Төрөл | subject |
Агуулга | ОУХБ-аас зөвлөмж болгож буй ажилгүйдлийн талаарх тодорхойлолт нь ажлын байргүй, ажил хийх боломжтой, ажил хайж буй гэсэн 3 жишиг үзүүлэлтэнд тулгуурладаг.
|
Тодорхойлолт | Хөдөлмөрийн зах зээл төлөвшөөгүй, зохион байгуулалтгүй, итгэл алдарсан ажилчид байдаг ядуу буурай орнуудад ажил хайх шалгуур үзүүлэлтийг нэг их хэрэглэдэггүй байна. Энэхүү АХС-нд ажиллах хүчинд хамаарагдах тухайн хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй байгаа болон тухайн 7 хоногт ажил эрхлээгүй боловч ажил эрхлэхэд бэлэн байсан, ажил хөдөлмөр идэвхитэй хайсан хүмүүсийг ажилгүй хүн амд тооцсон. Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй ч ажил эрхлэх боломжтой, гэхдээ ажил олдохгүй гэж бодсон, эсхүл өвчтэй, тахир дутуу, мөн ажилд орох өргөдлөө өгсөн, ярилцлаганд орохоор хүлээж байгаа зэрэг шалтгааны улмаас ажил хайгаагүй хүмүүсийг ажилгүй хүн амд оруулж тооцов.
|
Тэмдэглэлүүд | 2002-2003 оны АХС-ны ажилгүйдлийн талаарх тоо мэдээг бусад судалгааны тоо мэдээтэй шууд харьцуулж болохгүй юм. Энэ нь бусад судалгаанд хэрэглэж байгаагүй ОУХБ-ын тодорхойлолт, аргачлалыг АХС-нд мөрдсөнтэй холбоотой. Тухайлбал, 2000 оны ХАОСТ-т сүүлийн 7 хоногт ажлын байргүй, ажил хийгээгүй, тооллогын үед ажил хайж байгаа хүмүүсийг ажилгүй гэж тодорхойлсны дагуу нийт 164,900 хүнийг ажилгүй гэж тоолсон билээ. АХС-д мөрдсөн тодорхойлолт аргачлалын дагуу ажил хийх боломжтой боловч ажил олдохгүй гэсэн шалтгаанаар ажил хайгаагүй, итгэл алдарсан ажилчдыг хамруулах замаар тооллоготой харьцуулахад ажилгүйчүүдийн тоог нэлээд өргөн хүрээнд тооцсон.
|
Нэр | Тайлбар | Асуулт |
V63 |
Сүүлийн 7 хоногт ажил хийхэд бэлэн байсан эсэх
|
Та сүүлийн долоо хоногт ажил хийхэд бэлэн байсан уу?
|
|
V64 |
Хийх бодолтой байгаа ажлын код
|
Та ямар төрлийн ажил хийх бодолтой байна бэ?
|
|
V65a |
Сарын цалин
|
Энэ ажил тань наад зах нь сарын хэдэн төгрөгний цалин хөлстэй байдаг вэ?
|
|
V65b |
Өдрийн цалин
|
Энэ ажил тань наад зах нь өдрийн хэдэн төгрөгний цалин хөлстэй байдаг вэ?
|
|
V66 |
Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн эсэх
|
Та хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн үү?
|
|
V67 |
Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн огноо
|
Хөдөлмөр эрхлэлтийн албанд хэзээ бүртгүүлсэн бэ?
|
|
V68 |
Сүүлийн 30 хоногт ажил хайсан эсэх
|
Та сүүлийн 30 хоногт ажил хайсан уу?
|
|
V69 |
Сүүлийн 30 хоногт ажил хайсан байдал
|
Та сүүлийн 30 хоногт яаж ажил хайсан бэ?
|
|
V70 |
Сүүлийн 30 хоногт ажил хайгаагүй шалтгаан
|
Та сүүлийн 30 хоногт яагаад ажил хайгаагүй вэ?
|
|
V71 |
Ажил хийх болоцоотой байсан хугацаа
|
Та ямар хугацааны турш ажил хийх бололцоотой байсан бэ?
|
|