Монгол Улс - ААНБТ 2006
Судалгааны дугаар | DDI-MNG-NSO-MN-AANBT-2006-v2.0 |
Он | 2006 |
Улс | Монгол Улс |
Гүйцэтгэгч | Үндэсний Статистикийн Хороо - УИХ |
Судалгаа | |
Мета мэдээлэл | DDI татах |
Үүссэн огноо | Sep 08, 2013 |
Сүүлд шинэчилсэн огноо | Jun 14, 2023 |
Хуудасын тоо | 59423 |
Татагдсан тоо | 1664 |
Мэдээлэл боловсруулалт
Мэдээлэл засалт
Мэдээлэл боловсруулалт
Тооллогын програм хангамжийн хувьд ААНБ-ын 2006 оны тооллогын програмыг бодлогын даалгаврын дагуу Microsoft.NET програмыг ашиглан үр дүнгийн боловсруулалтыг хийж гүйцэтгэв. Тооллогын мэдээллийн санг Microsoft Access програм ашиглан үүсгэсэн бөгөөд тооллого явуулсан 3 төрлийн маягтын /ААНБ-1, ААНБ-2, ААНБ-3/ мэдээлэл хадгалах хэсгүүд болон програмд ашиглагдах бүхий л төрлийн код, утгууд зэрэг мэдээллүүдийг агуулсан файл үүсгэж ашигласан. Microsoft .NET 2005 програмыг ашиглан дээрх 3 төрлийн маягтад тусгагдсан үзүүлэлтүүдийн програмын үндсэн хэсэг болох оруулах, засварлах, хөрвүүлэх, нэгтгэх, үр дүнгийн хүснэгт гаргах зэрэг үйлдлүүдээр боловсруулсан. Үр дүнгийн хүснэгтийг Microsoft Excel форматаар бэлтгэж гаргав. Microsoft Visual Basic 6.0 програм ашиглан шалгалтын програмыг бичсэн. Энэ хэсэгт тооллогын 3 төрлийн маягтын стандарт шалгалтууд болон логик шалгалтуудыг хариултуудтай уялдуулан хийх эцсийн шалгалтууд хийгдсэн.
Засварлах
Тооллого явуулсан 3 төрлийн маягтад тусгагдсан үзүүлэлтүүдийн хоорондын логик уялдаа, үзүүлэлтүүдийн бүрэн бөглөгдсөн эсэхэд зохих шалгалтуудыг хийж, холбогдох засварыг хийсэн. Аж ахуйн нэгжийн нэгдүгээр маягтын хувьд нийтдээ 175 төрлийн; төсөвт болон төрийн бус байгууллагын маягтын үзүүлэлтэд 69 төрлийн; орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгчийн асуулгад 33 төрлийн шалгалт хийхээр бодлогын даалгаварт тусгасан байв. Хийгдэх шалгалтууд нь хаягийн хэсгийн бүрдэлт, үйл ажиллагааны чиглэл, аж ахуйн нэгжийн хариуцлагын болон өмчийн хэлбэр, эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, үнэн зөв бөглөгдсөн эсэхийг шалгахад голчлон чиглэгдсэн.