Монгол Улс - ААНБТ 2006
| Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AANBT-2006-v2.0 | 
| Он | 2006 | 
| Улс | Монгол Улс | 
| Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ | 
| Судалгаа | |
| Мета мэдээлэл | DDI татах | 
| Үүссэн огноо | Sep 08, 2013 | 
| Сүүлд шинэчилсэн огноо | Jun 14, 2023 | 
| Хуудасын тоо | 65744 | 
| Татагдсан тоо | 1775 | 
Мэдээлэл цуглуулалт
Мэдээлэл цуглуулалтын огноо
| Эхлэх | Дуусах | Цикл | 
|---|---|---|
| 2006-01 | 2006-12 | N/A | 
Мэдээлэл цуглуулалтын тэмдэглэгээ
Мэдээллийг кодлох, шивэх
Тооллогын бүх материалыг аймаг, дүүрэгт шалгаж хүлээн авсны дараа ҮСГ-т ирүүлсэн. Тооллогын асуулгад Монгол улсын засаг захиргааны нэгжийн ангилал; гудамж, хорооллын ангилал; дэлхийн улс, орнуудын ангилал; тусгай зөвшөөрлийн ангиллыг асуулга бөглөх зааварт хавсарган хүргүүлж, улсын хэмжээнд уг ангиллын кодуудыг нэгдсэн журмаар мөрдсөн. Мэдээллийг кодлох ажлыг аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтэс хариуцсан бөгөөд ҮСГ-ын операторууд үзүүлэлтүүдийн код зөв эсэхийг давхар шалгаж, эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллыг “хайлт” програмын тусламжтайгаар компьютерээр шалгаж кодлосон.
Мэдээллийн шивэлтийг 7 сарын 15-наас эхлүүлсэн. Нийслэлийн тооллогын мэдээллийн шивэлтийг дүүргийн статистикийн хэлтэст төвлөрүүлэн хийж, харин аймгуудынхыг ҮСГ-т нэгтгэн хийлээ. Хугацаа хожихын тулд аймаг, нийслэлийн аж ахуйн нэгжийн тооллогын асуулгыг эхний ээлжинд шивж, засварын шатруу шилжүүлж, дараагийн 2 асуулгын шивэлтийг эхлүүлэх замаар шивэлтийг үргэлжлүүлэн хийв.
Мэдээллийг шивэхэд дүүрэгт 23 ажилтан, аймгуудын мэдээллийг шивэхэд 4 хүн мэдээлэл шивэх оператороор; 3-5 ажилтан хагас цагаар ажиллаж, 3 ажилтан мэдээллийг дахин хянагчаар давхар ажиллав.

