Монгол Улс - АХС 2002/2003
Судалгааны дугаар | MNG-NSO-MN-LFS-2002-v3.0 |
Он | 2002 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний статистикийн хороо - УИХ |
Түнш | Монгол Улсын Засгийн газар - ЗГ - Азийн хөгжлийн банк - АХБ - Олон улсын хөдөлмөрийн байгууллага - ОУХБ - |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах RDF татах |
Үүссэн огноо | Jul 31, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jan 21, 2016 |
Хуудасын тоо | 140216 |
Татагдсан тоо | 8112 |
Variable Group: Нэмэгдэл ажил
Төрөл | subject |
Агуулга | ОУХБ-ын 13-р Бага Хурлаас баталсан эдийн засгийн идэвхитэй хүн амын статистик тоо мэдээг гаргах тухай тогтоолд бүрэн бус ажил эрхлэлтийг дараах байдлаар тодорхойлжээ. Ажил мэргэжлийн түвшин, ур чадвартай (эзэмшсэн боловсрол, туршлага)-тай нь харьцуулахад доогуур түвшний ажил эсхүл тогтоосон норм (ажлын цаг)-д хүрэхгүй хэмжээнд ажил эрхэлж байвал бүрэн бус ажил эрхлэлт гэж үзнэ. Бүрэн бус ажил эрхлэлт нь ил, далд хоёр хэлбэрээр илэрнэ. |
Тодорхойлолт | Ил хэлбэр нь ажиллах хүч болон бусад судалгаагаар шууд хэмжигддэг статистик ойлголт бөгөөд ажиллах хүчний нөөцийг оновчгүй хуваарилсан эсвэл хөдөлмөр болон бүтээгдэхүүний зөрүүг илтгэдэг. Иймд практик утгаар нь ил хэлбэрийн бүрэн бус ажил эрхлэлтийг л статистик аргачлалаар хэмжин тооцож болох юм. Ил хэлбэрийн бүрэн бус ажил эрхлэлтийг хэмжихэд хоёр үзүүлэлтийг ашигладаг. Үүнд: - Ил хэлбэрээр бүрэн бус ажил эрхэлж буй хүмүүсийн тоо - Ил хэлбэрийн бүрэн бус ажил эрхлэлтийн тоо хэмжээ Хүн амын ажил эрхлэлтийн талаар иж бүрэн дүр зурагтай болохын тулд нэмэгдэл ажил хийх хүсэл боломжтой байсан эсэх талаарх мэдээллийг цуглуулсан. Энэ асуултыг сүүлийн 7 хоногт ажил хийсэн 5 ба түүнээс дээш насны бүх хүнээс асуусан. Ил хэлбэрийн бүрэн бус ажил эрхлэлтийг тодорхойлохын тулд сүүлийн 7 хоногт хэдэн цаг ажилласныг харгалзан үзэж, зөвхөн тогтоосон нормоос цөөн цагаар ажилласан хүмүүсийг нэмэлт ажил хайх, хийх боломжтой гэж үзэн хамруулах ёстой байдаг. Урт цагаар ажилласан хүмүүс нэмэлт ажил хайсан байлаа ч ил хэлбэрийн бүрэн бус ажил эрхлэлтийг хэмжихэд оруулдаггүй. Энэ нь бүрэн бус ажил эрхэлсэн хүн амын тоог хөөрөгдөхөд хүргэдэгтэй холбоотой. Ийм хүмүүсийн олж буй орлого доогуур, тогтоож өгсөн нормоос цөөн цагийг үндсэн ажилдаа зарцуулж буй тул нэмэгдэл ажил хийх хүсэл, боломжтой байсан байж болох юм. |
Тэмдэглэлүүд | Судалгаагаар сүүлийн 7 хоногт нэмэгдэл ажил хийх боломжтой байсан эсэх, нэмэгдэл ажил хэрхэн хайсан талаар мэдээлэл цуглуулсан. |
Хувьсагчид
Нэр | Тайлбар | Асуулт | |||
V59 | Сүүлийн 7 хоногт нэмэгдэл ажил хийх боломжтой байсан эсэх | Та сүүлийн долоо хоногт нэмэгдэл ажил хийх боломжтой байсан уу? | |||
V60 | Сүүлийн 7 хоногт нэмэгдэл ажил хийгээгүй шалтгаан | Та сүүлийн долоо хоногт яагаад нэмэгдэл ажил хийгээгүй вэ? | |||
V61 | Нэмэгдэл ажил хийх бололцоотой байсан хугацаа | Та ямар хугацааны турш нэмэгдэл ажил хийх бололцоотой байсан бэ? | |||
V62 | Сүүлийн 30 хоногт нэмэгдэл ажил хайсан эсэх | Та сүүлийн 30 хоногт нэмэгдэл ажил яаж хайсан бэ? | |||