол улсын хүн амын болон нөхөн үржихүйн мэдээллийн баазыг сайжруулах” МОN/97/P04 төслийн хүрээнд 1998 оны 1-р улирлаас эхлэн ҮСГ шинэ тоног төхөөрөмж, программ авч эхэлсэн юм. Ингэснээр 2000 оны тооллогод шаардлагатай тооцоолох техникийн хүчин
чадлыг бэхжүүлэх үндсийг бий болгосон. Эхний ээлжинд ҮСГ 38 Compaq компьютер, 2 ACER толгой компьютер болон бусад тоног төхөөрөмж авсан болно.
Программ хангамжийн хувьд ҮСГ IMPS багц программыг ашиглан тооллогын мэдээллийг боловсруулахаар шийдсэн. ҮСГ IMPS-ээс гадна программчлалын CLIPPER болон VISIAL BASIC хэлийг ашиглан тооллогод зориулж программ, мөн кодлох ажлыг түргэвчилэх зорилгоор Windows-ийн орчинд хайлт хийх программыг зохиосон юм. Кодлох, мэдээ оруулах, шалгах, засварлах зэрэг мэдээлэл боловсруулах бүх төрлийн үйл ажиллагаанд зориулан Windows NT Server V4.0-ийг хянах төв болгон дотоод сүлжээг ашиглав. Түүнчлэн ҮСГ мэдээллийг хадгалах, архивлах системийг дотоод сүлжээг ашиглан боловсруулсан байна. Энэ нь мэдээлэл боловсруулах,
архивлах, шалгах үүргийг толгой компьютер дээр хийх боломжийг олгосон. Өдөр бүр ажлын явцын тайланг мэдээлэл хянах системд оруулж байв
Засварыг хоёр шаттайгаар үйлдлээ. Эхний шатанд бичилтийн алдааг гараар засч, хоёр дахь шатанд IMPS болон Concor-ын засварын модулийг ашиглан автомат засвар хийсэн. Бүх засварын ажлыг ХАТСТ-ны ажиллагсад зохицуулж байсан ба 2000 оны 10-р сарын 15 гэхэд засварын ажил бүхэлдээ дууссан юм.
Бусад боловсруулалт
Тооллогын бүх материалыг аймаг, дүүрэг шалгаж, хүлээн аваад, графикийн дагуу ҮСГ-т хүргүүлсэн. Мэдээллийг тоологч бүрээр багцлан боловсруулалтын нэгж болгон ҮСГ хүлээж авахдаа дахин шалгаж, баримт бүрдүүлсэн. Мэдээллийг бэлтгэх хамгийн чухал ажил бол тооллогын асуултын хариултуудыг кодлох байв. Кодлох, мэдээлэл шивэх ажил 3-р сараас эхэлсэн. Кодлогч операторууд үзүүлэлтүүдийн код зөв эсэхийг шалгаж, ажил эрхлэлт болон үйл ажиллагааны үндсэн чиглэлийн ангиллыг "Хайлт” программын тусламжтайгаар компьютерээр шалгаж, кодлосон юм. Энэ нь цаг хугацаа хожих, кодлолт жигд, чанарын өндөр түвшинд хийгдэх нөхцлийг бүрдүүлсэн. Мэдээлэл шивэлт 2000 оны 4-р сарын 24-нд эхэлсэн. Энэ үйл ажиллагааг сааталгүй явуулахын тулд олон тооны шалгалтын системийг бий болгов. Мэдээлэл шивж оруулах ажлын явцыг бүртгэх, операторчийн ажлыг хянах компьютерийн программ боловсруулсан. Мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мөн үр ашгийг зохицуулах зорилгоор нийслэл хот, аймгийн төвүүдийн тооллогын материалыг дахин шивсэн юм.
Мэдээлэл шивэх үйл ажиллагааны явцад 49 хүн мэдээлэл шивэх оператороор, 9 хүн дахин шивэлтийн оператороор, 8 хүн шалгагч буюу ахлагчаар ажилласан юм. 2000 оны 7-р сар дуустал бүх оператор хоёр ээлжээр, ажлын 6 хоногоор ажиллаж байв. 2000 оны 7-р сарын сүүл гэхэд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Хууль зүйн яамны шугамаар тоолсноос бусад бүх материалыг шивж дуусгасан. Эдгээр яамны шугамаар тооллогыг тусгай зарчмаар явуулсан тул шалгалт, засвар хийх мөн тусгай зарчмыг бий болгох хэрэгтэй байсан.